УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Түүний хүсэлтийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хуралдсан юм.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая шийдвэрээ гаргаж, 78.6 хувиар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Энэ талаар тэрбээр твиттер хуудсаараа "Төрийн байгуулалтын байнгийн хороо миний хүсэлтийг 78.6 хувиар дэмжлээ. Эр хүн хэлсэндээ түс тас байх нь миний зарчим" хэмээн жиргэсэн юм. Ийнхүү уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүнийг хүсэлтийг дэмжвэл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний албаа өгөх юм.