Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ыг тухайн үед татан буулгаагүйн балгийг бид өнөө ч үүрсээр л явна

 “Аливаа хувьсгал шалтгаангүйгээр үл үүснэ” хэмээн Ерөнхий сайд асан А.Амар өгүүлжээ. Ямарваа хувьсгал үүсэхдээ оршин тогтнож буй нийгэмтэйгээ ард түмний олонх нь таарахаа байсантай холбоотой гардаг ажээ.

 1921 оны Монголын ардын хувьсгал нь феодалын нийгэм нь Монгол орныг мөхлийн зам руу хөтөлж ард түмэн бүдүүлэг харанхуй, дэлхийн улс төрийн сонороос тасарч, нэгэн цагт хүчирхэг явсан Монгол гүрэн мартагдахад хүрч байсны дээр  Манжийн эрхшээлээс арай ядан гарч байхад Хятад цэргийн хүчээр эзлэн түрэмгийлж Монголын хаант засгийг устгасан, Орос оронд гарсан Октябрийн хувьсгалаас зугтсан цагаантнууд  Монгол оронд эзлэн түрэмгийлэх бодлого явуулж эхэлсэн  зэрэг үйл явдлууд өрнөсөнтэй уялдан гарсан байна. Монгол орны улс төрийн энэ байдлууд нь эх оронч сэтгэлгээтэй үндэсний сэхээтнүүд, эх орончдыг улс эх орныхоо төлөө сэтгэл зовниход хүргэж энэ хүнд байдлаас гарах арга замыг эрэлхийлэн МАН-ыг байгуулан эд бүгдийн эсрэг тэмцэж ялалт байгуулан Ардын хувьсгалыг мандуулсан билээ. Энэ хувьсгалын үйл ажиллагаанд Оросын большевик нам, Коминтерний заавар зөвлөгөө, удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэснийг бид мэднэ. Ардын хувьсгал ялдгаараа ялж засаг төрөө төвхнүүлэн байгуулсан. Гэвч хувьсгалын удирдагчдын үзэл бодлын зөрүүгээс болон, Коминтерний удирдлага заавраар Монголын ард түмний шүтэж биширдэг шарын шашныг хавчин гадуурхаж шар феодал хэмээн адлах, мал хөрөнгөтэй баячуудыг нударган баян хэмээн мал хөрөнгийг хураах, үндэсний үзэлтэй сэхээтнүүдийг хувьсгалын эсэргүү хэмээн устгах зэрэг бусармаг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнийг эсэргүүцсэн ард олон шинэ засаг төрийнхээ эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхэд хүрсэн юм.                                  

 Ардын хувьсгал нь Коминтерний заавраар явж эхэлснээс эхлэн Монголын сэхээтнүүд, баячууд, улс орныхоо төлөө гэсэн эх орончдын эсрэг чиглэсэн. Энэ нь Ардын хувьсгалыг ард түмэн дэмжих биш, эсэргүүцэх үйл ажиллагаа явуулахад хүргэсэн. Тухайн үеийн хувьсгалын удирдагчид Коминтерний заавраар хувьсгалыг хамтран байгуулагчдаа ч хүртэл үзэл бодлын зөрүүгээр устгаж эхэлсэн. Ардын хувьсгалын удирдагчдын нэг ерөнхий сайд асан Д.Бодоог 1922 онд, бүх цэргийн жанжин С.Данзанг, эвлэлийн төв хорооны Баваасан нарыг  1923 онд шүүхийн тогтоолгүй буудаж алсны дээр, феодалууд, лам нар хувьсгалын хэрэгт их саад болж байна гэж өөрсдийн хүчээр хөрөнгөжсөн  малчин ардуудыг  феодал хэмээн адалж хөрөнгийг хурааж,  ард иргэдийн шүтэх бишрэх эрхийг хязгаарлан лам нарыг баривчлан устгаж эхэлсэн. Мөн олон зуун сүм хийд, уран барилгын ,соёлын асар их өвийг шашны гэдэг нэрийн дор үгүй хийсэн нь харамсмаар. 

