Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Гүндсамбуу: “Тод Каннам” эмнэлгийг яллагдагчаар татаж өгөхийг хүссэн

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Тод Каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр хохирогчийн аав С.Гүндсамбуугаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Хэрэг явдал болсноос хойш жил шахам хугацаа өнгөрчээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл та бүхэн гомдолтой байгаа юм байна. Яг ямар асуудал үүсээд байгаа юм бол?
-Миний аминаас илүү хайртай охин минь байсан. Ганц охиноо бид алдахад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байлаа. Охиноо алдаад бид есөн сар болж байна. Цагдаа шүүхийнхэнд итгээд өнөөг хүрлээ. Шүүхийн хэлэлцүүлэг долоо хоногийн өмнө боллоо. Ямар зүйл ангиар ялласныг нь мэдэхгүй явсаар байгаад “Тод Каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэсэн хоёр хүнийг яллагдагчаар татсаныг олж мэдсэн. Мэс заслыг гудамжны хоёр хүн хийгээгүй. Албан ёсны зөвшөөрөлтэй эмнэлгийн байгууллага гэсэн үүднээс миний охин энэ эмнэлгийн эмч нарт итгэж, хандсан. Тиймээс хуулийн этгээдээр эмнэлгийг яллагдагчаар татаж өгөөсэй гэж хүсч байна.
-Охинд тань ямар нэг суурь өвчин байсан уу?
-Үгүй. Эрүүл саруул, хийж бүтээх насан дээрээ миний охин хорвоог орхисон. Хуулийн байгууллага миний охины хэргийг үнэн зөвөөр шийдэж чадахгүй бол олон улсын байгууллагад хандана. Миний охины амиа алдсан хэргийг төрийн өндөрлөгүүд болон эрүүл мэндийн сайд анхааралдаа авч үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж бодож сууна.
-Эмч нарт ямар зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн бэ?
-Нийслэлийн прокурорын газраас уг эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
-Дараагийн шүүх хурал хэзээ болох вэ?
-Шүүх хурал нэгдүгээр сарын 27-нд болно. Энэ эмнэлэгт ганцхан миний охин хохироогүй. Өшөө олон хохирогч над руу утасдаж байна. Мөнгөний шуналаас болж яах гэж миний охины аминд хүрэв дээ. Шүүхийн хэлэлцүүлэгт орсон эмч нар урдаас хараад инээгээд сууж байна. Шүүх хуралд биднээс ирээд уучлалт гуйх болов уу гэж горьдож байсан. Үүнийг шүүхийн байгууллага шударга зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com