Оддын зурхайгаар 2020 он ерөнхийдөө тогтвортой, зурхайн бүхий л ордуудын амьдралын бүх хүрээнд олон тооны дэвшил өөрчлөлт гарах юм байна. Хүн бүрийд харилцааны бүхий л хүрээнд таатай байж амжилт бүтээл гаргахын тулд их эрч хүч гаргасан бүхэнд амжилт ирэх нь. Гахай жил 12 жилийн мөчлөгийг дуусган, дараагийн мөчлөгийг цагаан төмөр хулгана эхлүүлж байгаа юм.
Хулгана бол үнэнч шударга хүмүүст дуртай, урвалт, шударга бус байдалд дургүй амьтан. Гэхдээ 2020 оны эхлэл тийм ч гэгээлэг сайхан гэж хэлэхгүй. Амьдрал олон төрлийн бэрхшээл, даван туулах ёстой сорилтууд тулгарч мэднэ. Гэхдээ огцом өөрчлөлтөөс эмээх хэрэггүй. Хавраас амьдрал сайн сайхан руугаа эргэх эсэх нь олдсон боломжийг та хэрхэн ашиглахаас шалтгаална.
Хонины орд (III.21 - IV.20)
Хониныхны хувьд их л дайчин ажиллаж хөдөлмөрлөхийг шаардаж байна. Ганцаардал юм уу, дарамт шахалт хэзээ ч таатай амжилтад хүргэдэггүй. Оны эхээр хониныхонд жилийн туршид хуримтлагдсан алжаал ядаргаа мэдрэгдэнэ. Энэ шинэ мөчлөгийг аятай амралтаар эхлүүлбэл хавар гэхэд эрч хүч хуримтлагдан, амьдралын идэвхтэй дэглэмд шилжинэ. Энэ ордныхон гэр бүлийнхэнтэйгээ харилцан ойлголцож карьераа дээшлүүлэн үр ашигтай ажиллах юм байна. 2020 оны эцэс гэхэд хониныхон амьдралынхаа бүхий л хүрээнд амжилтад хүрч дараа жилд бүр илүү эрч хүчтэй орно.
Үхрийн орд (IV.21 - V.20)
Сайхан сэтгэлтэй, бас тэвчээртэй үхрүүд жилийн эзнийхээ ивээлд байх болно. Үхрүүд амжилтад хүрэхийн тулд энэ онд хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Үхрийн ордныхон өөрт таалагдсан сайн, нэр хүндтэй ажилд хүчээ сорих дуртай. Удирдлагууд ч гэсэн чадварлаг, мэргэжилтэй, тууштай үхрүүдэд дуртай байдаг болохоор ажил мэргэжил дээрээ өсөх боломж олгоно. Ганц бие үхрүүд өвлийн эхээр хувь заяаныхаа ханьтай учирна. Үхрүүд ерөнхийдөө жилийн туршид зөрчил тэмцэлгүй, эрч хүчтэй сайхан байх болно.
Ихрийн орд (V.21 - VI.20)
Хулгана нь ихрүүдэд таатай ханддаг болохоор энэ жил ихрийнхэнд олон тооны сюрприз барина. Энэ ордныхон онцгой шинж чанар нь бүхий л саад бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулахад тус болно. Ихрийнхэн оныг их л өндөр сэтгэгдэлтэйгээр эхлүүлэх юм байна. Тэднийг хуучин нөхөд, төрөл төрөгсөд болон шинэ хүмүүсийн олон сайхан уулзалт хүлээж байна. Олон баяр ёслол, амралт нь ажлын чанарт нөлөөлөхгүй. Хавар тийшээ албан тушаал ахиж материаллаг байдал сайжрах хандлага байна. Оны сүүлчээр томоохон зүйл худалдан авч, амралтаа авч болно.
Мэлхийн орд (VI.21 - VII.22)
Хулгана ерөөсөө өмнөө зорилготой хүмүүсийг ивээн тэтгэдэг. Зорилго тэмүүлэлтэй мэлхийнүүдийн хувьд энэ онд ажил албанд бүх зүйл хэвийн байж хавар тийшээ гэр бүлийн харилцаа сайжирна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцан ойлголцох боломж бүрдэхээс гадна таатай шинэ танилуудын тоо нэмэгдэнэ. Мэлхийнүүд өөрийнхөө эрүүл мэндэд анхааралтай байж, бухимдлаас сэргийлж байхыг зөвлөж байна. Хэт их сэтгэл хөдлөлөөр аливаад хандах нь эрүүл мэнддээ уршиг тарьж гомдол, бухимдал хуримтлуулна. Ихэнх цагаар сайхан амарч зөв хооллох хэрэгтэй. Намар бол мэлхийнүүд амьдралынхаа хамгийн нандин мөрөөдлөө биелүүлэх цаг. Жилийн эцэс гэхэд өнгөрсөн бүхнийг тунгаахын тулд ганцаардал хэрэгтэй болох байх. Мэлхийнүүд ирж байгаа онд ерөнхийдөө таатай байх болно.
