Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нөөцийн мах худалдан борлуулах цэгийн тоо өссөн ч махын хүрэлцээ хангалтгүй байна

 Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан одоогийн байдлаар нийт 12 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байгаа юм. Нөөцийн махыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт 2020 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төгрөг хонины ястай мах 6700 төгрөг ямааны ястай мах 6200 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн билээ. Бид энэ удаагийн сурвалжилгаараа нөөцийн махны хүртээмж, чанарын асуудлыг хөндөхийг зорилоо.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн Ганц худгийн буудал дээр байрлах Хараа хүнсний дэлгүүрийг зорилоо. Үдийн 13 цагт тус дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн бага байна. “Нөөцийн мах байна уу хэмээн асуухад өчигдөр ирээд дуусчихсан л байна. Ганц нэг хоногоос дахиад ирэх болов уу” хэмээн худалдагч бүсгүй хариулав. Ирээд хэр хугацаанд дуусч байгааг тодруулбал, анх нөөцийн мах худалдаанд гарч байхад 20 минутын дотор л дуусчихдаг байсан. Энэ хавиар нэг бужигнаан болно. Зарим иргэд хүлээж байгаад л авдаг байсан. Харин сүүлийн үед арай гайгүй болоод байна. Нэг хоёр цагийн дараа л дуусч байна. Учир нь нэг уутанд 3-4 килограммаар савласан жижиглээд зарах боломжгүй учраас бөөнөөр нь мөнгөө төлөөд авах иргэдийн эдийн засгийн чадамж муудчихаад байна шүү дээ. Зарим айлууд хэдэн зуухан грамм махаар хоногийн хоолоо болгож байгаа бол зарим нь дотор гэдсээр хоолоо залгуулж байгаа нэг нь ч байна. Гэхдээ сүүлийн үед гэдэс дотроор хоол хийж иднэ гэдэг чинь тансаг хэрэглээндээ орсон. Энэ хар элэг, бөөр, гүзээ, зүрх гэх мэт янз янзын юм хийгээд багцалчихсан дотор гэдэс 3000 төгрөгөөр зарж байгаа шүү дээ хэмээн яриа дэлгэв. Магадгүй намайг сурвалжилагч гэж мэдээгүй болоод ч ийнхүү илэн далангүй яриа дэлгэсэн байж болох. Нөөцийн мах борлуулах дэлгүүр нэг хороонд 3-4 бий. Тус дэлгүүрт орохын өмнө уг хорооны нөөцийн мах борлуулах эрх бүхий хоёр дэлгүүрээр ороод үнэн учраа хэлээд мэдээлэл авахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Хэвлэлээр янз бүрийн юм ярилаа гээд дараа нь бидэнд хэцүү байдаг гэж байгаагаас харахаар ардчилсан нийгмийн хавчлагат төрийн төрх харагдах шиг. Худалдагч эмэгтэй бид хоёр эргээд нөөцийн махны талаарх яриандаа орлоо. Нөөцийн махны чанарыг хүмүүс хэр байна гэхэд “Зарим нь гайгүй сайхан амттай юм гээд л аль болох дахин авахыг бодоод ам сайтай л байдаг. Зарим нь амт муутай, бөөн яс л байна гээд үглэсээр л орж ирэх юм. Би ямар дэлгүүртээ савлаад худалдаж байгаа биш дээ. Цаанаасаа ирэхдээ л янз янз таардаг юм шиг байна лээ” гэв. Тус дэлгүүрээс гарч иргэдийн сэтгэгдэлийг сонсов. Тус хороонд амьдардаг иргэн Г.Батдорж хэлэхдээ “Нөөцийн махны хүртээмж хангалтгүй байна. Дэлгүүр орох болгондоо л асуух юм. Ирээгүй, дуусчихсан байна л гэх юм. Хэдийд нь ирээд хэзээ дуусчихаад байгааг нь ер ойлгохгүй юм. Өдөржин дэлгүүр сахиж сууж байгаад авах юм уу хаашаа юм. Нэгэнт л ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд зориулан гаргасан юм бол түүнийгээ ахиухан өгчихөөр яадаг юм бол. Ингэж нөөцийн махаар иргэдээ хангасан гэж худлаа сайн нүүр зүүж яадаг байна. Сүүлдээ нөөцийн махыг хүртэл танил