Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Даланзадгад сумын Засаг даргыг огцруулахаар болжээ

 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ өнөөдөр хуралдаж байна. Уг хурлаар Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тус сумын Засаг дарга Т.Алтансүхийн дур зоргоороо авирлах үйлдэл нь хэрээс хэтэрч МАН-ын зарим шударга гишүүд нь түүнийг эсэргүүцэж огцруулахаар болжээ. Ийнхүү Даланзадгад сумын Засаг даргыг огцруулах болсон үндэслэлээ ИТХ-ын төлөөлөгчид нь дараахь баримтад тулгуурлан гаргаж тавьж байгаа аж. 

 Тодруулбал, Засаг дарга Т.Алтансүх нь 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан Төрийн үйлчилгээний автомашин буюу хот тохижилтын зам талбайн үйлчлэгээний ажилчдыг зөөвөрлөх унаа авах байсан 70 сая төгрөгийг  дур мэдэн тансаг хэрэглээнд зарцуулжээ. Уг мөнгөөр өөрийн орлогч Э.Мөнхболорт “Harrier” маркийн машин, Тамгын газрын дарга Ж.Даваахүүд “Alphard” маркийн машин, хот тохижилтын дарга Ж.Баатар гэгч нөхөрт “Probox” маркийн машинуудыг авчээ.

 Даланзадгад сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэй бөгөөд АН-аас 15, МАН-аас 16 төлөөлөгчтэй аж. Нэг суудлын илүүгээр сумын ИТХ-д олонхи болсон МАН хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төсвийн зарцуулалтаа нууцлан, төсвийн болон шилэн дансны хуулиудыг зөрчин, ил тод байдлыг хангахаас зайлсхийж байгаагаар үл барам 2017, 2018, 2019 онуудад төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан, бараа, ажил, үйлчилгээ хэрхэн худалдан авснаа ч  тайлагнаагүй байна.

 Түүнчлэн Даланзадгад сумын ИТХ-ын даргын төрийн албан хаагчдыг гарал үүсэл, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үйлдэл нь цадигаа алдсан гэж төлөөлөгчид нь үзэж байгаа аж. Жишээ нь, хотын Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Лувсанбаярыг ажлаас нь үндэслэлгүй халж, энэ нь бүх шатны шүүхээр нотлогдон буцааж ажилд нь авах тухай  2018 оны 08-р сарын 03 нд 143/ШШ2018/316 дугаартай Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны, 2019 оны 5-р сарын 06 ны 143/Ш32019/00393  тоот шүүгчийн захирамж, 2020 оны 01-р сарын 07-ний өдрийн 01/34 албан тоот гарсан ч биелүүлэлгүй өнөөдрийг хүрчээ. Энэ мэт эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдлүүд гаргасаар байгаа тул Даланзадгад сумын Засаг даргыг огцруулах асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com