 Энэ бол ард түмний Ардын хувьсгалд итгэх итгэлийг хөсөрдүүлж, ардын хувьсгалыг эсэргүүцэн бослого тэмцэл гаргах болсныг цэрэг зэвсгийн хүчээр нухчин дарж хувьсгалаа “хамгаалан” үлдсэн. Түүгээр ч зогсохгүй Коминтерний санаанд нийцээгүй ардын хувьсгалд  үнэнчээр зүтгэгсэдийг ч улаан Оросын таалалд нийцээгүй хэмээн олон эх орончдыг эх орондоо болон гадаадад аваачин  устгасныг ард түмэн мэднэ, мартаагүй байгаа.

 Үүн лүгээ Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгал ч оршин тогтнохын тулд  асар олон иргэнийг  (зарим мэдээнд 25 сая хүн гэдэг) Октябрийн хувьсгалд халтай хэмээн устгасан байдаг. Хаант засгаа устгаж, эзэн хаанаа хүртэл цаазлан хороож байж октябрийн хувьсгалаа “аварч” үлдсэн байх жишээтэй. Хувьсгалын их удирдагч багш В.И.Ленин 1918 оны наймдугаар сарын 11-нд “100 гаруй чинээлэг тариачдыг нударган хэмээн олны өмнө “заавал дүүжлэн” хороох”  зааврыг Пензагийн большевикуудад хүргүүлж байсан гэдэг. Энэ мэтчилэн хядлага хийх олон удирдамжийг В.И.Ленин өгсөн байх жишээтэй. Энэ бол өөрийн удирдсан октябрийн хувьсгалаа хамгаалж байгаа нь тэр. 

 1989  онд (МоАХ) Монголын Ардчилсан холбоо гэдэг эх оронч залуучуудын байгууллага бий болж түүний  удирдсан  Ардчилсан хувьсгал бол,  МАХН-аар удирдуулсан коммунист үзэлтэй намын дарангуйлагч тогтолцоог унагах, Монгол орныг дэлхийн хөгжлийн чиг хандлагад оруулах, эдийн засгийг зах зээлийн нийгэмд шилжүүлэх, дэлхийн улс орнуудад Монгол орныг нээлттэй болгох, ард түмэнд үндсэн хуулиар болон, хүний эрхийн түгээмэл тунхагт заасан эрхийг эдлүүлэхийн төлөө, ард түмнийг чөлөөтэй хэлэх ярих, хэвлэн нийтлэх, өмч эзэмших эрхтэй болгох, үндсэн зорилтуудыг хангахын төлөөх тэмцэл байсан. Үүнийгээ ч МоАХ тайван замаар хийж  ялалтад хүргэсэн. 

 Гэвч үүний хажуугаар Шинэ дэвшилтэт холбоо (ШДХ), Үндэсний дэвшлийн нам (МҮДН),  Ардчилсан социалист хөдөлгөөн (АСХ), Монголын социал демократ нам (МСДН)  зэрэг улс төрийн байгууллагууд бий болж Монголын Ардчилсан холбооны нэг чигч бодлогыг самгардуулан, нэг үзэл бодол, зорилгоор хэрэгжүүлэх ёстой ардчилсан хувьсгалын эрч хүчийг бууруулж эхэлсэн. Энэ бол маш ноцтой үйл ажиллагаа болсон бөгөөд Ардчилсан хувьсгалын эрч хүчийг сааруулсан. Энэ нь МАХН болон  гаднын нөлөөгөөр МоАХ-ны хүчийг сарниулж сулруулах бодлого байсан ч байж магадгүй.
Тиймээс ч МоАХ, Ардчилсан намын бодлого зорьсон зорилгодоо хүрч чадахгүй, хамтран зүтгэгч гэгдэх МҮДН, МСДН-ын сарниулах бодлогоос болж одоо хүртэл гол зорилгодоо хүрч чадахгүй явааг бид харж байна. 

 Ер нь Ардчилсан хувьсгалыг эрчтэй зөв явуулахыг  чухалчилсан бол тусдаа АСХ, ШДХ  гэдэг хөдөлгөөнүүдийг байгуулалгүй МоАХ гэдэг ганцхан хүчинд  нэгдээд явсан бол одоогийн энэ байдлаас арай дээр байсан байх магадлалтай. МОАХ-ны хүчийг сулруулах далд бодлого үүргээ гүйцэтгээд одоо чимээгүй болсон нь үнэн. ШДХ, АСХ нь ардчиллын төлөө гэж тунхаглан гарсан боловч үзэл бодлын их бага зөрүүгээр МоАХ-ны бодлого алдагдаж эхэлсэн.