талаараа авч байна шүү дээ. Дэлгүүрийн худалдагчтай танил болчихсон, орлого сайн оруулдаг хүмүүс нь нөөцийн мах ирвэл манайх авна шүү гээд түрүүлээд мөнгөө өгчихдөг юм шиг байгаа юм. Тэгээд 200 гаруйхан килограмм махыг чинь хэдэн хүн аваад дуусах вэ. Өнөөдөр Дэнжийн мянгын зах дээр үхрийн мах нэг килограмм нь 12 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнийг чинь бид авч дийлэхгүй шүү дээ. Манайх ам бүл долоо. Өсвөр насны дөрвөн хүүхэд хамаатны нэг залуу хамт амьдардаг. Тэр харин саяхнаас цалингаа аваад хоол хүнс авахад хэдэн төгрөг илүүчилж байна. Манай хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нас нь арай болоогүй. Эхнэрийн бие муу гэртээ байдаг. Ах нь 100 айлын ойролцоо барилгын ажил хийдэг. Үндсэндээ ар гэрээ тэжээх гэж хүндхэн л байна. Дээгүүр сууж байгаа хүмүүс ч жирийн ард иргэд бидний амьдралыг мэддэггүй байх аа. Зурагтаар харахаар л сайхан сайхан юм хийгээд ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгоод байна л гэх юм. Бидэн шиг ядарсан хүмүүст мэдрэгдэх юм алга” гэсэн юм.
 Автобусны буудал дээр хэдэн хүн зогсч байна. Нөөцийн мах авч хэрэглэсэн эсэхийг асуухад 50 орчим насны эмэгтэй манайх зургаан килограмм хонины мах, есөн килограмм ямааны мах гурван хоногийн өмнө авсан. Нэг айлд хоёр уутаас дээш өгөхгүй байна лээ. Манайх хүүгийнхтэйгээ айл байдаг. Бэртэйгээ орж авсан. Хонины мах нь амт чанар сайтай л юм билээ. Харин ямааны мах нь яс голдуу жаахан амт муутай санагдсан. Цаашид нөөцийн махны нийлүүлэлтийг ахиухан болгомоор байна. Одоо чинь махны үнэ тэнгэрт хадчихаад байна шүү дээ. Бид аль болох хямд үнэтэй чанартай мах хэрэглэчихмээр л байх юм. Бодвол төрөөс махны чанарт анхаардаг л байлгүй. Түүнээс биш хямд үнээр мах авах боломж олгож байгаад баяртай байна. Гэм нь олдоц их муу. Би өмнө нь хэд хэдэн удаа мах авах гэж очсон ч дандаа дуусчихсан байдаг. Харин сая азтай таарсан шүү гэв. Түүний хэлсэнчлэн махны чанарт хэрхэн анхаарч байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодруулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдөр хүртэлх хугацаанд 14 аж ахуйн нэгжийн махны нөөцлөлт, хадгалалт, жижиглэн савлах цехэд хяналт шалгалтыг УБХЗАА, НХХААГ, НМХХГ, НМЭГ, дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХэлтэстэй хамтран зохион байгуулахад зарим аж ахуйн нэгжүүд мах хадгалах хөргөлттэй агуулах, тээврийн хэрэгслийн чингэлэг арчдасын шинжилгээ хийлгэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, нөөцийн мах савлах уутаа захиалаагүй, жин хэмжүүрийн баталгааны хугацаа дууссан зэрэг зөрчил илэрснийг Улсын байцаагчийн албан шаардлага өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэсэн юм. Харин нөөцийн мах бэлтгэх гэрээ бүхий байгууллагууд заасан тоо хэмжээгээр махаа бэлтгэн нийлүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодруулахад ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулсан, тус гэрээнд Махны нийт жингийн 20 хүртэл хувийг үхэр, 30 хүртэл хувийг ямаа, үлдэх хэсгийг хонины махаар бүрдүүлнэ гэж заасан түүний дагуу харьцаагаараа махаа бэлтгэсэн
Гэрээгээр хүлээсэн хэмжээний махаа нийлүүлэхгүй тохиолдолд ХХААХҮЯ гэрээний заалтын дагуу арга хэмжээгээ авна гэсэн юм. Ямартай ч ямар гэдэг нь тодорхойгүй ч арга хэмжээ авах талаар үг үсэг байгаа бололтой юм.
