Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Социализм санаанд оромгүй “аар саар” асуудлаар буруутан болгодог гаж тогтолцоотой байв

Булган аймгийн Могод сум нэгдлийн дарга асан Ончуул овогт С.Дайнуу

 Булган аймагт ардчилал, зах зээлийн уур амьсгал орсон тэр эрсдэлтэй цаг үед аймгийн намын хорооны даргын дарамт шахалт бүр 1985 оноос эхтэйг энд түүх болгон өгүүлэхэд түүнээс хойш эдүгээ 34 жлийн өмнөх өөрт тохиолдсон болсон явдал бодит үнэнийг өгүүлж байна.
“Ардчилал таймс” сонины энэ оны тусгай дугаарын түүхийн мөрөөр гэсэн эхний хэсэгт 1980-аад оны хоёрдугаар хагасаас БНМАУ-д нийгмийг ардчиллах хөдөлгөөн өрнөж эхэлсэн гэдэг нь яалтачгүй үнэн бөгөөд намын гишүүн, нэгдлийн дарга асан надад хүртэл тийм ойлгоц төрж байлаа.

  Энэ нь өмнөх нийгмийн хэвлийд дараагийн дэвшилтэт шинэ нийгмийн үр хөврөл бүрэлдэн тогтдог гэдэгтэй утга нэгэн асуудал юм. Энэ үзэл бодол нь эгэл жирийн миний ажил амьдралд ямар их халгаатай байсныг миний бичсэн хоёр номонд дэндүү тодорхой оруулсан тул энд цаг, цаас хэмнэх үүднээс цухас төдий дурсамж болгон бичихэд: 

 “Оч” нэгдлийн ажил санаснаар сайхан болж байхад санаанд оромгүй аар саар асуудлаар буруутан болгодог гаж тогтолцооноос болж нэгдлийн дарга асан миний туулсан замын үүрсэн ачаанд багагүй бэрхшээл тохиолддогоос хуучин цагийн хувьсгалт намдаа шударга байхыг, баримт түшин шударгаар шүүмжилдэг боловч, хүчтэний өмнө хүчин мөхөстөж “хад мөргөх” мэт болж хайран цаг хугацаа, залуу зандан насандаа хэлмэгдлийн шинжтэй хар шуурганд өртсөнөөс үүдэлтэйгээр “хамгийн муу” даргын тоонд албан ёсоор орж байснаа нуух юу сан билээ.
 Тиймээс өөрийн санал бодлоо өргөн олонд үнэнээр ойлгуулж тэдний тус дэмжлэг авах оролдлого маань бага багаар биеллээ олсоор байсныг баримт түшин дурсахад:
Ашгүй аймгийн намын хорооноос хийж бүтээсэн бүх ажилдаа буруутан болдог миний бурууг газар дээр нь шалгаж үзэхээр шударга коммунистын бүрэлдэхүүн бүхий аймгийн намын хорооны томоохон групп шалгалтаар ирж намын үүрийн даргыг маань тушаал буулган Хишиг-Өндөр суманд явуулснаар ажил хийхэд айх аюулгүй амар болов.
Заримдаа шударга байхыг шударга бус нь дарж авдаг “хорвоо хойно” намдаа бус зөвхөн намын даргын өширхөлд өртсөнөөс болж намын нэрээр хатуу донгодуулж ажлаас хусуулж нэг дор хоёр арга хэмжээнд орж байлаа.
Гэлээ ч товчооны гишүүдийн олонхын саналаар нэг биш нийт нэгдлийг удирдах, аймгийн нэгдлийн зөвлөлийн орлогч даргаар томилогдсон нь ардчиллын уур амьсгал орсны шинж тэмдэг байсан юм.
Хожмоо 1990 оны зургадугаар сарын 11-ний өдрийн Аймгийн намын XXI бага хуралд шударга байхын төлөө шүүмжлэлийг минь төлөөлөгчид дэмжиж байсан баримтаас харвал намын гишүүд бүхэлдээ шударга ёсоор “цангаж” байсны баримт байлаа.
 Ардчилал, зах зээл, шударга ёсны төлөөх тэмцэл нь зөвхөн намын гишүүдээс гадна ард иргэд, аймаг даяараа хүсч байсны бас нэгэн баримт бол улсын их хурлын сонгуульд ардчиллаас нэр дэвшсэн Я.Эрхэмбаяр, Д.Дашпүрэв нар гарснаар ардчилал ялсан аймгийн тоонд нэгэн үе Булган л орж байсныг түүх гэрчилдэг билээ. 

