Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн УЗ-ийн дарга, зөвлөх, сэтгэлзүйч Б.Жавзантай уулзаж ярилцлаа.
-Одоо үед сэтгэлзүйч нар хувиараа зөвлөгөө өгч ажиллах нь их болсон. Харин танайх шиг сэтгэц, сэтгэлзүй хавсарсан үйл ажиллагаатай мэргэжлийн байгууллага байдгийг сая л мэдлээ...?
-Манайх “Монголын сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэн” нь аливаа сэтгэлзүйн тестийг Монгол хүний нас, сэтгэл зүйн онцлогт тохируулсан судалгаа хийж, хэрэглээнд оруулдаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл Психометрик гэж сэтгэлзүйн тестийн стандарчлал хийдэг сэтгэл судалын шинжлэх ухааны маш нарийн салбарын тусламжтайгаар судалсан тестийн судалгаанд анализ хийн тестийн баталгаат найдварт чанар нь хангагдвал хэрэглээнд оруулдаг гэсэн үг л дээ. Бидний стандарчилж байгаа тестүүд хүүхдийн, насанд хүрэгчдийн сэтгэлзүй, сэтгэцийн оношлох үнэлэх сэтгэлзүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ салбар Монгол улсад төдийлөн хөгжөөгүй байгаа. Үндэслэгчийнхээ хувьд 2010 онд Оксфордын Их Сургуульд сурч байхдаа сэтгэл зүйн тестийг стандартлах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ ажлаа Их Британийн оюун ухааны чадварын тестийг монгол хүүхэд дээр судалж стандартчилж эхэлсэн юм.
- Энэ тестийг монголчуудын сэтгэлзүйд тааруулсан гэсэн үг үү?
- Жишээ нь Samsung, Iphone ухаалаг утасны шинэ загвар зах зээлд гарахад бид шууд аваад хэрэглэж болдог. Харин хүний сэтгэлзүйн тестийг үүн шиг шууд орчуулаад хэрэглэж болдоггүй. Учир нь тухайн улсын Соёл нь иргэдийн нас, сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйг програмчилж бүтээдэг. Тиймээс ямар ч тестийг шууд орчуулж хэрэглэдггүй ба Монгол хүнд шууд тохирдоггүй учир найруулга гэх мэтээ эхсүүлээд. Тиймээс ямар ч улсад тухайн тестийг судалж, психометрикийн анализ хийдэг. Бид судалгааг Монгол хүүхдүүдэд онцлогийг тодорхойлох зорилгоор хийхийн тулд Монголд ашиглагдаж байсан тестийг Их Британийн ашигладаг яг ойролцоо тестээр Монгол хүүхдийг судлахад тохирц-найдварт чанар нь тэс өөр гарсан. олон үндэстний хүүхдүүдэд амьдардаг тэнд шалгагдсан тест нь психометрик анализаар чанар нь маш сайн байсан.
-Судалгааны байгууллага чиглэлээр анх байгуулагдсан гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Бид Психометрик компанийг 2010 онд байгуулж, үйл ажиллагааны хувьд байгууллагын хүний нөөц рүү чиглэж ажилласан. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтад шинжлэх ухааны үндэстэй аргыг хэрэглэх нь маш чухал бас үр дүнтэй. Манайд ийм туршлага байгаагүй. Ажилтныг сонгон шалгаруулахад зөвхөн CV, анкет, ярилцлагад тулгуурлах нь уламжлалт арга ба орчин үеийн аргад сэтгэл зүйн тест зайлшгүй шаардлагатай. Үүний ач холбогдлыг хүний нөөцийн мэргэжилтнүүд ойлгосон боловч шаардлагатай сэтгэлзүйн тест нь байхгүй байсан.
-Монгол хүний сэтгэл зүйд тулгуурласан судалгааг гаргачихсан гэсэн үг үү?
