Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шинжлэх ухааны Онцлох нээлтүүд 2019

Б.МӨНХБАЙГАЛЬ

Шинжлэх ухаан гээч байгаагүй бол хүн төрөлхтөн өөрсдийгөө ямар төрөлтөн, хаана байгаагаа ч таньж мэдэлгүй явж байх сан. Үл тайлагдах, энгийн хүний мянга түм бодоод ч олж чадахааргүй зүйлсийг чухамхүү энэ салбарын эрдэмтэд тайлбарлан өгч, нээн илрүүлдэг нь гайхалтай. Ийнхүү 2019 онд дэлхий дахинд гарсан шинжлэх ухааны онцлох томоохон нээлтүүдийг хүргэж байна.

Нууцлаг хар нүхний анхны зургийг авч чадсан

Энэ нь шинжлэх ухааны үлгэр мэт дэлхийн дахинд шуугьж байсан үйл явдал юм. Дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтдийн хамтарсан сүлжээ болох Event Horizon Team нь бидний амьдарч буй орчлон ертөнцийн талаарх ойлголтыг гажуудуулж буй галактик M87 төвд хар нүхний анхны зургийг гаргажээ.
Хар нүхийг дэлхийгээс харна гэдэг Нью-Йорк хотод зогсч байгаад Лос-Анжелест байх гольфийн бөмбөгний дээрх цэгийг харахтай ижил ажээ. Ийм асар их томруулалтыг хийхийн тулд зөвхөн дэлхий шиг хэмжээтэй телескоп л хэрэгтэй байв. Гэвч ийм телескоп хийх боломжгүй. Харин үүний оронд одон орончид дэлхий даяар тархаж байрласан хэд хэдэн телескопыг зэрэг ажиллуулж дүрсийг гаргаж авсан юм. Өмнөд туйл, Чили, Аризона гэх мэт дэлхий даяар байршилтай радио телескопуудыг тус бүрээр нь толь болгон ашиглаж, ижил хугацаанд, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр тэднээс цугласан мэдээллийг нэг цэгт цуглуулж харснаар уг зургийг авсан байна.

Хиймэл оюун ухаан шилдэг 15 покер тоглогчийг ялсан

Энэ оны эхээр дэлхийн хамгийн супер покер тоглогчдын нэгээр Pluribus нэртэй робот шалгарчээ. Хиймэл оюун ухаант робот нь 12 хоногийн турш шилдэг 15 тоглогчтой Техас покер тоглож ялсан юм. Покер тоглох нь роботын хувьд хэд хэдэн тоглогчтой зэрэг харьцах, олон өрсөлдөгчдийн үйлдлийг таамаглах, бооцоо тавих төлөвлөгөө боловсруулах зэрэг ажиллагаа ихтэй байдаг. Зохион бүтээгчид нь уг программыг цаашид хөгжүүлбэл ажил хэргийн хэлэлцээр, цэрэг дайны стратеги, кибер аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт олон салбарт ашиглах боломжтойг онцолжээ.

НАСА анх удаа эмэгтэй хүнийг
саран дээр буулгана

НАСА нь 2024 он гэхэд саран дээр бүхэл бүтэн баг буулгах төлөвлөгөөтэй бөгөөд тэд түүхэндээ саран дээр анх удаа эмэгтэй хүн буулгана гэсэн зорилготой байгаагаа илэрхийлжээ. Артемис хэмээх уг хөтөлбөрийг эхлүүлэхийн тулд Цагаан ордонд 2020 он гэхэд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах хүсэлт гаргасан ба дараа жил 21 тэрбум ам.доллар авах саналаа явуулжээ.
Тэд саран дээр хөл тавихын тулд таван жилийн туршид жил болгон нэмэлтээр 5-6 тэрбум ам.доллар шаардагдана гэв. Энэхүү төсвийг хэрхэн зарцуулах талаарх нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа аж. НАСА-гийн шинэ төсөл болох Артемист зориулж шинэ байгууламж барихаар зэхэж байгаа гэнэ. НАСА нь ‘’Сансрын Хөөрөлтийн Систем” гэх шинэ аварга пуужинг хийж дуусгахтай зэрэгцэн саран дээр хүмүүс тээвэрлэх Орион гэх сансрын хөлөг бүтээгээд амжсан юм. Мөн тэд сарны ойролцоо сансрын нисгэгчид богино хугацаагаар амьдран гадаргуу дээр буух Gateway гэх шинэ сансрын станц байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.