Өнөөдөр Баянзүрх худалдааны төвд хонины ястай мах 8500 төгрөг, хонины цул мах 10500 төгрөг, үхрийн ястай мах 11.500 төгрөг цул мах 13.500 төгрөг, ямааны мах ястай нь 7800 төгрөг цул нь 8300 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.34 хувиар буюу 33 төгрөгөөр өсч , хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.09 хувиар буюу 375 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.61 хувиар буюу 189 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.11 хувиар буюу 375 төгрөгөөр буурсан, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.65 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байгааг мэдээлсэн. Эдгээр тоо баримтаас харахад иргэдэд зах зээлийн үнээс доогуур худалдаалж байгаа нөөцийн махны эрэлт их байхаас өөр аргагүй юм. Харин Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэлэхдээ Монгол Улс 3-4 сарын турш дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байгаа. Одоогоор махны 12 мянган тонн нөөцийн мах байгаа. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой хэмээн мэдээлсэн. Ингэхдээ нийслэлийн иргэдийн хэрэглээг тооцож гуравдугаар сараас долдугаар сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангаж ажиллах боломжтой гэсэн. Гэтэл бодит байдал дээр өдрийн 100 тонн махны нийлүүлэлт нийслэлийн иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа нь харагдаж байсан юм.
Бид 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд 13:00 цагийн үед очиход нөөцийн мах нь мөн л дууссан байв. Өдөрт ирж байгаа мах нь тухайн нутаг дэвсгэрийн худалдан авагчдад хүрэлцэхгүй эхний хэдэн хүмүүс худалдаж аваад дуусдаг гэж худалдагч нар, махгүй хоцорсон иргэд ярьж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасандулам “Нөөцийн мах худалдаанд гарсан гэсэн. Ер нь тааралдахгүй байна. Хаагуур борлуулагдаж байгааг нь мэдэгдэхгүй байна. Сая энд ирсэн дууссан гэж байна” гэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нөөцийн махны талаар хэлэхдээ “2019 онд нийслэлийн хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20 000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12 000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Үүнийгээ Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон. Нэг дэлгүүрт нэг өдөрт 289 кг мах өгөхөд нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 1 хүртэлх хэмжээний мах хангалттай байна гэж ойлгож болно. Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгж (ААН) нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд 2-3 килограммаар савласан. Засгийн газраас тогтоосон үнээр худалдаж борлуулна. Нэг дэлгүүрт 3000-3500 хүнээр тооцож хуваарилалтыг хийсэн” хэмээн мэдэгдсэн. Угтаа нэг дэлгүүрт 289 килограмм мах оногдох тооцооллыг гаргахдаа өдрийн худалдан авалтыг хүн амын 60 хувиар тооцоход 1800-2100 хүн амд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар батлагдсан нэг хүний хоногийн махны хэрэгцээний норм нормативаар 120 граммаар тооцоолоход 216кг-252кг ногдож байгаа нь нийслэлийн хүн амыг нөөцийн махаар хангахад өдөрт нийлүүлэгдэх махны хэмжээ нь 287 кг байгаа нь хүрэлцэхүйц байх тооцооллыг гаргасан гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан хэлж байна. Мөн нийт нөөцийн мах худалдаалах цэгийн тоо өнөөдрийн байдлаар 313 болсон гэдгийг хэлж байна. Үүнээс үзэхэд нөөцийн мах худалдан борлуулах цэгийн тоо нэмэгдсэн ч хүрэлцээ муу байгаа нь харагдаж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд гаргасан нэг хүний хэрэглэх өдрийн махны норм, чанарт анхаарах нь байтугай ходоодоо хоосон хонуулахгүйн тулд халаасан дахь мөнгөндөө тааруулж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа иргэд захын гэр хорооллын айл өрхүүдийн дунд олон байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com