Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бензиний үнэ буулаа, одоо хүнсний бүтээгдэхүүний үнэ буух уу?

Б.ДӨЛГӨӨН

Талх ба бензин

 Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг Золоо охин өдөр бүр гарч Жаргалан дэлгүүрээс талхаа авдаг. Өчигдөр авсан талхны үнэ өөрчлөгдөөгүй л байна. Харин бензин болон дизель түлшний үнэ литр тутамдаа 270-с 320 төгрөгөөр буурлаа. Сайндаа ч биш, шийдвэр гаргагчид хэлсэндээ ч биш, үнэндээ дэлхийн зах зээл дээр 60 гаруй ам.доллар байсан газрын тосны үнэ өнөөдөр 30 хүрэхгүй ам.доллароор арилжаалагдаж байгаа юм.

Монгол Улсын түлшний хэрэглээ

 Монгол улс 2018 онд 1.11 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн худалдаж авч байсан бол 2019 онд нэмэгдэж 1.16 тэрбум ам.долларын өртөг бүхий 1.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолж авчээ. Нийт нефтийн бүтээгдэхүүний 58 хувийг дизель түлш эзэлдэг юм байна. Хэдийгээр дизель түлшний хэрэглээ хот суурин газар тун маруухан ч гэлээ, ганц уул уурхайн төхөөрөмжүүдийн амь амьдралыг залгуулдаг гэж хэлж болно. 2016 онд уул уурхай салбарын өсөлт муудах үед дизель түлшний хэрэглээ ч гэсэн дагаад нэлээдгүй хувиар буурч байсан түүх бий. Харин бензин буюу А92 түлш бол яах аргагүй иргэдийн сонголт байдаг. Үйлдвэрлэгчид, байгууллагууд хүртэл тээвэртээ А92-ыг хот дотор ашигладаг. Тэгвэл А92-ын үнэ өнөөдөр 1500 төгрөг болтлоо буулаа. Нэг ёсондоо шатахууны үнэ 15 хувиар буув. Одоо тэгвэл бидний өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ буух болов уу?

Шатахуун хүнсний бүтээгдэхүүний зардалд хэдэн хувийг эзэлдэг вэ?

 Энэхүү асуултыг хариулахын тулд яах аргагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ямар зардал гардаг талаар асуух хэрэгтэй. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн өндөр хувийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдаж буй зардлууд эзэлдэг. Орц найрлага, үүнийг хийхэд шаардагдах цалин хөлс гээд олон төрлийн зардлыг нэрлэж болно. Нэгэнт бүтээгдэхүүн үйлдвэрээс гарсны дараа тэр бүтээгдэхүүнийг тээвэрлэж, та бидний худалдаж авах дэлгүүрт хүргэх гээд бусад зардлууд бас нэмэгддэг.
Шатахууны хувьд тээвэрлэхэд гарах зардлын нэг хэсэг болдог. Үнэндээ шатахууны зардал хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэгээс таван хувийг бүрдүүлдэг. Ингээд шатахууны зардал 20 хувиар буурлаа гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ шатахуун шиг хэмжээгээр буухгүй ч гэлээ бүтэгдэхүүний онцлогоос хамаарч нэгээс хоёр хувь буурах боломжтой. Энэ шатахууны үнийн бууралт бодит амьдрал дээр намар л харагдах байх. Учир нь тариа будаа, төмс хүнсний ногооны тариалалтад гарах том зардлын нэг бол яах аргагүй шатахуун байдаг. Хямд үнээр шатахуун авах тусмаа намар ургац хураалтын дараагаар ашгаа нэмээд зарахад өмнөх оноос хямд үнээр худалдаалах боломжтой.
Өнөөдөр эдгээр бүтээгдэхүүний үнэ буух хандлага бас бий. Харин энэ хандлага шатахууны үнээс хамааралтай гэхээс илүү өрсөлдөөн ихэдсэнтэй уялдаатай юм. Хэрэв та бүхэн 2016 оныг санаж байгаа бол тэр үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ 10 хүртэл хувиар унаж байсан. Тэр үед харин шатахууны үнэ буурч байгаагүй. Яагаад тэгвэл үнэ унасан бэ?
Энэ бол цэвэр борлуулалт буугаад ирэхээр тухайн салбарт ажиллаж байсан компаниуд нэг талаасаа зах зээл дээрх хэмжээгээ нэмэхийн тулд, нөгөө талаас үйлдвэрийн хүчин чадлаа бууруулахгүй цалин хөлсөө цагтаа тавихын тулд үнийн бодлогоор хоорондоо өрсөлдөж эхэлсэнтэй холбоотой.
Өнөөдөр дэлгүүрт хамгийн сайн зарагдаж байгаа нь хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Харин хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт 20-70 хувь хүртэл унасан байгаа юм. Хэрэв энэ эдийн засгийн уналт цааш үргэлжилж, эрүүл мэндийн салбарт авч буй арга хэмжээ улам чангарвал хүмүүсийн цалин орлогод нөлөөлж улмаар хүнсний бүтээгдэхүүний борлуулалт бууж эхэлнэ. Энэ үед илүү үнэ унах хандлага ажиглагдаж магадгүй юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com