 МоАХ, АН зорьсон зорилгоо биелүүлэхээр асар их бэрхшээл, эсэргүүцлийн дор урагшилж байснаас дутуу дулимаг юм их байсан. Өөрөөр хэлбэл АН-ын дэвшүүлсэн бүхнийг МАХН (өнөөгийн МАН) жадлан эсэргүүцэж, муу хэлэн харлуулж   байсныг ард түмэн мартаагүй байгаа.

 МАН өөрийн санаанд нийцээгүй бүхнээ устгадаг удамшилтайг Монголчууд мэднэ. Ерөнхий сайд асан Д.Бодоогоос эхлээд  бүх цэргийн жанжин С.Данзан  нарын эх орончдоо устгасан бол ерөнхий сайд  Амар, Гэндэн, Маршал Дэмид болон 400 гаруй  эх орончдыг гадаадад ЗХУ-д явуулж устгуулсныг   бид мартаагүй байгаа. Түүний үргэлжлэл  эх орноо бүтэн байлгах гэсэн Гадаад яамны сайд асан С.Аварзэд, УИХ-н гишүүн О.Энхсайхан,  О.Дашбалбар, М.Чимэдцэрэн, Л.Энэбиш, М.Зэнээ, С.Зориг  гээд олон хүн учир битүүлэг  алагдсан ч эзнийг олж тогтоох талаар ганц ч алхам хийгээгүй өдий хүрч байгааг юу гэх вэ ээ.

 Энэ аллага одоо ч үргэлжилж  төрийн албан хаагчаа албан өрөөнд нь хөнөөдөг болсныг санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа, Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Т.Гомбосүрэн нарын амиа алдсанаас харж болно. Тэдний хувьд  бас л эрх мэдэлтний санаанд  нийцээгүйгээс болж албан өрөөндөө алагдсан нь МАН-ны аллага одоо ч үргэлжилсээр байгааг харуулж байгаа  бус уу.
МоАХ-ны нэг алдаа нь 1990 оны гуравдугаар сарын 9-нд МАХН-ын Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн шаардлага тавихын оронд МАХН-ыг нэг мөсөн татан буулгах байсан юм. Тэгсэн бол Монголын ардчилал ямар нэг эсэргүүцэлгүй амжилтад хүрч болох талтай байсан. 

 МАХН-ыг буулгаагүй гол шалтгаан нь нэгд,  Ардчилсан хувьсгалын удирдагчид өөрсдөө  МАХН-ын гишүүн, өндөр албан тушаалтай хүмүүсийн  хүүхдүүд байсан учир “эх эцгээ” бодсон уу, хоёрт, “үеэ өнгөрөөж нэр хүнд нь унаж байгаа энэ нам  одоо байсан байгаагүй ялгаагүй” гэж бардамнан бодсон уу. Юутай ч монгол орны түүхэнд цусан мөр үлдээсэн энэ намыг хамгийн эгзэг, боломжтой тэр үед нь татан буулгалгүй үлдээсэн нь өнгөрсөн 30-аад жилд Ардчилсан хүчнүүд зорьсон зорилгоо хэрэгжүүлж чадалгүй коммунистуудын тээг чагтанд дарлуулж яваа билээ.
Тэгээд ч зогсохгүй ардчиллын ач буяныг хүртсэн коммунистууд өнөөдөр төрийн эрхэнд авирч гарчхаад ард түмний хөрөнгө мөнгөнөөс завшиж луйвардан, бараг л “ардчилсан хувьсгалыг бид хийсэн” гэх нь холгүй явж байна. 

 Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал хоёр шиг   сөрөг гэсэн бүхнээ алдаггүй юм аа гэхэд МАХН-ыг л татан буулгасан бол болох байсан юм. Орос болон Европын орнууд   коммунист намуудаа татан буулгаснаар эсэргүүцэл багатай хөгжиж явааг харж болно. Манайд өнөөдөр тулгамдаж байгаа бэрхшээл бүхэн бол сөрөг хүчээ бүрэн дарж чадаагүйн балаг билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com