Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Х.Мандахбаяр: Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Харин хотын дарга С.Амарсайхан Засаг даргаасаа түдгэлзэх өргөдлөө өгч шалгуул

 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.


МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХХБ-ны Б.Эрдэнэбилэг нарын эзэдтэй Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй компанийн асуудлаар сэтгүүлчид дөрөвдүгээр сард сурвалжилга хийсэн. Би Өмнөговь аймгийн хүн. Тост, Тосон бумба миний нутаг. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд биш сэтгүүлчийн хувьд сурвалжилсан. Хамт явсан сэтгүүлчдээ өөрсдийнхөө үзэл бодлоор мэдээллээ бэлтгээрэй гэсэн. Надтай хамт явсан ТВ6, SBN, "Өнөөдөр" сонин зэрэг хэвлэлийн хэрэгслүүд асуудлыг үнэн зөвөөр нь гаргаж, сурвалжилгаа тавьсан. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар 31 зүйл бүхий зөрчил илрүүлж, хаах хангалттай үндэслэл тавьсан. Төрийн алба худлаа ярихгүй. Тосон бумбатай холбоотой асуудлаар би МХЕГ-т өөрийн нэр дээр албан бичиг өгсөн. Тэнд шинээр нөхцөл байдал үүсч, цүнхээл ус тогтсон. Шударга ёсны төлөө, хуулийн засаглалаар, шударга хандана гэж итгэж байна.
Энэ асуудлаар намайг болон миний нөхдийг, гэр бүлийг маань гүтгэн харлуулах ажил хийж байна. Дайралт, заналхийлэл хэрээс хэтэрсэн. Надад улс төр, бизнес, хувийн эрх ашиг байхгүй. Хувь иргэний хувьд, нутгийн иргэний хувьд тэмцэж, зогсоох талд хатуу зогсч байгаа.



Телевиз хааж, бургас тайрсан нь үнэн

-Би хотын даргыг ямар нэг байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг олон удаа гүтгэж байна. Би С.Амарсайхан хотын даргыг мэднэ, заримдаа нөхөрлөж явсан үе ч бий. Би ТВ8 телевизийг өмнөх эзэнтэй нь ярьж, гэрээ хэлэлцэл хийж байгаад худалдаж авсан. Энэ телевизийн сэтгүүлч н.Энэрэл Бургас хядаж, дээр нь байшин барьсан "Зүүнбаян рефайнери" компанийн талаар мэдээлэл цацсаны маргааш эфирийг нь хаасан. Телевизийн эфир хаасны дараа над дээр ТВ8 бүрэн шилжиж ирсэн. Би "Оюуны Ундраа" компанийн байранд байр түрээслэж байсан хүн учир хэрэлдэж маргалдах эвгүй, эвийн зарчмаар шийдэхээр хэлэлцэж, телевизийн эфирээ нээлгэх хүсэлт тавьсан. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Би энд хувийн өмч хөрөнгөө хамгаалсан эзний дүрээр ирээгүй. ТВ8-ийн эфирийг нээхгүй байсан ч болно. Гэхдээ үүний цаана хэвлэлийн эрх чөлөө, ардчилал бий. Би хэн нэгнийг харааж зүхэж, утасны яриаг задлаагүй. "Оюуны Ундраа" хаалтын гэрээ хий гэснийг хүлээж авахгүй гэсэн хариу өгөхөд "Чиний хүн дарамталж байгаа бичлэгийг цацна" гэсэн. Бургас тайрсан нь үнэн шүү дээ. Бургасны мэдээлэл гарсны дараа манай сэтгүүлчдийг дарамталж, С.Амарсайхан дарга "намайг 400 сая төгрөг өг гэж нэхсэн" шантаажилж байгаа.


Мөн тэрээр “Би Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдөр "Хараат бус сэтгүүлзүй" үндэсний форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч тавдугаар сарын 03-нд зохион байгуулсан. Уламжлал болсон арга хэмжээ. Энэ форумыг зохион байгуулахаар хотын даргын өрөөнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнхбаатар, бас нэг мэргэжилтэнтэй ярилцсан. Б.Мөнхбаатар өөрөө эхэлж, санал тавьсан. Сэтгүүлчдийн ордон барьж байгаа асуудлаа хэлж, Б.Мөнхбаатар 400 сая төгрөгийн боломж байгаа гэсэн, 74 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Сэтгүүлчдийн ордон барих газар дээр дэд бүтэц ирсэн байгаа. С.Амарсайхан хотын дарга Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй сайн ярилцаарай, ИТХ-аар шийдэх боломжтой юм байна гэсэн. Бидний хооронд ийм л яриа гарсан. Барилга, байшин барих ямар ч яриа байхгүй. Ийм хулгайч хүн хотын дарга хийж болохгүй.

 

Би гурван хүнийг шүүхэд өгнө

Над руу зүсэн зүйлийн дарамт, шахалт, заналт ирж байгаа. Намайг "хүүхэн хүчиндсэн гэх бичлэгийг зарах гээд яваад байна" гэсэн мессэж ч ирсэн. Тийм зүйл байвал гаргаад ирээрэй. Намайг хотын даргын шахалтаар гүтгэсэн яруу найрагч Б.Галсансүх, өөрийгөө сэтгүүлч гэж нэрлээд байгаа н.Мөнхтөр, Уламбаяр гэх гурван хүн гүтгэн, харлуулж байна. Би энэ гурван хүнийг шүүхэд өгнө.
Үнэн, шударга ёс хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн цаад эзэд ил байх ёстой. Ийм хуулийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд суулгахгүй бол ардчиллыг булшлахад ойрхон болжээ. МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Харин хотын дарга С.Амарсайхан НИТХ-д мөн адил хууль зөрчсөн үйлдлээ шалгуулж дуустал нийслэлийн Засаг даргаасаа түдгэлзэх өргөдлөө өг хэмээн мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com