Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
COVID-19-ийг монголчууд оюун санааны шалгарал болгож болох байлаа

Хүн төрөлхтөнд аймшигт вирус “Covid-19”-ээс айн чичирч байна. Олон хүний амь насыг авч одож буй тул аргагүй. Дээрээс нь дэлхийг хөдөлгөгч эдийн засаг эргэлтээ удаашруулж, эрэг шураг нь энд тэндээ гацаж эвдрэхэд хүрсэн тул улс орнууд хүмүүсийн амь наснаас ч илүү үүндээ эмээж байгаа нь илт. Их гүрнүүд ялангуяа үүнд мэгдэн сандарч буй.
Харин түүний хажуугаар мөнхийн өөдрөг үзэлтнүүд эко бүхнийг шүтэгсэдийн баярлан баяссан дуу хоолой ч хүчтэй сонстож болжээ. Байгаль дэлхий өөрийгөө цэвэршүүлээд эхэлсэн гэх мэдээлэл зураг хөрөгтэйгөө дэлхийн хэвлэл мэдээллүүдээр гарч байна. Эх дэлхийгээ сүйтгэгч амьд вирус нь бид өөрсдөө юм байна гэдгийг эрхбиш оюун ухаант төрөлхтний цөөхөн нь ч гэсэн ухаарсан гэж найдъя. Гэхдээ хүн мартамхай амьтан даа. Мартамхайгаас гадна хүсэл шуналдаа оюун ухаанаа захируулдаг. Хүний тархин дахь энэ их хүсэл шуналыг устгадаг тийм вирус гарвал монголчуудад нэг ч хүн үлдээхгүй халдварлуулах сан.
За энэ ч яах вэ. Энэ цаг үед дэлхийн хүн амын гуравны нэг нь хөл хорионд орсон, цаашдаа бүх хүн гэртээ бүгэх шаардлага гарч магадгүй гэнэ. Хүн гэгч хорт вирус ийм олноороо хорионд сууснаас шалтгаалан агаарын бохирдол нүдэн дээр арилж, хүлэмжийн хийн ялгарал багасч, озоны давхарга нөхөгдөж эхэлсэн тухай мэдээллүүд хөвөрч байна. Венецийн сувгаар жуулчдын хаясан хог хаягдлаас болж, бохир ус урсдаг байсан бол, одоо цэвэрлэгдэж, загас жараахай, шувууд эргэн иржээ. Энэтхэг улс 1,3 тэрбум хүнээ хөл хорионд оруулсан. Ингэснээр агаарын бохирдлоор тэргүүлдэг тус улс бохирдлоосоо салж чаджээ. Мөн агаар дахь азотын давхар исэл нь нэг куб метр тутамд 52-аас 15-д хүрч, 71 хувиар буурсан бол Мумбай, Ченнай, Колката, Бангалор хотуудад ч агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гарсан байна. Шинэ Дели хотод сүүлийн 10 жилийн турш ийм цэнхэр тэнгэрийг үзээгүй гэж нутгийн иргэд ярьсан аж. Зөвхөн Энэтхэг гэлтгүй агаарын бохирдлоор дээгүүрт жагсдаг Хятад, АНУ, Итали гэх зэрэг томоохон улс орнуудын хиймэл дагуулаас авсан зураг дээр бохирдол илт буурсан нь харагдаж. Хималайн нурууны орой харагдсан талаар мэдээллүүд зурагтайгаа шэйрлэгдэж байна. Иймэрхүү сайхан мэдээнүүд олон. Түүнээс гадна Америк бусдаас илүү биш европчууд хүнээс илүү биш гэж үг хүртэл гарсан. Энэ бол тэдний амьдралд хандах хандлага өөрөөр хэлбэл сэтгэлгээний байр байдлыг нь хэлсэн үг.
Соёлт нийгэм хэмээн өөрийгөө өргөмжлөгсөд азиудыг хэрхэн гадуурхаж, эрх чөлөө яригсад хэрхэн хүний эрхэнд халдаж, арьс өнгөөр ялгаварлаж, амны хаалт, талх боовны төлөө хэрхэн нүдэлдэж зодолдож буйг дэлхий нийтээрээ харлаа. Амны хаалт зүүснээрээ өвчтэй харагдах эрхэм хүндээсээ болж өчнөөнөөрөө хиарч байгааг бас нийтээрээ үзлээ. Үүнийг байгалийн шалгарал гэхээсээ илүү үндэстний ялгарлын оюун санааны эрүүл бус байдал гэвэл зохино.
Монголчуудын хувьд заяа завагт гэдгээр хаа очиж дэлхий нийтийн их сүйрлийн хөлөөс холуур өнгөрдөг азтай. Энэ удаад ч онц байдал зарлахаар юм болоогүй. Амь насны гарзгүй тул айх айдас хол байх шиг. Ашиглаж болохоор боломжууд өчнөөн гарлаа. Тэр дундаас эдийн засгийн эрч сааралт, элгээрээ хэвтэлт нь харин ч эрх баригчдад ашигтай тусч байгаа бололтой. Үүнийг удахгүй болох сонгуультай холбоод тайлбарлахад хэн ч ойлгоно. Ард иргэдийн амьдралд хэрхэн тусч буйг хөл хориотой өдрүүдийг туучиж яваа түмэн олон өөр өөрийнхөөрөө л хэлэх байх.