-Хүнийг судлахад төвөгтэй. Хүний бие өвдлөө гэхэд ямар эрхтэн өвдсөнөөс шалтгаалаад оношлох тест нь өөр. Үүнтэй адил хүний сэтгэц олон бүрэлдэхүүнээс бүрдсэн юм шиг хэрнээ нэгдмэл ч юм шиг. Үүнийг тус тусад нь задалж судалдаг учраас нэг тест нь нэг зүйлийг л судалж илэрхийлдэг. Жишээ нь Хэл ярианы оюуны чадвар онцлог, сэтгэлийн хөдөлгөөнийг судалдаг. IQ гэдэг байгалаас заяасан оюун ухаан, хэл яриа, орон зай, сэтгэхүйн чадвар, логик, танин мэдэхүйн төрөлхийн чадварыг оношилж өгдөг. Түүнчлэн оюун ухааны итгэлцүүр гэдэг нь оюун ухааны тест юм. Харин зан төлвийг судалдаг бие хүний зан төлвийн тест гэж байдаг. Түүнчлэн тестүүдийг стандартчилахад маш их цаг хугацаа, судалгаа, мэргэжлийн чадвар шаардагддаг. Бид 2010 онд эхэлсэн ажлаасаа хойш хэд хэдэн тестийг стандартчилаад байна. Үүний нэг нь хүүхдийн IQ тест, дараагийнх нь зан төлвийн тест буюу меланхолик сангвиник гэх мэт. Өөрөөр хэлбэл бие хүний 16 темпераментийн тестийг стандартчилсан гэсэн үг. Мөн EQ-ийн тестийг стандартчилж хэрэглээнд оруулаад хүний нөцц болон хүүхэдийг судлах эрх мэргэжилтэнгүүдэд олгож эхлээд байгаа.
-Монгол хүний бие төрх байдлын тест юуг илэрхийлдэг вэ?
-Бие хүний төрх байдлын тест нь хуучнаар 16 темпераментийн тест гэсэн үг. Зарим хүмүүс аливаа асуудлыг шийдэхдээ хэт сэтгэл хөдлөлдөө автаад байдаг. Энэ нь 2, 3 янз байдаг. Зохиолч нар үүнийг өөрийн сэтгэл зүйн гүнээс дуудаж гаргаж ирдэг бол бизнес эрхлэгчид ямар бизнес амжилттай явахыг мэдэрдэг. Тиймээс хүний мэдээлэл хүлээж авч байгаа байдал нь дотоод болон гадаад орчноос хамаарч хүн бүрт өөр байдаг. Сэтгэл хөдлөлөөрөө огцом шийдвэр гаргадаг хүн байхад бодож байгаад шийдвэр гаргадаг хүн байдаг. Зарим хүмүүс ажлыг төлөвлөж бага багаар амжилтанд хүрдэг байхад монголчууд цагийг нь тулгаж хийдэг ч хүмүүс байдаг. Тиймээс ямар мэргэжил тохирох вэ гэх мэт өөрийгөө таньж мэдэхэд чухал байдаг. -EQ гэж юу юм бэ?
-Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч байна уу, ойлгож байна уу, бусадтай зөв харилцаж байна уу гэх мэт. Өмнө нь харилцааны ур чадвар гэж их яригддаг байсан нь одоо EQ-ийн нэг хэсэг юм. Сэтгэл хөдлөлөөрөө харилцаагаа зөв илэрхийлж байгаа эсэхийг судалдаг тест.
-Сэтгэлзүйг нь судалсны үндсэн дээр хүүхэдтэй хэрхэн харьцах вэ, юуг, яаж заах вэ гэдгээ тодорхойлно гэдэг их чухал санагдлаа?
-EQ-д хүүхдийн гэр бүлийн хүмүүжил болон нийгмийн орчин маш их нөлөөлдөг. Англи болон АНУ-д байгаа нэг сонирхолтой зүйл бол хүүхдийг сургуульд анх ороход нь IQ-ээр нь оношилдог. Ингэхэд тухайн хүүхэд суралцахуйн бэрхшээл, аутизмтэй эсэх зэрэг нь тодорхой болоход тухайн хүүхдэд тохирсон арга барилыг тодорхойлж багш нарт нь зөвлөгөө өгч, суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд нь тусгай хөтөлбөрөөр нэмж заадаг. Тиймээс энэ бол аль хэдийн хэрэглээнд орчихсон шинжлэх ухаан. Гэтэл Монголд үүнийг хэрэгжүүлье гэхэд үйл ажиллагаа нь ярвигтай болоод ирдэг. Учир нь мэргэжилтэнээ бэлтгэж хүүхдийг оношлож, хүүхдийн онцлогт тохируулан сургалтын аргазүйг заах боловсруулна, хүүхдийн хувийн онцлог бүрт тохирсон аргаар хүүхдэд сургах үйл явц нь нарийн түвэгтэй юм.
