Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Хуурандаа Хүрэлсүх”

Т.ТЭНГИС

 Танхимынх нь долоон сайд концесс, намынх нь 49 гишүүн "Жидүү", төрийн албан тушаалууд нь 60 тэрбумаар үнэлэгдээд зарагдчихсан намын дарга "Нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй" гэж мэдэгдэх шиг амархан зүйл үгүй.
Төсөөлье л дөө. Гишүүд, сайд нараараа нийлээд төрийн албыг 60 тэрбум, Жидүүгээс 90 тэрбум, концессоор 300 тэрбум, Дарханы зам мэтийн төслөөс 180 сая доллар гэхчилэн мэрсээр байгаад нэг их наяд төгрөг бэлнээр өрөөндөө хураачихсан намын дарга нэмж мөнгө авна гэвэл нөгөө "хулгайч нар" нь боож үхнэ биз дээ.Тэгээд ч хулгайч нарын дунд мөрдөгддөг "Хулгайч хулгайчаасаа хулгай хийдэггүй" гэх бичигдээгүй хууль бий.
Нэг талаас энэ, нөгөө талаас хурандаа Хүрэлсүх "Нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй" хэмээн сүржин мэдэгдэл хийхдээ, сонгуульдаа ямар эх үүсвэрээс олсон, хэчнээн төгрөг зарцуулахаа хэлсэнгүй. Хэлэхгүй байх шалтгаан ч түүнд бий.
Гэхдээ ард түмэн тэнэг биш ээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардын намын тэргүүлсэн Засгийн газарт авлига албан тушаалын хэчнээн ч гэмт хэрэг гарав. Жирийн дундаж албан тушаалтны оймсноос л гэхэд 10 мянган доллар буюу 27 сая төгрөг гарч ирж байна шүү дээ. Нэгэнтээ Хүрэлсүх намынхаа дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойлохдоо "Манай намынхан Жидүүднэ, Концесстоно, Хүчин хийнэ, Хулгай хийнэ. Хийхгүй юм алга" гэсэн нь бий.
Өөрөөр хэлбэл, манай төрийн алба Мексикийн мафиас дутахгүй гэмт хэргийн үүр уурхай болсныг эндээс харж болно. Гадаад харилцааны яам бол хар тамхины картель шиг л олон улсад нэр хүндгүй болсон нь үнэн. Энэ бүхний толгойд Ерөнхий сайд Хүрэлсүх өөрөө сууж байгаа нь ч маргашгүй үнэн. Түүний тэргүүлсэн Засгийн газар, түүний удирдаж буй Монголын төр ялзарч муудсан бол хариуцлага нь түүн дээр ирнэ гэсэн үг.

 Гэвч тэр энэ бүхнийг мэдсэн ч эс мэдэгчийн дүр гарган "Ёс зүйгүй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй" гэхчилэн попорч Монгол Улсын 3.2 сая иргэнийг доромжилж сууна.
Шударгаар хэлэхэд Хүрэлсүхийн тавьсан шаардлагад Хүрэлсүх өөрөө ч тэнцэхгүй шүү дээ. Төрсөн дүү нар нь төдийгүй удирдсан сайд нар зохион байгуулалттайгаар жирийн иргэдэд очдог ЖДҮХС-гийн зээлийг цөлмөж, намаа хоёр хувааж, яамны дарга нар нь нэгнээ хөнөөж, төрийн албан хаагчдынх нь авлигын хэрэг өдөр алгасахгүй илэрч байхад Ардын намын 64 гишүүн, Ерөнхий сайдтайгаа хамт сайн дураараа нэр дэвшихээс татгалзах ёстой.
Түүнээс гоё сайхан мэдэгдэл хийчхээд ичих ч үгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл монголчууд эгдүүцэж, бухимдах нь тодорхой. Үүгээр ч зогсохгүй 2008 оны 7.1-ний эмгэнэлт үйл явдал ч давтагдахыг үгүйсгэхгүй.

 Тэгэхээр нэг бол У.Хүрэлсүх эл мэдэгдлээрээ өөрийгөө болон намын бусад нөхдөө 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. Эс бөгөөс нөгөө л худлаа попорч ард түмний тархийг угаах гэж оролддог бохир пи ар-аа хийжээ гэсэн үг.
Хурандаа У.Хүрэлсүх ч хуурна даа, хуурна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com