Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өсвөр насны хүүхдүүд бэлгийн дарамт үзүүлжээ

 Өсвөр насны хүүхдүүд бага ангийн сурагч охинд ёс бус үйлдэл үзүүлж, онгон хальсыг нь хөндсөн гэх жигшүүрт хэрэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Хэргийн тухай тодруулбал, тус аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 12-13 насны хөвгүүд сургуулийнхаа охидын ариун цэврийн өрөөнд нэгдүгээр ангийн сурагч охиныг бэлгийн дарамтад оруулсан ёс бус үйлдэл гаргажээ.

Хэргийн тухай хохирогч охин ээждээ мэдэгдсэнээр аймгийн эмнэлэгт үзүүлэхэд охины онгон хальс хөндөгдсөн байжээ. Улмаар хохирогч охины ээж Өмнөговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар хэргийг шалгаж эхэлсэн байна. Хэргийг сургуулийн орчинд үйлдсэн учраас тус сургуулийн захиргааныханд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж эхэлжээ.

Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсоож, хүүхэд бүрийн сурч боловсрох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрхийг хангаж, тэдэнд аюулгүй орчин бүрдүүлж өгөх зорилго бүхий "Аюулгүй суралцах" санаачилгын хүрээнд ЮНЕСКО-оос "Сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийг зогсоох нь" тайлан гаргасан байдаг. Энэ тайланд дурьдсанаар, сүүлийн 12 сарын хугацаанд сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийлэлд өртсөн нийт хүүхдүүдийн 43.8 хувь нь зодоон хийсэн бол 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн байна. Сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 10-14 настай хүүхдүүд байжээ. 2002-2017 оны хооронд хийгдсэн судалгаанаас харахад Монгол Улсад 13-15 настай эмэгтэй хүүхдүүдийн дунд бие махбодын халдлага, дээрэнгүйлэл нэмэгдсэн үзүүлэлт гарсан талаар албаны тоо баримт бий.

Манай улсад гарч буй сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийн 22 хувь нь сэтгэл зүйн, 20.9 хувь нь бие махбодын, 3.3 хувь нь бэлгийн хүчирхийлэл байгаа бөгөөд эдгээр хүчирхийллийн 15.4 хувь нь сурагчдын гаднах төрх, үзэмжээс, 3.4 хувь нь арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүслээс, 1.6 хувь нь шашин шүтлэгээс шалтгаалсан байдаг аж. Түүнчлэн бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд илүү их тархалттай, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байгаа үзүүлэлтийг судалгаа харуулжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com