Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төсөв тодотгохгүйгээр ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй

 Коронавирус дэлхийн улс орон болгонд шахуу бүртгэгдэж, өндөр хөгжилтэй улс орнуудыг хүртэл сандаргаж байна. Миний ажигласнаар эрүүл мэндийн тогтолцоо сул, хүчин чадал муутай улс гүрнүүд урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг түлхүү хэрэглэж, тархалтыг хязгаарлаж тэмцэж байхад, өндөр хөгжилтэй улс гүрнүүд эрүүл мэндийн хүчтэй нөөцтэй тогтолцоондоо найдаад назгай хандаж хорио цээрийг үл тоож халдвар, тархалтын тоогоо хяналтнаасаа алдаж байна. Монгол Улсын хувьд тусгай үүргийн нислэгээр гадаадаас иргэдээ авчрах явцад гадны болон монгол иргэдээс вирус илэрсэн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Засгийн газрын энэ шийдвэр маргаан дагуулсаар байгаа ч , гадаадын иргэдээс вирус илэрсэнд иргэд ихэд эгдүүцэж, яагаад иргэдээ авчирна гэчхээд гадныхныг авчраад байгаа юм бэ гэсэн асуулт тавьж байгаа билээ.
Коронавирустэй холбогдуулж аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын заримыг бүр хааж, хаагаагүй аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт хязгаарлалт хийснээр эдгээр аж ахуйн нэгжийн ажилтан, ажиллагсадын эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлж ажилгүйчүүдийн тоо огцом өссөн ч албан ёсоор бүртгэл хийж байгаа эсэх нь эргэлзээтэй. Манай улсын гол худалдан авагч БНХАУ-д коронавирусийн тархалтыг хяналтадаа авч чадсан ч эргээд гаднаас дахиж вирус тээгч орж ирэх эрсдэл бий болсон тул гадны иргэдэд хилээ хааж, өмнө нь олгогдсон зорчих виз хүчингүй болох тухай зарласан. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт огцом унасан тул энэ жилийн төсвийн орлого тасалдах нь тодорхой болоод байхад эрх баригч МАНын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөв тодотгох шаардлагагүй , төлөвлөгдсөн ажил, тендерүүдийг зогсоохгүй гэж байгаа нь сонгуулийн жилд зориулсан УИХ гишүүдийн цавчааг зогсоож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж монгол ардын үг бий, сонгуульд унах намд сонгуулийн дараа Монголын эдийн засаг яах нь хамаагүй гэж ойлгогдож байна. Эс бөгөөс бид бүхэн ийм ойлгомжтой зүйлийг ч ойлгох чадваргүй ерөнхий сайдтай юм уу?
Засаг төрийн алдаа оноог орхин, коронавирус Монголын эдийн засагт үзүүлэх зарим сөрөг болон эерэг нөлөөг ард иргэдэд урьдчилан анхааруулж сийрүүлэх нь зөв байх. Эхлээд сөрөг нөлөөг жагсаавал
1. Экспортын ихэнх бүтээг­дэхүүний эрэлт багасна. Эрэлт багаснаас үнэ унана. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна ноолуурын эрэлт огцом унах нь малчдад сөргөөр нөлөөлнө. Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улааны ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэдэг мэдэгдэл дэмий хүлээлт үүсгэж малчдыг төөрөгдүүлэн, ноолуурын үнийг 30-35 мянган төгрөг болтол унагах эрсдэл үүсч байна. Малчдын жил болгон зах зээлд бэлтгэн нийлүүлдэг ноолуурын дийлэнх нь огт борлогдохгүй байх магадлалтай.
2. Экспортын гол бүтээгдэхүүнээс орж ирэх мөнгө эрс буурснаар нийт эдийн засгийн эргэлт хумигдаж, жижиг аж ахуйн нэгжүүд нэн тэргүүнд, дараа нь дунд болон том аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдаж , хувийн секторт ажиллагсадын цалин, орлого зогсч, улмаар хэрэглээний зээл, ипотекийн зээлийн эргэн төлөлт тасалдана. Ажилгүйдэл нүүрлэнэ.
3. Иргэдийн зээлийн эргэн төлөлт тасалдаж банкны салбарт сөрөг нөлөө үзүүлж эхлэхээр зээл олголт зогсоно, хадгаламж буурна. Энэ нь дахиад эдийн засгийн хумилт үүсгэнэ.