Эбола вирусийн эсрэг тэмцэл амжилтад
хүрч байна

Энэ жил Ардчилсан Конго улсад эрдэмтэд эбола вирусын эсрэг хоёр эмчилгээ, ZMapp хэмээх вакцин, эсрэгбие коктейлийн тусламжтайгаар өвчтөний амьд үлдэх түвшинг эрс нэмэгдүүлжээ.
Европт анх удаа Эбола вирусээр өвдсөн 680 гаруй хүнд вакцин хэрэглэжээ. Улмаар АНУ-ын эм үйлдвэрлэгч Merck & Co Inc Европын комиссоос Эбола вирусийн эсрэг вакциныг зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон байна.
Эбола вирус нь цусархаг халууралтыг үүсгэдэг бөгөөд бие организмын шингэнээр дамжин хүнээс хүнд дамждаг. Уг вирусээр өвчилсөн хүмүүсийн тэн хагас нь амь үрэгдсэн. Өнгөрсөн оны дунд үеэс хойш Конго улсад Эбола вирусийн дэгдэлт гарч 2100 гаруй хүний амь насыг авч одсон. Баруун Африкт 2013-16 онуудад 11300 хүн амиа алдсан. Үхлийн аюултай тус вирусийн эсрэг “Эрвебо” хэмээх вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд Конго улсад үхлийн аюултай Эбола өвчний дэгдэлтээс хамгаалахын тулд удирдамжийн дагуу ашиглаж эхэлсэн.

Хүн төрөлхтний шинэ
төрлийг нээв

Хүний хөгжлийн үечлэлд шинээр нэмэгдэх болсон олдворыг Филиппиний Лузон арал дээрх агуйгаас илрүүлснээ эрдэмтэд зарласан. Улмаар арлын нэрийг оролцуулан “Homo Luzonensis” гэж нэрлэсэн юм. Энэхүү олдвор нь хүн төрөлхтний эртний өвөг дээдсийн шинжийг одоогийн хүний шинж чанартай хослуулснаараа онцлог аж.
Энэхүү нээлтээр эрт цагт хүний өвөг Зүүн Өмнөд Азид ирснийг харуулсан. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдсийг энэ бүс нутагт ирэх үед хүн төрөлхтний өөр гурван төрөл зүйл түрүүлээд ирсэн байсан гэсэн үг. Эдгээр олдворууд нь одоогоос 50 мянган жилийн өмнө амьдарч байсан хэмээн эрдэмтэд үзжээ. Энэхүү нээлт нь антропологийн салбарт цоо шинэ нээлт болсон.

 

Квант компьютерийн шинэ эрин үеийг эхлүүлсэн

Гүүгл компани квант компьютер дээр тооцоолол хийснээр компьютерийн шинэ эрин үеийг нээхэд тун ойртлоо. Энгийн компьютероор арван мянган жилийн хугацаанд хийнэ гэж эрдэмтдийн үзэж байсан тооцооллыг квант компьютер хэдхэн минутын дотор гүйцэтгэсэн байна. Тус нээлтийг Маунтин-Вью хот дахь Гүүглийн төв байран дахь квант компьютерийг ашиглан хийсэн аж.
Квантын компьютер нь олон оронтой тоонуудыг энгийн үржигдэхүүн болгон задлах, асар том өгөгдлийн сангуудад хайлт хийхэд зориулсан алгоритмын үйлдлийг гүйцэтгэж чадна гэж физикчид үзэж буй юм. Гэхдээ ийм программ зохиоход хэдэн арван жилийн хугацаа шаардлагатай. Ердийн компьютер нь бүхэл бүтэн схемийг бүрдүүлэхийн тулд нэг сая ширхэг процессортой компьютер буюу 100 мянган ширээний компьютерыг арван мянган жилийн турш ажиллуулах шаардлагатай. Харин Sycamore квант компьютер уг үйлдлийг ердөө гурван минут 20 секундийн хугацаанд хийжээ.