 МАХН-ын бодлогоор аймгийн даргыг дээрээс томилдог тогтсон жам ёсыг эвдэж ард олны санал сонголтоор болгохын тулд аймгийн соёлын ордонд болсон цуглаанд нутгийн шилдэг сэхээтний нэрийг дэвшүүлсэнд хүмүүс алга ташин хүлээн авсанд урамшин уг асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий 21 хүний гарын үсэг бүхий саналыг П.Жасрайн Засгийн газарт илгээснээр Л.Жавзмааг томилуулж чадсандаа Булганчууд бид туйлаас баяртай байв.
Асуудлыг ухаалгаар хүлээн авч шийдэж өгсөн төр засаг, түүнд нөлөөлсөн ардчилсан хүчний аль алинд нь итгэл дүүрэн сэтгэл хангалуун байлаа.
Энэ бүхий л өөрчлөлтөд идэвхтэй оролцсон намайг аймгийн намын хорооны дарга тэргүүтэй “Булганы бус бяцхан бүлэглэл” аймгийн ардчиллагсадыг бүхэлд нь номхруулж дарж авахын тулд “Дайнуутан” гэсэн нэр хоч өгч ийм л муу муухай хүмүүс намын ажлын алдаан дээр дөрөөлж олон түмний тархи толгойг эргүүлж намын бодлогыг алдагдуулдаг юм гэж гүтгэн доромжлохдоо урд өмнө хийж бүтээсэн бүх ажлыг хийгээгүйд тооцож хэвлэлийн давуу талыг ашиглан нийтийн хүртээл болгосонд намын гишүүн би бээр туйлаас харамсч “хайрт” намаасаа гарч ардчилсан намд анхны гишүүний нэгэн болон элссэнээ эдүгээ эргэн дурсч түүнийгээ түүх болгон бичиж сууна.
Уг нь би Могод суманд сум нэгдлийн дарга байхдаа хүний нүдэнд харагдах, гарт баригдах, сэтгэлд шингэсэн бодитой 80 ажил амжуулсны 20 нь барилга байгууламж бөгөөд өмнөх нийгмийн үед ч гэсэн баян хангалуун сайхан амьдрахын тулд үнэтэй үнэгүй юманд нугасгүй байснаа нуугаад яах вэ.

 Энэ бол өнөөгийн ардчилал зах зээлийн нийгмийг мөрөөдөж байсны баримт юм. Бэлчээр усжуулахаар улсаас зарласан уралдааны болзол биелүүлэхээр бас байгалийн зуд болдогт зориулж автоцистрин гурав, цуваа-6 хоёрыг улсаас “Оч” нэгдэлдээ үнэгүйгээр авсанд нэгдэлчид маш их баяртай байсны гадна хөөцөлдөж л чадвал бүтэхгүй ажил гэж үнэндээ үгүй байлаа. 

