Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрүүл ахуйч Н.Аззаяа: Дулааны улиралд сар тутам жорлон, бохирын цооног, хогийн сав, орчныг халдваргүйжүүлэх учиртай

 Улаанбаатар ариутгал ХХК-ийн эрүүл ахуйч Н.Аззаяатай коронавирусийн эрсдэлтэй нөхцөлд гэр орноо болон нүхэн жорлон, орчноо хэрхэн ариутгах талаар ярилцлаа.

-Коронавирусийн үед цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл чухал боллоо. Ялангуяа гэр хорооллын иргэд жорлон, муу усны нүхээ хэрхэн ариутгах талаар асууж сурах нь нэмэгдсэн. Улаанбаатар ариутгал компани энэ чиглэлээр ямар үйлчилгээ санал болгож байгаа вэ?
-Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбooнд тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй ариутгалын компаниуд нэгдэн коронавирусийн үед Нийслэл, Мэргэжлийн хяналт, Зооноз, ХӨСҮТ болон бусад холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
Улаанбаатар ариутгал ХХК нийслэлийн эрүүл мэндийн газрын ахуйн хортон шавж, мэрэгч устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй орчны бохирдлыг бууруулах чиглэлд ажиллаж ирсэн.
Үйлчлэх хүрээний хувьд далан гуу жалгууд, нүхэн жорлон, бохирын цооног, хөрсний бохирдолтой хэсгүүдийн ариутгалыг нийслэл, дүүрэг, хороодтой хамтран гүйцэтгэж байна. Мөн албан байгууллагууд, айл өрхүүдэд гэрээгээр болон дуудлагаар агаар дуслын замаар вирусийн эсрэг ариутгал хийж байна. Үйлчилгээндээ Клорсепт 17, Жавелион, Гипохлорид кальци зэрэг бодисуудыг ашиглан, үйлчилгээгээ МУ-МNS-51-61-3-2002, MNS-51-61-1-2002 стандартыг баримтлан эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хор, бодис ашиглан тогтмол чанартай гүйцэтгэдэг.
-Иргэд гэртээ цэвэрлэгээ хийхдээ юуг анхаарах вэ, ариутгалын бодистой хэрхэн зүй зохистой харьцах вэ?
-Гэртээ ариутгалын бодистой уусмалаар тавилга, шал, ариун цэврийн өрөө, бариул гэх зэрэг гар хүрэх бохирдолтой хэсгүүдийг арчиж цэвэрлэх хэрэгтэй. Мөн тогтмол агаар оруулах шаардлагатай. Гэртээ их цэвэрлэгээ хийх нь чухал. Гаднаас орж ирэхдээ гутал хувцсаа тусад нь уутанд хийж заншаарай. Маскаа ил задгай тавьж болохгүй ээ.
Хүн бүр өөрсдийн гэсэн аяга халбагатай, аяга тавгаа хооронд нь хольж угаахгүй байх хэрэгтэй. Гадны хүнд тусад нь аяга таваг хэрэглүүлж, бохирдсоны дараа халуун уураар ариутгах учиртай. Нэг удаагийн сальфетка хэрэглэвэл зохистой.
Ариутгалын бодистой харьцах хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж байдаг. Үүнд хамгаалалтын бээлий өмсөх, нүдний шил, маск зүүх хэрэгтэй. Мөн хүүхдээс хол, болгоомжтой газар хадгалах шаардлагатай. Санамсаргүй байдлаар хүмүүс андуурч чихэр гэж идэх эсвэл ус гэж уувал аюултай.
-Иргэд гэртээ цэвэр­лэгээ хийхдээ хлорамин, жавелиан, белизна хэрэглэдэг. Эдгээр ариут­гагч бодисыг хэрэг­лэх­дээ юу анхаарах вэ?
-Ямар ч төрлийн ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэхээсээ өмнө хэрэглэх, ашиглах заавартай танилцах, харьцахдаа маск, бээлий өмсөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хэрэглэхдээ үйлдвэрлэгчийн заавар журмын дагуу зөв найруулбал зохино. Хэрвээ буруу харьцах, зааврын дагуу зөв найруулаагүй бол өөрийгөө болон гэр бүлээ харин ч эрсдэлд оруулна. Мөн хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйтгэлийн бодистой болгоомжтой харьцах, халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхээргүй газар, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах хэрэгтэй.