Дэлхий шилдэг сургуулиудад орц сайн бол гарц сайн гэдэг ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухааны чадамж сайтай хүүхэд авбал сайн боловсролтой хүүхэд болж төгсөнө гэсэн шалгуураар Монголд зарим нэг хувийн сургуулиудыг хүүхдийг сонгон шалгаруулж авч байгаа явдал байна. Харин манай хүрээлэн хүүхдийг сургуульд элсүүлсний дараа сургууль дээр хүүхдийг оношилж тухайн хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулах нь зөв гэсэн байр суурьтай ба хүүхдийн “байгалийн өгөгдөл”-ийг олж төрөлхийн чадварыг хөгжүүлэх нь зөв гэсэн зарчим байрдаг. Гэтэл Монгол улсад суралцахуйн бэрхшээлийн тухай огт ярьдаггүй. Суралцахуйн бэрхшээл гэдэг бол бэрхшээл гэхээс илүүтэгээр “байгалын өгөгдөл”-тэй хүүүхэд хүн байдаг. Энэ өгөгдөлийг ойлгохгүй эцэг эх хүүхдээс бүх хичээлдээ сайн байхыг шаардаж хүүхдийг сургуулиас залхааж, хүүхдээ бүрэн ойлгохгүй байх талтай. Энэ өгөгдөлөө хүн олохгүй буруу ажил мэргэжил сонгох явдал их байдаг. Олон улсад олны танил болсон Том Круз, Киера Найтли зэрэг суралцахуйн бэрхшээлтэй, уншиж чаддаггүй, бичих дургүй, тоо бодож чаддаггүй, хүмүүс бидний дунд маш олон байна. Энэ бол суралцахуйн бэрхшээл, нийт хүн амын 50 хувьд тодорхой хэмжээгээр байдаг.
-Манайхан бусдыг угаасаа ийм хүн гэж ярьдаг. Тэгэхээр угаасаа муу, авьяасгүй гэж юм байхгүй гэсэн үг үү?
-Угаасаа муу болон авьяасагүй хүн гэж хэзээ ч байхгүй ээ. Хүн болгонд байгалын өгөгдөл бий. Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг өгөгдөлтэй гэх ба тэдний авьаяс чадварыг нээж тэндэнд зориулсан өөр аргаар заадаг сургууль ч хүртэл байдаг. Өөр арга барилаар сургах шаардлагатай гэсэн үг. Бид саяхан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн асуудал дээр Цагдаа, Хүүхэдийн эрхийг хамгаалах ТББ, Баянзүрх дүүргийн ИТХ-тай хамтарч ажилласан. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дунд суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд 40% байсан. Манай улсад уншиж чаддаггүй, тоо бодож чаддаггүй, зөв бичих дүрмийн алдаа их хийдэг хүүхдүүдийг битгий хэл насанд хүрэгчдийг “муу сурагч”, “асуудалтай” гэх хочлох байна. Хэрвээ суралцахуйн бэрхшээлийн талаар ойлголттой болоё гэвэл Univision-д “Journey into Dyslexia” гэдэг баримтат кино хүртэл Монгол хэл дээр орчуулагдаж оруулсан байгаа та бүхэн үзээрэй. Эдгээр өгөгдөлтэй хүмүүс кино урлаг, бизнесийн салбарт олон байдаг байдаг. Сургалтын арга зүй нь тухайн хүүхдийн чадвар дээр тулгуурласан сургалт явуулах л арга юм.
-Монгол улс хүүхдүүдэд яг ижил зүйл зааж, яг ижил үр дүн шаарддаг. Харин дэлхий нийт тухайн хүүхдийн сонирхол, онцлогийг анхаарч байна. Энэ зөв үү?