Мөн Орос ах нарын барьж байгаад гүйцээлгүй орхиод явсан сүү тосны тоног төхөөрөмжийг Батсүмбэрийн САА-н дарга асан Санжмятавтай тохиролцон бас л үнэгүй авах алтан боломж олдсонд олзуурхан авч ашигласнаар ашиг орлого нэмэгдэж зардал чирэгдэл хэмнэгдэж, хөдөлмөр хөнгөвчлөгдсөнд хүмүүс баяртай байсныг Могодчууд юу эс андах вэ.
Могод сумын “за бол ёогүй” ажилсаг ард олны ариун цагаан хөдөлмөрийн үр дүнд нэгдлийн эдийн засгийн хүчин чадал 13 жил дараалан тасралтгүй өсч өр авлагагүй, урт богины зээлийн өргүй, улсын хэмжээний 356 нэгдлээс эхний 50-д багтах цөөн нэгдлийн тоонд орж байлаа. Тодруулбаас ажил авсан, өгсөн хугацаанд үндсэн хөрөнгө 3.8, орлого 1.6, ашиг 1.2, бүтээмж 2.6, хөдөлмөрийн хөлс 2.2 дахинаар тус тус өссөн байдаг.
Энэ тухай БНМАУ-ын нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс гаргасан судалгаа, намын шат шатны байгууллагын тодорхойлолт, аттестатчиллын материалаар батлагддаг бөгөөд одоо ч түүх өгүүлэх мэт хадгалагдсаар байна.
Ийнхүү үзэл бодол зах зээлийн сэтгэлгээнээс болж би бээр хуучин цагийн хувьсгалт намаас 16 удаа арга хэмжээ, анхааруулга сануулга авч арга буюу муу дарга байснаа хүлээн зөвшөөрч ажлаас халагдах өргөдөл өгсөн ч үл зөвшөөрсөн хариуг аймгийн намын хороо болон давхар мэдлийн гэх утгаараа МАХН-ын Төв хорооноос авснаар өмнөх найман жил дээрээ өшөө таван жил нэмж ажиллах үүд хаалга нээгдсэн юм.
Гэлээ ч бүх юм бүрхэг харанхуй биш болохоор БНМАУ-ын төв дөрвөн байгууллага төрийн таван яам, ОНБ газруудаас дээрх хэмжээний тоотой тэнцэх хэмжээний баярын бичиг, үнэмлэх, дипломоор шагнагдаж байсны дотор аймгийн шүүх хуулийн байгууллагын хоёр ч шагнал байдаг нь хуулийг ямагт хүндэтгэн дээдэлж зөрчигдөггүй байсны баталгаа болсон баярын бичиг эдүгээг ч дурсамж болон хадгалагдсаар байдаг.
Хожмоо ардчиллын ачаар хэвлэн нийтлэх эрхээ эдлэн “Онож алдсан он жилүүд” гэсэн хоёр номоо дурсамж болгон гаргасан номын цагаан буянаар энэ цагийн сайхан сэтгэлтний үнэлгээ үзэмжээр нам төрдөө хөдөлмөр зүтгэл, тэмцэл ялалтаа үнэлүүлсэндээ дундуурхан байсан сэтгэлээ дүүргэж чадсан минь “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэгч нь болсон үлгэр мэт үйл явдал өчүүхэн миний амьдралд ийнхүү биеллээ олсон гэхэд болно.
Энэ бол бүхэлдээ ардчиллын ач тус болохыг хэн ч үгүйсгэж үл чадна. Хуучин цагийн хувьсгалт нам болон шинэчлэгдэж чадсан МАН-саа урд өмнө удаа дараалан тодорхойлогдоод олддоггүй байсан одон медалиуд насны минь “намарт” шагналын хур болон бууж байгаа нь хийсэн ажил хэлэх үгтэй, тэр нь хөдөлшгүй баримтаар батлагдаж байваас аль ч нам ямар ч ерөнхийлөгч байсан шат шатны шалгууруудыг хангаж чадваас нам хараглзахгүйгээр шагнал урамшуулал хайрладаг нам нийгэмтэй болсон минь үнэндээ ардчиллын ач тус байсанд баяртай байдаг.

  Энэ бүхэнд өндөр настан өвгөн буурал би өнгөрсөн түүхээ бусадтай хуваалцаж амьд яваа хүн их зүйл үздэг болохоор нэгдэл, ардчилал, зах зээл, эрх чөлөөний төлөө нэр нүүргүй зүтгэсэн он жилүүдэд өөрт тохиолдсон бүх дарамт шахалтыг дааж гараад санаа амарснаа ардчиллын 30 жилийн ойг тохиолдуулан ийнхүү дурсаж байна. 

Аль ч нам нийгмийн үед авах сайхан, хаях муухай зүйл зөндөө байдаг болохоор би өөрийн туулсан замын үүрсэн ачаагаа өнгө хувиргахгүйгээр өгүүлэхэд Өвөрхангайд туршлага судлахаар явж байгаад хөлөө хугалж хөдөлж чадахгүй Хашаатын эмнэлэгт хэвтэж байхад аймгийн намын хорооны дарга асан Ховд нутгийн Ц.Содномжамц, Аймгийн дарга Баян-Өлгийн А.Сарай, ХААУГ дарга Хөвсгөл нутгийн Н.Отгон нарын хүн чанар сайтай сайхан сэтгэлтэй удирдлагууд араас минь АН-2 онгоц ирүүлж Могод суманд гэрт минь хүргэж өгсөн нь үнэхээр мартагддаггүй дурсамж болон үлдсэн байдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com