-Коронавирусийн үед хүний өтгөн ялгадсаар вирус дамжих эрсдэлтэй. Гэр хорооллын иргэд жорлонгоо яаж ариутгах вэ, гэрийн нөхцөлд өөрсдөө ариутгах боломжтой юу?
-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулж, хөрсийг бохирдуулдаг гэсэн судалгаа байдаг. Хөрсний бохирдол нь халдварт өвчин үүсгэх орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс гэрийн нөхцөлд ялангуяа дулааны улиралд сар тутам жорлон, бохирын цооног, жорлонгийн ойролцоох талбай, хогийн савыг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу гипохлорид кальци,(1 литр усанд 400 гр гипохлрорид кальци) Тамир био ариутгах бэлдмэл зэргийг хэрэглэж халдваргүйжүүлнэ.
Гэрийн нөхцөлд маск, нүдний шил зүүж, бээлий өмсөн, ариутгалын бодисууд худалдан авч ариутгаж болно. Жишээ нь хүмүүсийн мэддэг хлорын шохойг уусмал байдлаар эсвэл хуурайгаар цацан ариутгаж болно. Эсвэл Жавелион, Клорсепт зэрэг таблетка хэлбэртэй ариутгалын бодисуудыг усанд найруулж, нүхэн жорлонгийн кабины гадна дотроос цацан, эргэн тойрны 3-4м2 хөрс рүү шүршиж, бохирын цооногийг ариутгаж болно. Нохойны хэвтрийг эдгээр уусмалаар ариутгадаггүй. “Тамир” бэлдмэлийг жорлонгийн лаг руу хийснээр үнэр дарж, лагийг доош суулган ариутгана. Жорлонгийн гадаргууд бүх төрлийн шавжны авгалдай устгахад Жилью 0,2 хувь бодис ашигладаг.
Мөн уламжлалт нүхэн жорлонгоо дарж булах үедээ бүх төрлийн халдварт өвчнүүдээс сэргийлэн ариутгах шаардлагатай. Ингэхдээ лаг руу лаг суулгах ариутгах бодис хийн, дээр нь хөрс 30 см нэмээд, өнгөн хэсэгт нь хар шороо хийн ландфиллын аргаар булж болно. Тэр хэсэгтээ зүлэгний үр цацах, мод тарьж нөхөн сэргээж болдог.
-Мэргэжлийн байгууллагад хандаж үйлчилгээ авбал ямар үнэтэй вэ?
-Хэдэн метр квадрат талбайд ямар үйлчилгээ авахаас шалтгаална. Тухайлбал: Ариутгал, халдваргүйжүүлэлт 1 мкв нь 200 төгрөг, шавж устгал 500 төгрөг, Мэрэгч устгал 1кг будаан өгөөшин хор 50,000 төгрөг. (300 метр квадратад тавина). Хулганы наалддаг хор, хавх зэрэг механик аргууд байдаг.
-Цэвэрлэгээ ариутгалыг ямар хугацаанд давтаж хийвэл зохистой вэ?
-Стандартын дагуу ариутгалыг улиралд нэг удаа харин коронавирусийн үед бохирдох тоолонд ариутгана. Жишээ нь нийслэлийн захирамжийн дагуу үйлчилгээний байгууллагуудыг 14 хоног тутам хийхийг зөвлөсөн.
Харин гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийвэл тоос, шороо, нян бактериас сэргийлнэ. Их цэвэрлэгээг 14 хоног тутам хийвэл зохистой.
-Та бүхэн ариутгалын ямар бодис хэрэглэдэг вэ?
-Мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээний бичигтэй, гарал үүсэл нь тодорхой зөвшөөрөгдсөн ариутгалын бодисуудыг хэрэглэдэг. Коронавирусийн эсрэг Клорсепт 17 0,05 хувь, Жавелион 0,06 хувь, Гипохлорид кальцийн 0,06 хувь, агаараар мананцар үүсгэж ариутгадаг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com