-Монголд хүүхдийн нас, хувийн онцлогт тохируулж сургалтыг явуулна гэж Боловсролын тухай хуулинд бичсэн байдаг. Энэ боломж байгаа эсэхийг улс төрчдөөс л асуух хэрэгтэй. Маш олон улсад хүүхдүүд ихэвчлэн 5 настай сургуульд орж өглөө 9:00 өдрийн 15:00 цаг хүртэл хүүхэд сургуульдаа явж сурч байхад манай оронд ямар байгаа билээ. Улс төрчдөөс манай улсын боловсон хүчин бэлдэх нөөц санхүүжилт хаашаа орсныг асуух хэрэгтэй. Хүүхдийн гэрийн даалгавар их байгаа гэдэг. Гэтэл Монгол улсын боловсролын систем Дэлхийн нийтийн баридаг К-12 системд шилжсэн. Энэ дэлхийн нийтийн стандартыг бариж байгаа юм бол хүүхдийн сургалтын цагийг, сургууль дээр байх цагийг сунгаж 2-3 ээлжээр биш хувийн сургуулийн жишигээр ээлжгүй болох ёстой юм. Гэрийн даалгавраа хийхэд нь багш нар дэмжлэг болох хэрэгтэй. Гэтэл одоо манайд хүүхдүүд хичээлийн программаа гүйцэхийн тулд “гэрийн даалгавар”-аар гэртээ нөхөж байна. Боловсрол судлаачид, эрдэмтэд боловсролын бодлого баримт бичгийг боловсруулахдаа хүн амын тоо өсөхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн тоо, боловсон хүчин нэмэгдэх ёстойг судлаачид хэлдэг яридаг. Алтан гахай жил болно “сургууль, цэцэрлэг, боловсон хүчнээ нэмээ, урьдчилж бэлтгээ” гэж анхуурлдаг. Ямар ч бодлого хэрэгжих шатнадаа алга болсоор байгаа шүү дээ.
-Эцэг эхчүүд хүүхдээ ямар шаардлага тавих ёстой вэ? Хичээлээ хий гэж шахах нь зөв үү?
-Боловсролын агуулга уг нь стандартыг аль хэдийнэ тодорхойлсон. Үүнийг боловсролын байгууллагууд эцэг эхчүүдэд таниулахгүй байна. Боловсролын байгууллага хүүхдэд мэдлэг олгож, үүнийгээ чадвар болгох аргыг зааж өгдөг. Харин ямар хүн байхыг эцэг эх зааж сургаж өгнө. Хүүхдийн хүмүүжил хөгжилд маш их нөлөөлтэй зүйл байгаа энэ нь сошиал ертөнц. Хүүхдүүдийн нийгэмшилийг гадаад орчноос сурдаг. Мэдлэгийг чадвар болгох нь зөвхөн багшийн үүрэг биш, эцэх эхийн оролцоо ч бас чухал. Ээж аав нар ажилдаа дарагдаад хүүхдээ сургуульд даатгачихдаг. Мэдлэгээ заалгасан хүүхэд чадвар болгохдоо гэртээ л нухаад байдаг. Гэтэл дадал болгох тэр хугацаанд хүүхэд сургууль дээр байх ёстой ч гэрт нь шилжүүлчихээр тэр дадлыг аав ээж нь дадал болгож чаддаггүй тал бий. Хүүхэд гэртээ байхдаа хичээлээ хийхийг, хүүхдийнхээ өдөр тутмын зөв хэвшилд хяналт тавих нь эцэг эх байх үндсэн үүрэг.
-Сүүлийн үеийн хүүхдүүд мэдлэгтэй боловч амьдралын наад захын зүйлийг мэдэхгүй байх нь элбэг. Энэ юутай холбоотой вэ?