Арслангийн орд (VII.23 - VIII.22)
Хүчирхэг, эрч хүчтэй арслангийн хувьд энэ он бүхий л харилцаанд таатай байх нь. Жилийн туршид төлөвлөгөө чинь өөдрөг сайхан. Хувийн харилцаанд жаахан асуудал гарах ч бүхий л зүйл таатай төгсөнө. Арслангууд олон шинэ танилтай болох дотор ажил мэргэжил дээрээ өсөхөд тань туслах танилууд ч байх болно. Харилцааны хуучин бүхэн үгүй болж гэр бүлд нь тун сайхан бэлэг хүлээж байна. Ажил дээрээ өсөх магадлал олон арсланд байна. Карьераа ингэж өсгөхөд чинь хүчирхэг найз нөхөд чинь тусалж нөлөөлнө. Шийдэмгий, амбицтай арслангууд өөрийн бизнес цэцэглүүлж боломжийн компанид хөрөнгө оруулна. Арслангуудын хувьд 2020 он амжилтад хүрэх дүүрэн боломж байна.
Охины орд (VIII.23 - IX.23)
Охиныхон ихэвчлэн хөдөлмөрч шинжийн, хэвшмэл амьдралд дуртай байдаг. Тэд өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавиад өөрийгөө ажилдаа л зориулдаг. Жилийн эзэн хулгана охиныхныг ямар нэг зүйлийг нөгөөгөөр солилгүйгээр амьдралын бүхий л хүрээнд илүү оновчтой тууштай хандахыг зөвлөж байна. Мэргэжлийнхээ түвшинг ахиулах, аль болох их мөнгө олохын тулд мэргэжил чадвараа дээшлүүлэх хэрэгтэй болно, гэхдээ хувийн амьдралаа орхигдуулж болохгүй. Охиныхонд гэр бүлийн хувьд үл ойлголцол гарч магадгүй. Ажил мэргэжилдээ хэт анхаарахаа хойшлуулж гэр бүлдээ санаа, халамж тавих хэрэгтэй гэсэн үг. Гэр бүлийн амьдралаа ухаалаг төлөвлөж, хариуцлагатай хандвал охиныхны хувьд амжилттай, сайхан жил болно.
Жинлүүрийн орд (IX.24 - X.23)
Жинлүүрийнхний хувьд энэ онд бүх зүйл сайн сайхан байна гэж хэлж боломгүй. Эрүүл мэндийн талаар асуудал гарч мэднэ. Мэдрэлийн системдээ анхаарч удаан амрах хэрэгтэй болж мэднэ. Жинлүүрүүдэд аз тохиож илүү аятайхан ажил олж санхүүгийн харилцаанд хожих магадлал байна. Төрөл төрөгсөд, ойр дотныхонтойгоо харилцаа сайжирч, хэн нэгэнд эд материалын тусламж үзүүлж магадгүй. Хавар тийшээ жинлүүрийнхэн гадаад байдалдаа анхаарч эхэлнэ. Гадаад төрх имижээ өөрчлөх нь ашигтай шинэ танилтай болох, бүр өөрийн хувь заяатайгаа ч учрахад тус болно. Жинлүүрийнхэн жилийн туршид ерөнхийдөө амжилттай, сэтгэл хангалуун байна.
Хилэнцийн орд (X.24 - XI.21)
Энэ ордынхон нууцлаг шинж чанараараа ялгардаг. Эрс хатуу зан араншин нь олон тооны бэрхшээл сорилтыг даван туулахад тус болно. Хилэнцийнхний төрх байдал нь багагүй цуу ярианд оруулж мэдэх. Жаахан уян хатан байж, хэт цочмог байдлаа зөөлрүүлж чадсан хилэнцийнхнийг жилийн эзэн хулгана ивээлдээ авна. Үндсэндээ ийм зөрчил оны эхний хагаст болоод өнгөрнө. Хавраас байдал хэвийн болон сайжирч хувийн амьдралд амжилт дагалдана. Хилэнцүүд алив шаардлагад тэвчээртэй хандаж эхнэр, нөхөртөө тааламжтай байх юм бол гэр бүлийн тань амьдрал цоо шинэ сайхан түвшинд хүрнэ. Оны эцэс гэхэд хилэнцүүд сэтгэл санаа өөдрөг болж, амьдралын бүхий л хүрээнд тогтвортой хэвийн сайхан болно.