Байгаль экологийн хувьд тэгтлээ доройтчихоогүй, эдийн засаг нь байдгаараа тэлчхээгүй манайх шиг жижиг улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, ядуу буурайнууд л нэрвэгдэж байх шиг. Гэхдээ энэ юу ч биш эдгэрэх өвчин гэж бодъё. Харин оюун санааны доройтол, сэтгэлгээний ялзрал хэр их байгааг корона харуулсан. Сувгууд болоод сошиал медиагаар юу юу болоод өнгөрснийг хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Бүхнийг хорьж цагдсан энэ үед бүх хүний нүд, чих сошиал медиа болон хэвлэл мэдээлэл дээрээ төвлөрчихсөн байна.
Очих газаргүй, үзэх харах юмгүй болсон үед л жинхэнэ оюун санааны шалгарал явагдах учиртай. Хөл хорионы үеэр Монголын телевизүүд хүүхдүүд нь үздэггүй хэдэн онлайн хичээлээс өөрөөр контентоо нэмсэнгүй. Харин ч солонгос олон ангит дээрээ Монголын хэзээ ч юм, хэн ч юм хийсэн хэсэг киног нэмж бөмбөгдөв. Аргагүй л дээ ард түмний оюун санааг ийм цаг үед танин мэдэхүйгээр цэнэглэж авах ухаан байхгүй төр засагтай бид. Тэднээс тиймэрхүү юм хүлээх ч хэрэггүй. Ард иргэдийн соён гэгээрлийн төлөө төсөв мөнгөгүй телевизүүд мэдээж тийм золиос гаргаж чадахгүй. Тийм потенциал ч үгүй.
Чоно борооноор гэгчээр хэдэн хошин урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт гэгчийг телевизээр нэвтрүүлэв. Утга нь ард түмнийхээ хэцүү цагт инээж баясгаж дархлааг нь дэмжиж сайн санааны үйлст нэгддэг сайн хүмүүс гэдгээ харуулах зорилготой байсан биз. Сүржин зарласан, даржин тоглолт нь олон хүний уур бухимдлыг үүсгэсэн ой гутам “жүжиг” байв. Тэрхүү жүжиг нь ядарсан өвгөд эмгэд, малчин ард, өлсгөлөн цэрэг, оюутан, өнчин өрөөсөн, нууц амраг, тэнэгдүү эр, явдалтай эмсийн явган хэрүүл яг хэвээрээ бүр долоо дордсон байдлаар үзүүлэв.
Зар сурталчилгааны хүчээр зааланд баахан амьтдыг цуглуулж тархийг нь угаадаг бүлэг хамтлагууд энэ удаа коронагийн ачаар сүйрч байгаа бол үнэхээр сайн хэрэг. Хошин шогийн тоглолтод биш сүйрэлд нь харин халуун баяр хүргэж алга ташмаар байна.
Энэ тухай эгдүү нь хөдөлсөн Б.Жаргалсайхан: Хошин шог гэж юмыг устгах ёстой. Оркудын зугаа цэнгэл болох хошин шог бол урлаг огт биш завхрал. Юмыг утгагүй болгох, маазрах, алиалах гэдэг нь нийгмийг бүхэлд нь улам доод түвшин рүү түлхэж ялангуяа залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлэн ялзруулан хорлож байгаа үзэгдэл юм” гэж хэлсэн нь яг байгаа оносон хэрэг. Ард нийтэд хамаатай ямар ч асуудлыг ал️иалж, хошигнож завхруулж дампууруулдаг байдлын эх үндсийг эд нар тавьсан нь үнэн хойно.
Covid-19 бол хүн төрөлхтөнд илгээж буй байгалийн шалгарал мөн юм бол бид үүнийг оюун санааны шалгарал болгох учиртай. “Ёс зүй хөгжсөнөөс бид сүрэг доторх оюуны чадамж "тааруу" нөхдүүдээ хаяхгүй гэдэг тохироонд нэлээд дээр мөн хүрсэн. Хүн чанар гэдэг ойлголт үүсч, энэ нь байгалийн хуулиас илүү гэж тооцоод удаж байгаа. Жишээ нь бид хэрвээ хонь байсан бол чоно ирэхэд хонь чанар маань зулгаагаад эргүү төлгөө аваад үлдэх гэж хичээдэг болсон. Чоно бол хэн нэгнийг аваад л явна. Хонинууд бол хонь чанараа алдаагүйгээ тэмдэглээд л эргүү төлөгтэйгээ үлдэнэ. Тэдний хувьд хонь чанар хөгжил” гэж нэгэн судлаач бичжээ. Яг л ийм юм.
Оюун санааны шалгарлыг төр хийх ёстой. Монголд мэргэжлийн урлагийн тавхан байгууллага байдаг. Бүгд мөнгөний зовлонтой, төрийн царайг харж суудаг. Тэр дотор л жинхэнэ мэргэшсэн урлагийн ажилтнууд ажиллаж амьдардаг. Харин энэ цаг үед Монгол хэрвээ бодлоготой төртэй байсан бол тэдэндээ мөнгө зарж бүх сувгуудаар мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолт, үзвэрүүдийг явуулж, архивыг нь ашиглаж тэдний амьдралыг тасалдуулахгүй дэмжиж ард иргэдээ элийрэл хуйларлын ангалаас аварч гэгээрүүлж, зугаацуулж цэнгүүлэх байлаа.
Коронавирус бол биднийг хэн байгаад хэн болчхов оо гэдгийг бидэнд таниулж байгаа оюун санааны шалгарал. Төр засгийн тархи толгой өөрөө оюун санааны мунхрал, тэнэгрэлд автчихаагүй төмөр өргөдөг, бөх барилдаж, морь уядаг эрхэм удирдагч нартай байгаагүй бол энэ зэргийн шалгарлыг ядах юмгүй хийж, нийгэм оюун санааны идээ бээрээсээ салах боломж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Цаашид ч тийм юм болохгүй биз ээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com