Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Оюу толгой”-н уурхайн 1300 метр гүн үйлдвэрлэлийн амыг бүрэн ашиглалтад орууллаа

 Эдийн засагчид, улстөрчид, иргэд Оюу толгой төслийн гэрээний талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж сайн муугаар хэлдэг. Гэвч энэ төсөл яах аргагүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлдөг гэдэгт санал нэгддэг билээ. Тэгвэл Оюу толгой төсөл гүний уурхайн үйлдвэрийн амаа барьж дуусгалаа. 

 “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Гүний уурхайн энэхүү Үйлдвэрийн амыг амжилттай барьж дуусгахад манай улсын төр, засгийн газрын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсан. Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай орны уул уурхайн салбар, технологийн хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байна” хэмээн хэллээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Үйлдвэрлэлийн амны уулын нэвтрэлтээс эхлээд газрын гүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, барилгын нүсэр бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад нийт гурван жил дөрвөн сарын хугацаа орлоо. Оюу толгойн гүний уурхайг бүрэн цогцлоох гол алхам болох нарийн дэд бүтцийг барьж дуусгахад Монгол Улсын үндэсний 50 орчим компанийн 2500 хүн 2.6 сая цаг аюул ослоос ангид ажиллалаа” гэв.
 Сонирхуулахад үйлдвэрлэлийн энэ ам нь нийт 1300 метрийн гүнтэй бөгөөд газрын гадарга дээр 96 метр өндөр. Өөрөөр хэлбэл, зөвхөн газрын гадарга дээрх цамхагийн барилга нь гэхэд АНУ-ын Эрх чөлөөний барилгаас дөрвөн метрээр өндөр аж. Уг хөшөө суурийн тавцангаас галт бамбарын үзүүр хүртэл 92 метр гэдэг.
 Үйлдвэрлэлийн энэ үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргана. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд томдоо орох “Коепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн системтэй. Уг өргүүрийн 60 тонны даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28 мянган тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн амны өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоног зарцуулсан нь энэ төрлийн ажлуудаас дэлхийд хамгийн өндөр бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна. Эцэст нь хэлхэд энэ ам ашиглалтад орсноор Оюу толгой төсөл гүний уурхайн хүдрийн биетдээ хүрэх цаг хугацаа ойртож буй ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com