Нумын орд (XI.22 - XII.21)
Идэвхтэй, эрч хүчтэй Нумууд өндөр амжилтад шууд хүрэхээр шинэ оныг шийдмэг төлөвлөгөөтэйгөөр угтана. Гэхдээ шууд л өвлөөс энэ бүхнээ эхлэх хэрэггүй, учир нь хулгана танд нэлээд бэрхшээл сорилт бэлтгэсэн байна. Мэдээж энэ бүхнийг даван туулахын тулд нэлээд ачаалал, тууштай хөдөлмөр хэрэгтэй. Дараа оны эх ойртоход бүх зүйл сайжирч, хэвэндээ орох нь. Таны мундаг төлөвлөгөө, хүчээ зөв хуваарилж зүтгэсэн нь жилийн хоёрдугаар хагасаас үр ашгаа өгч эхэлнэ. Ажил албан дээрээ байр сууриа ахиулж, материаллаг шагнал урамшуулалд ч хүрч магадгүй. Намар тийшээ гэр бүлийн зөрчил үүсч мэдэх ч Нумын ордынхноос үүсэхгүй юм байна. Тэгэхээр тэвчээртэй хандаж, эрхэмсэг байвал уур амьсгал аяндаа сайжирна.
Матрын орд (XII.22 - I.19)
Ухаалаг, бас хөдөлмөрч матрууд ирж байгаа онд нэлээд хүчтэй сөргөлдөгчтэй уулзах нь. Жилийн эзэн хулгана танд оны эхнээс л нэлээд шалгуур зэхсэн байгаа. Ажил дээр чинь өрсөлдөгч, атаач нар гарч ирж ажилч хичээнгүй матрынхны нэр хүндийг гутаахыг оролдож магадгүй. Ийм үед матрынхан өөртөө итгэлтэй байж итгэл үнэмшил, болгоомжлол, сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Тайван байж, нөхцөл байдлыг зөв үнэлэх юм бол матрынхан ялан дийлж, нэр хүндээ өсгөн, удирдлагадаа үнэлэгдэх болно.
Хавар гэхэд матрынхныг романтик уулзалт, шинэ сайхан танилууд хүлээж байна. Хэдийгээр энэ ордынхон ажилдаа бүхнийг зориулдаг ч, тэдний сэтгэл зүрхэнд хайрын гал байж л байгаа. Олонх матрууд харилцаагаа хууль ёсны болгохоор шийдэж гэр бүлийн амьдралд санаанд оромгүй бэлэг авах нь ээ.
Хумхын орд (I.20 - II.18)
Хумхынхныг их таатай, амжилт бүтээлийн жил хүлээж байна. Зурхайд зааснаар бол шинэ шинэ ололт, амжилтын үүд нээлттэй байна. Хумхынхан боловсрол, мэргэжлийн түвшингээ дээшлүүлж, ахиж дэвшиж, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Жилийн эзэн хулгана хумхынханд хайр сэтгэл, дурлалын хувьд тун таатай хандаж байна. Хумхынхан энэ жил хувь заяаны ханьтайгаа учирч, удаан хүлээсэн хуримаа хийж гэр бүлийн харилцаа бэхжих нь. Жилийн туршид хумхын ордынхныг таатай уур амьсгал, тохь тухтай, тансаг орчин дагалдаж байх нь дээ.
Загасны орд (II.19 - III.20)
Усан ертөнцийн төлөөлөгчдийн хувьд ирж байгаа онд сульдуухан орох нь. Өөрөөр хэлбэл оны эхэн тэдний хувьд хүндэдсэн байна гэсэн үг. Загасныхан амрахыг хүсэх ч төмөр хулгана тэдэнд ийм боломж тун бага өгөх нь. Тэгэхээр амжилтад хүрэх, шинэ түвшинд гарахын тулд хүчээ хуримтлуулах хэрэгтэй. Гэр бүлийнхэн, төрөл төрөгсөдөөс тусламж эрэх хэрэг гарч мэднэ. Гэхдээ хүссэн хүсээгүй загаснууд ирэх онд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй боно. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гаргахгүйн тулд идэвхтэй амьдрал, биеийн ачаалал хэрэгтэй болно. Загаснуудад тохиох төрөл бүрийн бэрхшээл сорилтыг даван туулахад жилийн эзэн танд тусална.