Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Оюунчимэг: Залуус сайхан нийгмийг байгуулахын төлөө оргилуун сэтгэлээр тэмцэж байсан

Ардчиллын 30 жилийн ой тохиож буй энэ үед ардчиллын анхдагч гишүүн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Монголын Ардчилсан холбооны, ахмадын хорооны дарга Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Анх хэдэн онд намд элсч байсан бэ?
-1989 онд Соёлын төвийн урд цуглаан болоход л очиж байсан. Эхлээд сонирхогчийн журмаар очсон. Дараа нь Дархан хотод цуглаан болоход нь очиж намд элсч байлаа. Түүнээс хойш 30 жил өнгөрсөн байна.
-Тэр үеийн нийгмийн уур амьсгал ямар байсан бэ?
-Хэцүү байсан гэж хэлж болно. Залуус сайхан нийгмийг байгуулахын төлөө оргилуун сэтгэлээр тэмцэж байсан. Тэр үеийн эрх баригчид буух үгүй нь мэдэгдэхгүй сонин уур амьсгалтай цаг үе байсан ч бид ардчиллыг ялуулж чадсан. Тэр үеэс л Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, анх гишүүнээр элсч орсон доо. Ардчилал гарснаас хойш иргэд орон сууц, унах унаа, мал хөрөнгөтэй буюу хувийн өмчтэй боллоо. Мөн гадаад дотоодын улс орон руу чөлөөтэй гарах эрхтэй болсон гэх мэт олон сайхан боломжууд нээгдсэн. Монголд одоо хувийн өмчгүй хүн гэж байхгүй. Ардчиллын буянаар бүгд л их бага хэмжээгээр хувийн өмчтэй болсон. Гэхдээ ийм сайхан нийгмийг байгуулсан ч заримдаа гомдох сэтгэл төрөх үе бий. Бидний үгийг залуучууд нь үл ойшоогоод ч байгаа юм шиг, заримдаа бид хаягдаад ч байгаа юм шиг санагдаад эмзэглэдэг л юм. Бид тэр үед ардчиллыг гаргаж ирж байхад гучин хэдэн настай залуус байлаа. Одоо бол 60, 70 гарсан ахмадууд болсон байна. Сонгуулийн үеэр хэдэн хөгшид маань л хамгийн түрүүнд гүйгээд очдог. Сонгууль дөхөөд ирэхээр л намынхаа төлөө санаа зовнин, ярилцаж суудаг. Ахмадууд бол яаж ийж байгаад хийе гэсэн бодолтой тэр үеийнхээ сэтгэлээр л байдаг. Саяхан 30 жилийнхээ ойг угтаж 65-72 насны зургаахан эмэгтэй намынхаа байрыг зассан. Уг нь залуучууд түүнээс илүү юм хийгээд 30 жилд бэлэг барих болов уу гэж харсан, чимээгүй л байна. Одооны залуус анх ардчилал гарч ирж байхад долоо найман настай хүүхдүүд л байсан байх. Өмнө нь ямар байсныг мэддэггүй бүх зүйл нь бэлэн байсан болоод ч тэр үү ялгаатай байх шиг санагддаг. Ер нь манай залуучуудын идэвх муу байна.
-Тэр үеийн залуус ямар байсан бэ?
-Тэр үед бид нэгдмэл нэг санаатай Дарханд ардчиллын хурал болно гэдгийг дуулаад шууд л “Дархан явья” гээд гардаг байсан. Манай аймагт паз автобустай Х.Чулуунбаатар гэдэг залуу байсан. Нэг удаа хуралд явахдаа автобусандаа 40 литрийн битантай тараг цагаан идээ аччихсан явлаа. Замдаа тараг нь сагаад бараг л автобус дүүрэн таргаар будагдаад хамаг хувцас тараг болоод хуралдаа очиж байлаа. “Зүгээрээ цагаан идээ сайн байдаг юм” гээд л хөхрөлдөөд бууж байсан сан. Энэ мэт сайхан дурсамж их бий. Одоо тэр үеийн хүмүүсээс ихэнх нь бурхны оронд очсон доо. Эргээд харахаар тэр үед яг анхдагч байсан хүмүүс орхигдсон байх шиг санагддаг. Би гэхэд л Баруун хараад байсан хүн Дарханд очсон. Бүх материал нь явц дунд байхгүй болсон учраас намайг байсан байгаагүйг мэддэггүй, үнэн юм уу гэж асуудаг. Өөрсдөө энгэрээрээ дүүрэн одонтой бидний мэддэггүй хүмүүс их бий. Үүнээс харахад ардчилал яг анхдагч нараа орхигдуулаад байна уу гэж л боддог. 2020 онд Ардчилсан нам ялбал сайхан зүйл зөндөө хийнэ гэж итгэж байгаа. Манай Сэлэнгийн Хөтөл бол ардчиллын нутаг шүү дээ.
