Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ханиадыг эмчлэх эмийн бус аргууд

 Хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлэх, хүрсэн тохиолдолд хүндрүүлэхгүй байх нь чухал. Ханиад хүрсэн даруйд шууд антибиотик хэрэглэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тиймээс эмийн бус аргаар ханиадыг эмчлэх дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Ханиадаар хүнд, хөнгөн өвчилснөөс үл хамааран эмчилгээг тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай болохыг анхаараарай.

НУРУУНД ШАР ТОСООР БАРИА ХИЙХ

 Ханиадтай үед хүний биед хий ихээр үүсдэг тул төөнүүр, шар тосоор барих арга сүүлийн үед ихээхэн дэлгэрч буйг уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн бариа нь цусны эргэлтийг сайжруулж, дархлааг сэргээдэг давуу талтай.
Үүнээс гадна шар тосоор цээж, хоолойгоо тослоод унтахад ханиалгах нь намдаж, хоолой сэрвэгнэхээ больдог зэрэг шар тосноос авах ач тус их ажээ.

БӨӨРӨНХИЙ БАЙЦААНЫ НАВЧААР ХАНИАДЫГ ЭМЧЛЭХ НЬ

 Хэрэв та цэртэй ханиалгаж байгаа бол энэ арга илүү тохиромжтой. Учир нь зөгийн бал нь цэр ховхолж, ханиадыг багасгахаас гадна арьсанд тэжээл өгдөг давуу талтай. Байцаагаар ханиад эмчлэхдээ:
v Буцалж буй халуун усанд бөөрөнхий ногоон байцааны навчаа 1-2 минут дэвтээж, зөөлрүүлнэ
v Зөөлөрсөн байцааны навчин дээр зөгийн балыг жигд, нимгэн түрхэнэ.
v Навчныхаа зөгийн балтай хэсгийг доош харуулан ханиадтай хүнийхээ цээж, ар нуруунд, уушгин тушаа тавьж, орооно.
v Ороолттой чигээр нь салхи авхуулахгүй хонуулах бөгөөд 3-4 хоног тус аргыг хэрэглэнэ (Бариу цамц өмсч болно).

Дээрх аргыг хэрэглэх явцад салхи авхуулахгүй байхыг анхаарна уу.

ЗӨГИЙН БАЛНЫ ТАТЛАГА

 Зөгийн балыг хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь элбэг. Ялангуяа, ханиадтай үед зөгийн балны татлага эмчилгээний арга нь цэр ховхлох давуу талтай ажээ. Хэрэв та ханиадандаа энэхүү үр дүнтэй аргыг сонгож буй бол эмчийн заавар зөвлөгөөн дор 5-7 хоног хийх шаардлагатай гэдгийг санаарай.

БУМБА

 Бумба тавьснаар хүний бие дэх хүйтэн хийг арилгаж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, хаванг хөөлгөн, өвдөлтийг намдаах ач тустай. Ингэснээр ханиадыг намдаахаас гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ч онцлогтой ажээ.

БААВГАЙН ТОСНЫ ИД ШИД

 Бүтэн өвлийн туршид хоолгүй амьдардаг зэрлэг амьтан бол баавгай. Өвөл ичээндээ орохоосоо өмнө баавгай дулааны улиралд загасны мах, төрөл бүрийн жимс ногоо, самар зэрэг шим тэжээлт хүнс хэрэглэдэг учраас биеийнхээ өөхөн давхаргад хангалттай нуклейн хүчил, уургийн нэгдэл, макро болон микро элементүүд, B1, B2, B4, B12 хуримтлуулж авдаг.
Ийм учраас баавгайн тос нь хатгаа, ханиадтай хүний нурууг тосолж, хэрэглэхэд үр дүнтэй байдаг ажээ.
Үүнээс гадна баавгайн тос нь хоол боловсруулах системийг идэвхжүүлэх, сахарын шижин, амьсгалын замын өвчнийг эмчлэх, дархлааны тогтолцоог бэхжүүлэх, нөхөн төлжих үйл явцыг сайжруулах, үрэвсэл бууруулах, шарх тэр тусмаа түлэгдэлтийг хурдан хугацаанд эдгээх, сорви арилгах, зүрх судас болон төв мэдрэлийн системийн ачааллыг бууруулахад үр дүнтэй бөгөөд антибиотик болон химийн эмчилгээний үед элгийг хамгаалах зорилгоор дотуур уух болон гадна түрхлэг хэлбэрээр хэрэглэдэг давуу талтай.

ЦАГААН ГААТАЙ СҮҮ

 Цагаан гаа нь Зүүн Өмнөд Азиас гаралтай, дэлхий даяар ургадаг цэцэгт ургамал төдийгүй ханиадтай үеийн хоолойн өвдөлтийг намдаадаг ач тустай.
Та хумсны толионы дөрөв хуваасны нэг хэмжээтэй цагаан гааг ханиад хүрсэн үедээ 250 мл сүүнд хийж буцалгаад, унтахынхаа өмнө уух нь ханиадыг дарах эмийн бус үр дүнтэй арга юм. Үүнээс гадна нимбэг, цагаан гааг буцалгаж, дээрээс нь бага зэргийн зөгийн бал нэмж уух нь ч мөн ханиадыг дарах аргуудын нэг болдог байх нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com