Хүний нүдээр хамгийн хол харсан сансрын биет

2014 онд АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Hubble телескопоор нэгэн өвөрмөц сансрын биетийг илрүүлж байсан. Дараа нь NASA-гийн New Horizons сансрын хөлөг уг биетийн дүрсийг тодруулснаар хүн төрөлхтний нүдээрээ харсан хамгийн хол орших сансрын биет болсон юм.
Манай нарны аймгийн хамгийн холын гараг болох Далай вангийн цаад талд Куйперын бүслүүрт орших энэ биет мөс, чулуунаас бүтсэн “Цасан хүн” хэлбэртэй байжээ. Arrokoth гэдэг нь Мэрилэнд мужийн нутагт амьдардаг уугуул индиан овгийнхны хэлээр “тэнгэр” гэсэн утгатай юм.

Эртний үеэлүүд болох
Денисовчуудын тухай ойлголт

2019 онд цочирдуулсан нэгэн ойлголт нь эртний хүмүүн бидний өвөг дээдэс неандерталууд устаж үгүй болсон үеэл денисованчуудтай гэрлэсэн байж болзошгүй тухай ажээ. Түүнчлэн эрдэмтэд хүний устаж алга болсон эртний нэгэн төрөл зүйл гэх Денисовын хүний гадаад төрхийг анх удаа сэргээн босгожээ. Ингэхдээ тэд Оросын Алтайн хязгаар дахь Денисовын агуйгаас олдсон хурууны яснаас хамгийн орчин үеийн генетикийн технологийг ашиглан мэдээлэл авах аргаар бүтээсэн байна.
Денисовын хүмүүс хэдэн 10 мянган жилийн өмнө Ази тив даяар тархан амьдарч байсан гэдэг. Гэвч энэ төрлийн хүмүүсийн тухай мэдээлэл, олдвор маш ховор байдаг. Анхны чухал олдвор нь 2010 онд ОХУ-ын Алтайн нурууны Денисовын агуйгаас илэрч байжээ. Тэр үеэс хойш эндээс хурууны үений яс, эрүүний яс, шүд зэрэг биеийн үлдэгдэл нь олдоод байгаа. Генетикийн шинжилгээ тэднийг неандертал хүмүүстэй ойр төрөл, орчин үеийн хүмүүстэй 15 мянган орчим жилийн өмнө амьдарч байсныг тогтоосон юм.

Электрон тамхи уушгины хорт хавдар
үүсгэдэг болох нь тогтоогдов

2019 онд электрон тамхи хэрэглэснээс болж 40 гаруй хүн амь насаа алдаж, 2000 гаруй хүн уушгины өвчлөлтэй болжээ. Сүүлийн саруудад АНУ даяар 400 гаруй хүн электрон тамхинаас үүдэлтэй үл мэдэгдэх уушгины өвчин тусч, зургаа нь амиа насаа алджээ. Эл явдлын дараа Нью Йоркийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр нарийвчилсан туршилт хийсний үндсэн дээр электрон тамхин дахь никотин нь хорт хавдрын өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ.
Эрдэмтэд 54 долоо хоногийн турш 40 хулгана дээр никотинтой электрон тамхийг туршсан бөгөөд судалгааны төгсгөлд хулгануудын 22.5 хувь нь уушгины хорт хавдар тусч, 57.5 хувьд нь давсагны хорт хавдрын өмнөх шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Хулгануудын амьсгалсан утаа нь электрон тамхи татдаг хүний 3-6 жилийн хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээнийх байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, гурваас дээш жил электрон тамхи хэрэглэж буй хүмүүс уушги болон давсагны хорт хавдар тусах эрсдэлтэй гэсэн үг ажээ. Улмаар электрон тамхи нь уушги, давсагны ДНХ-д өөрчлөлт оруулж улмаар хорт хавдрын өвчлөлд хүргэж байгааг тогтоосон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com