-Бид өөрсдөө бүх зүйлийг нь бэлэнчилж өгдөгтэй холбоотойгоор амьдрах чадварт бид хүүхдээ сул суулгаад байна. Урдуур нь орж юмыг нь хийсээрБие даасан биш эцэг эх насанд хүрэгчдээс хэт хамааралтай хүн болгоод байна. Эцэг эхчүүд боловсролын системээр хүүхдээ бүрэн сургаж хөгжүүлэхийг хүлээхээс илүүтэйгээр хүүхдийн төрөлхийн чадвар, оюун ухааны чадварыг тестээр хүүхдээ оношлуулаад сул талыг хөгжүүлэх тал дээр анхаараад явбал зүгээр дээ. Оношлогоо нь математикийн хичээлдээ сул хүүхэд байхад эцэг эхийн арга барил, багшийн заах арга барилаас хүүхэд уу, төрөлхийн тооны чадвар сул хүүхдүү гэдгийг тодорхойлж өгч авах арга хэмжээг нь тодорхойлоод өгнө. Яагаад сул муу гэдэг асуудлыг угийг олох нь чухал. Тухайн хүүхдийн ямар чадвар сайн гэдгийг тодорхойлоод түүнийг нь хөгжүүлээд цаашдын ирээдүй, мэргэжлийг тодорхойлох боломжтой. 7-р ангид сурдаг хэрнээ тоглоомын програм бичдэг хүүхэд манайд ирсэн. Тэр хүүхдийн муу хичээл нь монгол хэл, уран зохиол байсан. Тиймээс Өндөр хөгжилтэй улсуудад Англи, АНУ-д “Хүн бүх юманд төгс байх албагүй, чаддаг юмандаа л төгс бай” гэсэн зарчимтай. Угаасаа тухайн хичээл дээр өгөгдөлгүй хүүхдийг өндөр дүн авна гэж хүлээлт үүсгэх нь боломжгүй.
-Ямар нэг авьяасгүй хүүхэд гэж байдаг уу? Эсвэл бид авьяасыг нь олж харахгүй байна уу?
-Ямар нэг авьяасгүй гэдэг үг хэрэглэхээс дэлхий нийт татгалзсан. Учир нь оюун ухааны хомсдолтой хүмүүс хот тохижуулалтын үйлчилэгч хийгээд цалин авч, өөрийн хөдөлмөрийн үр шимийг шагнулах чадвартай. Тиймээс хүний авьяасыг нь, чадамжийг нь нээж өгч чадаагүйгээс болж маш их алдаж байна. Мэргэжил сонгоход хүүхдүүдээ битгий хүчил. Мэргэжлээ буруу сонгосноос болоод ажилдаа амжилт гаргаж чадахгүй, ажлаасаа таашаал авч чадахгүй учраас залуучууд сэтгэл зүйн хувьд хүнд байдал орж, депрессэнд хүртэл ордог. Ямар ч авьяасгүй хүн гэж байхгүй. Бүх хичээлдээ сайн хүүхэд IQ өндөртэй гэсэн үг биш түүнд сул тал ч бий. Маш өндөр IQ-тэй хүмүүст нийгэмших, нийгэмтэй харилцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар сул байх нь ч бий.
-Сүүлийн үеийн хүүхдүүд ерөнхийдөө ямар болж өөрчлөгдөж байна гэж та харж байна вэ? Бусад үетэй харьцуулахад ямар байна вэ?
-Манай байгууллага Монгол Улсад generation буюу ҮЕИЙН онцлогийн тухай анх ярьж эхэлсэн. Учир нь хүний нөөцийн мэргэжилтнүүд, байгууллагын удирдлагууд одоогийн залуучуудын учрыг олохгүй байна гэж их ярих болсон тул энэ ойлголт маш чухал болсон. Шинээр ажилд орсон залуучуудтай ойлголцож чадахгүй байна гэдэг. Тиймээс ОУ-ын хэмжээнд тухайлбал Австралид төрийн санхүүжилтээр generation-ий судалгаа хийж эхэлсэн байна. Орчин үеийн generation өөрийн гэсэн онцлогтой, чаддаг зүйлээ хийж, чадвараа хөгжүүлэх сонирхолтой, өөрсдийгөө чухалчилдаг. Энэ онцлогоос болоод бид шинэ generation-тэй харьцаж чадахгүй байна. Бидний үе буюу X, Их төрөлтийн үеийнхэн хүүхэд насандаа бие биеэсээ суралцаж, аав ээжтэйгээ харилцах завгүй тэд маань Бямба гаригт хүртэл ажиллаж бид гадаа тоглож, ах эгч нараараа харуулж өссөн. Өөрөөр хэлбэл өмнө нь хүүхдүүд өөрийн боломжит орчиндоо таньж мэдэж, ээж аав нар хүүхдүүдээ шаардлага тавьдаг харилцаатай байсан. Харин одоо үед хүүхдүүд мэдээллийн нээлтэй урсгалд байгаа нь танин мэдэхүйг нээлттэй болгодог. Гэхдээ нөгөө талаар хүүхдүүд хайрцганд орж, хязгаарлагдмал болж байна гэсэн үг. Тиймээс энэ нөхцөл байдалд хүүхэдтэй харилцах арга барилаа бид өөрчлөх хэрэгтэй болжээ.