4. Иргэдийн орлого буурахаар зах зээл дээр үнийн савлагаа үүснэ. Өргөн хэрэглээний барааны үнэ дээш доош хэд хэд савлах магадлалтай, дагаад эрэлт нийлүүлэлтэд савалгаа үүснэ. Зарим барааны хомсдол үүсэх магадлал бий (барууны орон, япон солонгост жорлонгийн цаасны хомсдол үүсч байсантай ижил)
5. Олон улс орны Засгийн газрууд зах зээл рүү бэлэн мөнгө оруулж зах зээл, эдийн засгийн эргэлтийг хүчээр хадгалах тактик баримталж байгаа нь богино хугацаанд л нөлөөтэй, урт ба дунд хугацаанд хямралыг гүнзгийрүүлэх магадлалтай. Үлгэрлэвэл цус алдаж байгаа хүнийг хаанаас нь цус алдаж байгааг тогтоохгүйгээр цус сэлбэж буйтай л агаар нэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таван их наяд төгрөг хаанаас ч юм гаргаж хямралтай тэмцэнэ гэж мэдэгдсэн ч яг яаж энэ мөнгөө зах зээл рүү нийлүүлэх нь тодорхойгүй. Төсөв тодотгохгүйгээр ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй. Ямартай ч энэ мөнгө үнийн хөөрөгдөл, инфляцыг нэмэх магадлалтай
Дээрх сөрөг нөлөө бол ард иргэдэд шууд нөлөөлөх том нөлөөнүүд.Үргэлжлэх хугацаа багаар бодоход 2-3 жил. Улс орнуудын эдийн засгийн хямрал, дотоод үнэ бүрдэлт , бүтээмж , цалин хөлсний баланс алдагдаж, цоо шинээр тогтох нөхцөл үүсч, тогтворжтол гадаад худалдааны эргэлт нь хамгийн бага дээр байх нь тодорхой. Вакцин , эмчилгээ гарсан ч эдийн засгийн сэргэлт, урьд өмнө тогтсон байсан харьцаанууд бүгд эргэж харах, өөрчлөх шаардлагатай, үүнд хугацаа орох нь ойлгомжтой.
Цөөхөн боловч коронавирус эдийн засгийн хувьд зарим эерэг нөлөөтэй.
1. Мах, махан бүтээгдэхүүний эрэлт ихэснэ. Монголчуудын хувьд сайд дарга нар нь дахиад экспортлох квотоор боогоод унахгүй бол мах экспортлох боломж нэмэгдэж, улмаар малчдын хөдөлмөрийн үнэлэмж дээшилнэ.
2. Бүх л уул уурхайн бүтээгдэхүүний ижил нефть бүтээгдэхүүний үнэ хямдарна. Хөдөлгөөн хязгаарлагдсан, улс хоорондын хүн тээвэр огцом зогссоноос бензин тосны хэрэглээ багасч нийлүүлэлт эрэлтээсээ даван үнэ буурч байна. Нефть экспортлогч улс орнуудын орлого багасахаар нийлүүлэлтээ улам нэмж үнэ олборолтын зардлаасаа доош орох үед нийлүүлэлт зогсч, бензиний үнэ урт хугацаанд бага байх төлөвтэй. Монголчуудад ашигтай.
3. Тансаг хэрэглээ огцом буурч, хямралтай холбоотойгоор өрхийн хэрэглээний хэв загвар, бүтцэд өөрчлөлт орж, зайлшгүй хэрэгцээт, тэвчиж болохуйц хэрэглээгээ ялгаж салгаж , өрхийн хэрэглээний багц хямдарна. Хямрал өнгөрсөн ч энэ хэв загвараа хадгалж үлдэх магадлалтай.
Эдийн засгийн хувьд эхний ээлжинд иргэдэд шууд нөлөөлөх иймэрхүү төлөв ажиглагдаж байгааг хуваалцав. Макро эдийн засгийн хувьд сөрөг нөлөө маш олон бөгөөд шат дараалсан, гинжин урвал маягийн, нэг салбар нь нөгөөхөө татаж унагах маягтай үзэгдлүүд их гарах байх. Урьдчилж таамаглахад бэрх, олон хувьсагч, тодорхойлогчтой , хувьсах нөхцөлтэй тун ярвигтай модель төсөөлөгдөж байгаа тул энэ хэсгийг эдийн засагчдад үлдээе.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com