Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Хүхрийн хэмжээ нэмэгдэх шинжтэй байна

 Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

 Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх таван өрхөөс дуудлага ирсэн байна. Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтийн хувьд төвийн зургаан дүүргийн 321 цэгт Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газар, Онцгой байдлын газрын 1,014 төрийн албан хаагч  хяналт тавьж 24 цагаар ажиллаж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

 Харин өнгөрсөн долоо хоногт иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 252 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын ашиглалтын зууханд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс хяналт шалгалтаар утааны шүүлтүүрээ ажилуулаагүй 11 аж ахуйн нэгж, шүүлтүүр суулгаагүй түүхий нүүрс түлж байсан 10 аж ахуйн нэгжүүдийг илрүүлж зөрчлийн хэрэг үүсгэжээ. Мөн тээврийн товчоодуудад 1,793 автомашинд хяналт шалгалт хийхэд 39 тээврийн хэрэгсэл түүхий нүүрс тээвэрлэж явсныг таслан зогсоосон байна.

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалт тогтмол үргэлжилнэ. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт тавина” гэсэн юм. Харин агаарын чанарын хувьд сайжирсан ч  агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдэх шинжтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр хэллээ.

Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна

 Энэ үеэр БНХАУ-д бүртгэгдсэн  уушгины хатгаа дэгдэж онцгой байдал зарласан болон нийслэл Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулж нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1,363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй байгаа бол бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэж хэлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа өвчин гарч 44 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тиймээс энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөө,  мэдээлэл сурталчилгааг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com