-Гэр бүлийнхэн тань яаж хүлээж авсан бэ, таныг дэмжиж байсан уу?
-Манай нөхөр цэргийн хүн байсан учраас жагсаал цуглаанд оролцож болохооргүй байсан. Намайг “Чи яв даа. Гэхдээ толгойгоо цустчих зүйлд битгий ороорой. Угаасаа чи зөрүүд хүн юм чинь өөрийнхөөрөө болох байлгүй” гэж хэлж байсан. Харин би цэргийн ангийн хүнсний нягтлан бодох байсан. Энгийн цолтой байсан учраас жагсаал, цуглаанд хамаагүй оролцож болдог байсан.
Нэг удаа Зүүн хараад өлсгөлөн зарлахад би ой гаруйтай хүүхдээ аваад явж байлаа. Тэгэхэд Н.Нохойжав гэдэг Баруун хараагийн Засаг даргын жолооч ахаар хүргүүлсэн. Маргааш нь тэр ах ажлаасаа халагдсан байсан. Харин намайг нялх хүүхэдтэй хүнийг оролцуулахгүй гээд орой нь буцаад гэртээ ирсэн дээ. Түүний дараа манай нөхөр “Наадах чинь зодоон цохион болдог гэж байна, хүн амьтан үхдэг гэж байна, боль” гэж уурлаж байсан. Гэрийнхэн бол дургүй байсан. Гэсэн ч би эргэлт буцалтгүй шийдсэн гээд зөрүүдэлсээр байсан.
-Танай нөхөр тантай нэг нам уу?
-Манай нөхөр аавыгаа дагаад өөр намд элссэн. Гэхдээ намайг дэмждэг. Хожим сонсоход хүмүүс намайг нөхрөө дагаад өөр намд саналаа өгдөг байх, эсвэл нөхрийг маань эхнэрээ дагадаг биз гэж ярьдаг байсан гэнэ лээ. Бид одоо зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгдээрээ мэргэжилтэй, ажилтай сайхан амьдарч байна.
-Одооны бидний нийгэм анх таны бодож мөрөөдөж байсан хэмжээнд байж чадаж байна уу?
-Засаг төрийг харахад зарим зүйл дээр шударга бус байх шиг санагддаг. Ардчилсан намаас гаргасан шийдвэрийг батлахгүй, эсэргүүцэх, хэрэгжилтэд нь саад болж байгаа зүйлүүд ажиглагддаг. Сөрөг хүчин ч бай, засгийн эрх барьж буй нам ч бай иргэдийнхээ төлөө л ажиллах ёстой. Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад хүртэл манай намын ганц ч гишүүдийг сонсохгүй байх жишээтэй. Олонхоороо түрүү бариад өөрсдөдөө ашигтай зүйл хийгээд байна уу гэж харддаг.
-Одоогийн засгийн газрын талаарх таны бодол?
-Ямар ч байсан өнгөрсөн дөрвөн жил МАН дорвитой ажил хийсэнгүй. Хүүхдийн мөнгөө хасчихсан. Тэгснээ сонгууль дөхөөд ирсэн бүгдэд нь өгөхөөр боллоо л гэнэ. Өнгөрсөн жилүүдэд АН төр барьж байхдаа зөндөө зүйл хийсэн. Хотод ч, орон нутагт ч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар олон зүйл хийсэн. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил манай Засаг дарга гарснаасаа хойш хийсэн зүйл нь харагдахгүй байна. Төсвөөрөө юу хийдэг нь мэдэгдэхгүй юм. Ямар ч байсан их сайн шүүмжилдэг хүмүүс байна гэж харж байна. Би өөрөө тэтгэврийн хүн болохоор настнуудынхаа тэтгэврийг талхны мөнгөнд нь хүргэчхээсэй гэж боддог. Уг нь АН хамтын тэтгэврийг санаачилсан. Даанч энэ Засгийн газар түүнийг нь дарчихлаа. Уг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлээд явдаг байх хэрэгтэй. Биелүүлэх гэж л мөрийн хөтөлбөр гаргадаг баймаар юм.
-Өнгөрсөн 30 жилийн ололтыг дүгнэж хэлбэл ?
- Монголчууд 1990 оноос хойш хөрөнгөжсөн шүү дээ. Хэн дуртай нь гадаад гарч байна. Хэн хүссэн нь өөрийн үгээ чөлөөтэй илэрхийлэх хэлэх эрхтэй байна. 30 жилд алдаа, оноотой зүйлүүд байсан. Гэхдээ АН шиг маш их ажил хийсэн нам байхгүй. Монголын нийт ардчилсан холбооны анхны гишүүд болон партизанууд мөн дэмжигч нартаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэе бүгдээрээ сайхан баярлаарай. Дурсамж дүүрэн 30 жил байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com