Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
120 ЭНХИЙГ САХИУЛАГЧ АФГАНИСТАН УЛСЫГ ЗОРЬЖЭЭ

НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд оролцохоор 120 монгол цэрэг өнөө өглөө Афганистан улсыг зорьжээ. Энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын удирдлага болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески үдэж өгсөн байна. Элчин сайд Клечески Монголын энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, эр зориг, нэртэй хувь нэмрийг нь дэлхий дахинд үнэлж, үйл хэрэгт нь талархаж байгааг онцолж талархал илэрхийлэв. Мөн тэрээр "Монголын энхийг сахиулагчдыг үдэх, хүлээн авах бүрт сэтгэл хөдөлгөм байдаг. Энэ долоо хоногт ч мөн адил байлаа. Олон улсын энхийг сахиулах энэхүү бахдам үйл хэргийг АНУ-аас дэмжиж ажилладагт баяртай байна" гэжээ.

НАТО болон Эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан улс дахь аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах цэргийн ажиллагааны II дугаар шат буюу “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа” 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн юм. Энэхүү “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус чиглэдэг байна. Уг ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын нийт 12000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com