Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Төв талбайд өрсөн дөрвөлжин боржин чулуунууд 100 сая төгрөг “иджээ"

Т.Эрдмаа

Нийслэлийн төв талбайн баруун, зүүн талаар эгнүүлэн өрсөн нүдэнд хүйт даасан дөрвөлжин боржин чулуу сүүлийн гурав хоногт олны гайхширлыг төрүүлж, цахим ертөнцөөр хаанаас, ямар зорилгоор, хэдий хөрөнгөөр үүнийг байршуулав гэсэн таамаг өрнүүлсэн. Тэгвэл энэ асуудлын учиг өчигдөр тайлагдав. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Төрийн тусгай хамгаалалтын газар байж таарлаа. Нийт 34 чулуу байгаа бөгөөд 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Нэг бүр нь гурван сая төгрөгийн үнэтэй аж. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар төв талбайд уулзаж уг асуудлаар мэдээлэл хийлээ.

Төрийн тусгай хамгаа­лалтын газрын орчлогч дарга Б.Алтаншагай:

-Д.Сүхбаатарын талбайд Төрийн ёслол хүндэтгэлийн болон олон нийтийн арга хэмжээнүүд болдог. Зуны улиралд ч залуус, хүүхдүүд тоглож нааддаг. Гэвч 2016, 2017, 2018 онд Д.Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч, автомашин хулгайлсан иргэн зугтаж яваад жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон зэрэг хэрэг гарч байсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн есдүгээр сард Төрийн ёслолын арга хэмжээний үеэр Цагдаагийн хамгаалалтын саадыг нэвтэрч орсон тохиолдол гарсан. Иймд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор эдгээр чулуунуудыг байрлуулсан юм. Энэ бол 2018 оны есдүгээр сараас хойш төлөвлөгдсөн асуудал. Чулууны том нь 320 килограмм, жижиг нь 220 килограммын жинтэй. Харин дөрвөлжин байгаагийн шалтгаан нь суурь сайн учраас жолоодлогоо алдсан эсвэл техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл талбай руу орох гэсэн тохиолдолд саад учруулж бүрэн зогсоох зориулалттай. АНУ, ОХУ, Герман, Япон гээд дэлхийн олон оронд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин хэлбэртэй чулуу байршуулдаг юм билээ. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан бөгөөд, цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Бид дөрвөлжин дизайны тухайд ярилцаж байгаад хийсэн. Гэхдээ дизайны хувьд архитекторын газраас дахиад шийдэл гаргаж өгвөл бид татгалзахгүй гэв.

Нийслэлийн захирагч С.Амарсайхан:

-Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахгүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах хэрэгтэй. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалтын газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй гэсэн.
 Тэгэхээр эдгээр чулууг бүр мөсөн авахгүй бөгөөд хэлбэр дизайныг засч дахин байршуулах нь гарцаагүй боллоо. Харин энэ бүгдэд төсвийн хөрөнгө хайр найргүй урсах нь тодорхой. Нөгөө талаар уг чулууг хийлгэх тендер зарласан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь төсвийн мөнгөөр хийж буй ажилд олон нийт, аж ахуйн нэгжийн дунд тендер зарлах хуультай. Гэтэл энэ хуулиа биелүүлж зураач, учрууд, иргэн, аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт зарлаагүй нь хачирхалтай. Хэрэв хуулийн дагуу явсан бол хамгийн боломжит өртөгтэй, хийц хэлбэр сайтай, хотын өнгө үзэмжид нийцсэн загварлаг хэлбэртэй, хүний нүдэнд дулааханыг нь сонгох байсан гэдэг нь гарцаагүй. Тэгэхээр энэ асуудлын Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Төрийн тусгай хамгаалалтын газар уг ажлынхаа тайланг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Та бүхний өгсөн мэдээлэл дутуу, дулимаг байна. Төв талбайг хамгаалах нэрээр хэн төсвийн мөнгө халааслав гэсэн хоёр дахь оньсого таавар гарч ирлээ. Одоо хэлбэр дүрс, дизайныг нь өөрчлөхдөө Төрийн худалдан авалтын хуулиа хэрэгжүүлж, хэнээр хэдэн төгрөгийн өртөгөөр, ямар хэлбэр загвараар засуулахаа олон нийтэд мэдээлнэ гэдэгт найдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com