Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Ардчилал бидэнд юу өгөв” уралдааны шилдгүүд тодорлоо

 Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан “Ардчилал бидэнд юу өгөв” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны дүнг танилцууллаа. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг угтаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулсан тус уралдаанд нийт 25 нийтлэл, долоон телевизийн нэвтрүүлэг иржээ.
30 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан хувьсгалын гурав дахь том жагсаал төв талбайд болж байжээ. Энэ тухай Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр дурсч “Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын гал бөхөх учиргүй. Одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр иргэдийн гурав дахь том жагсаал төв талбайд болж байсан түүхтэй. Тэр өдрийн талаар ардчиллын замналыг өгүүлсэн түүхэн боть номонд "...Ард түмний урсгал үерийн ус мэт оволзож байсан юм..." гэж дурсан бичсэн байдаг" гэв.

Э.Харцага: Ээжийнхээ тухай бичсэн юм

/“Өнөөдөр” сонины гэрэл зурагчин/

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын зүгээс сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны зарлалыг анх хараад энэ уралдаанд заавал оролцох ёстой гэж бодсон. Учир нь миний ээж одоогоос 30 жилийн өмнө Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын оролцогч байсан. Би ардчилагчийн хүү. Тэр ч утгаараа ээжийнхээ тухай бичихийг хүссэн юм. Сэтгүүлч мэргэжилтэй ч гэрэл зурагчнаар “Өнөөдөр” сониндоо 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх удаа нийтлэлийн уралдаанд оролцож түрүүлсэндээ үнэхээр баяртай байна. Ээжийнхээ тухай бичихэд сайхан байсан. Хүүхэд байхаасаа ардчилсан хувьсгалын үйл явцыг дэргэдээс нь харж, хувьсгалд оролцогчид ямар бэрх давааг туулж байсныг мэдэрч байсан.

Ц.Анхзул: Сэтгүүлчид бидний хэвлэн нийтлэх эрх чөлөө ардчиллын үр шим юм

/Зариг.mn сайтын сэтгүүлч/

-Ардчилсан намаас сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан энэхүү уралдаанд “Зариг Монгол” хэмээх хөрөг ярилцлагын нэвтрүүлгээрээ оролцсон. Нэвтрүүлэгт маань Ардчилсан хувьсгалын ахмад партизан н.Батжаргал гуай оролцсон. Нэвтрүүлгийн дараа надад маш гүн сэтгэгдэл үлдсэн. Ардчилсан хувьсгал маш олон хүний итгэл үнэмшил, үнэт зүйлд тулгуурлан явагдсан гэдгийг сайтар ойлгосон. Зөвхөн “Хонхны дуу”-ны талаар асуухад л н.Батжаргал гуайн нүдэнд нулимс хурж байлаа. Ардчиллын анхдагчид үзэл санаа, үнэт зүйлээ хэрхэн эрхэмлэн өдийг хүрсэн нь харагдаж байсан. 20 гаруйхан насандаа ардчилсан хувьсгалд оролцож явсан н.Батжаргал гуай шиг олон арван анхдагч, партизануудын өрнүүлсэн хувьсгалын ачаар өнөөдрийн энэ эрх чөлөө бидэнд ирсэн. Сэтгүүлчид бидний хэвлэн нийтлэх, асуудлыг ил тодоор хөндөж байгаа нь ардчиллын үр шим гэдгийг хөрөг нэвтрүүлгээ хийсний дараа илүү гүнзгий ойлгосон гэж ярилаа.
Ардчилсан намаас зохион байгуулсан энэхүү уралдаанд оролцогчдын материалыг 2019 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд хүлээн авсан бөгөөд дараах нийтлэл, нэвтрүүлэг шилдгээр шалгарлаа.

ШИЛДЭГ НИЙТЛЭЛ:

I БАЙР: “Ардчиллын бичээч” дурсамж хөрөг
“Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага
II БАЙР: “Л.Сантцэрэн: Ардчилал бидэнд аавыг минь өгсөн” ярилцлага
“Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Х.Уянга
III БАЙР: “Төв Азийн зүрхэнд зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй” нийтлэл
“Ардчилал таймс” сонины сэтгүүлч Б.Бямбасүрэн

ШИЛДЭГ НЭВТРҮҮЛЭГ

I БАЙР: “SAVE DEMOCRACY” цуврал контент /Онлайн ТВ/
II БАЙР: “Ардчилал бидэнд юу өгөв” ярилцлага / Зариг.mn сайтын сэтгүүлч Ц.Анхзул/
III БАЙР: “Ардчилал бидэнд юу өгөв” нэвтрүүлэг /ТВ5 телевиз/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com