-Монгол улсын тухайд generation-ий үечлэл ямар хугацаатай байдаг вэ?
-23 болон түүнээс орчим настай залуучууд өөрсдийгөө Z үе гэдэг. 1996 онд анхны зөөврийн компьютер гарч байхад бидэнд суурин компьютерийн ойлголт ч байхгүй байлаа. Тэгэхээр хөгжлийн хувьд өөр түвшинд байгаа орнуудыг харьцуулж болохгүй. Ямар сайндаа биднийг хүүхэд залуу байхад “Моод Монголоор дуусдаг” гэж яридаг байдлаа. Монголд 3-8 Чимээш жилээр ухрааж ойлгож болно. Манай хүн амыг харахад одоогийн 55-65 насныхан Их төрөлтийн үеийнхэн-baby boomer буюу их төрөлтийн үед хамаарч байна. 65-аас дээш насныхныг бүр чимээгүй үе гэдэг. Үе бүр дотроо залуу, дунд, хөгшин үе гэж задарна. Их төрөлтийн үеийн хөгшин үе нь 61-65, 59-55 настай нь их төрөлтийнхөө залуу үед хамаарч байгаа. 55-аас одоогийн 40-өөд насныхан X үе рүүгээ орно. X-үүд дахиад залуу, дунд, хөгшин үе гэж задарна. 40-25 насныхныг Мянганыхан гэж хэлж байна. Мянганыхан мөн л дотроо 5, 5 жилээр хуваагддаг. Ингээд 22-оос доош насныхныг Z үе гэж хэлж байна. Z үеийн дараа альфа үе буюу одоо төрж байгаагаас 8 хүртэлх насны хүүхдүүд багтана. Сүүлийн үеийн ангиллууд он нь Монголд бараг хойшлохгүй. Учир нь Монгол улс дэлхийгээс хоцрохгүй технологийг хэрэглэж бүтээгдэрхүүн үйлчилгээг авах. Үе бүрийн үргэлжлэх хугацаа өмнөх үеэсээ богиносож байгаа нь техник технологийн дэвшилтэй холбоотой.
-Монголын нийгмийг сэтгэлзүйн хувьд өвчтэй өөрөөр хэлбэл стресс ихтэй, хүнд гэмт хэрэг гардаг, эрүүл бус хандлагатай зэргээр ярьдаг...?
-Дэлхийн судлаачид манай нийгмийг Хюбрис синдромтой (hubris syndrome) буюу нийгэм буюу цүнх баригчидын нийгэм гэж дүгнэсэн. Улс төрчдийн цүнхийг барьж, улыг нь долоож байгаад албан тушаалд хүрдэг байдал байсаар байтал ингэж дүгнэх нь аргагүй. Авилгал хээл хахууль хөгжинө гэдэг цаагуураа дарга нар нь энэ синдромоор өвчилсэн байгаа шинж.
-Хүмүүс их эрх мэдэлтэй, маш хурдан мөнгөтэй болохыг хүсээд байна уу?
-Бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой. Аль болох хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олохыг боддог. Манай улс нүүдэлчин, мал малладаг ард түмэн учраас бусад улсууд шиг сууринд ажил хийж мөнгө олдог хүмүүс биш. Суурин амьдралын хэв маягтай болон бид бусдыг дуурайж материаллаг ертөнц, гоё сайхан, ганган хээнцэр рүү анхааралаа хандуулсан. Хэрэгцээгээ дөнгөж хангаж байтал шинэ бүтээгдэхүүн гарч ахиад шинэ хэрэгцээ үүссэн. Коронавирус гарснаар гэртээ сууж, реклам худалдаа ч багассанаар энэ байдал өөрчлөгдөж өрх гэр рүүгээ, өөр рүүгээ төвлөрч, өөрийгөө анхаарч эхэлсэн. Карантин нэг талаасаа бизнесийн эргэлтийг зогсоож, эдийн засгийг царцааж байгаа ч аливаа юм хоёр талтай байдаг ба хэрэглээгээ хязгаарлаж, хэрэгцээнийхээ жагсаалтыг багасгасан. Бие хүн өөрийгөө таньж мэдэх боломж олгож байна.
-Эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө яагаад ингэж их шунаад байгаа юм бол?
-Улс төр нөлөөлж байна. Хөдөлмөрөө, биш төрөөр мөнгө хийх явдал хавтайгарсан. Албан тушаалд хүрэх эрхээ олон зуун саяар аваад буцаагаад тэр мөнгөө улсын мөнгийг хулгайлж л босгож байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаанд, намд зарцуулах мөнгө нь эргээд энэ мөнгөө яаж босгох вэ гэдэг асуултыг гаргаж ирж байна л гэж боддог.
-Хүний сэтгэл өвдөж байгааг гаднаас хараад мэдэх боломжгүй. Гэхдээ хүн өөрөө сэтгэл нь өвдөөд байгааг яаж мэдэж болох вэ?
-Ханиад хүрэх гээд шуухитнаж эхэлнэ гэдэг сэтгэл өвдөж эхэлж байгаатай л адил. Стресстэж эхэлж байна гэсэн үг. Ханиадыг эмчлэхгүй байвал уушгины хатгалгаа болно. Энэ нь сэтгэцийн эмгэг эхлэхтэй адил. Уушгины хатгалгааг эмчлэхгүй бол хавдар болно. Хортой, хоргүй хавдар байдаг. Сэтгэц ийм түвшинд хүрвэл та үнэхээр ноцтой түвшинд хүрлээ гэсэн үг. Хүн сэтгэл өвдөж байгаагаа мэддэг ч үүнийгээ тоолгүй орхидог. Стресстээд бухимдаж эхэлж байгаагаа хүн анзаардаг. Харин цаашид даамжраад ирэхэд нь сэтгэл зүйчид хандах ёстой. Хэн нэгэнд очиж ярина, бие биендээ ярина. Зарим найзуудтайгаа цэнгээний газар ороод архи дарс шимэн суудаг. Баахан зардал гаргадаг. Тэгээд асуудлаа шийдэж чадсан уу маргааш нь стресс үргэжлисэн хэвээрл байна. Ингэж стрессийг улам нэмэгдүүлж цаг хугацааргаар өөрийн сэтгэл санаагаа архагшуулж байдаг. Бас нөгөө ганцхан удаагийн зөвлөгөөгөөр сэтгэлзүйчид хандаад шийдүүлэх гээд байдаг талтай. Асуудлыг тухайн хүнээр яриулаад гаргана гэдэг бол стрессийн хүчийг бууруулж байгаа ганцхан удаагийн арга хэмжээ. Гэтэл үндэстэй оношилж, яагаад стрес үүсэв, үүсгэх шалтгаан нөхцөлдөө тогтоохгүй бол нөгөө стресс үүсгэгч хэвээрээ л байгаа. Ингэж яваад хүмүүс стресс нь дипресс болон сэтгэцийн эмчид очиж эмчлүүлэх шатадаа очин ирэх тал бий. Иймээс оношлогоонд суурилсан сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ авч сурах цаашид ямар арга хэмжээ авах ёстойг тодорхойлох тийс үйлчилгээ авах сэтгэлзүйн мэдлэгтэй болмоор байна. Тухайлбал гэр бүлд хэрүүл байгаа ч сэтгэл зүйчид очихгүй хүндрүүлсээр байгаад салдаг. Мөн хүүхэд нь утсанд донтчихлоо яах вэ гэж асуудаг. Ингэж асуух биш яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Донтолт гэхэд л олон янз.
-Хүний сэтгэл өвдөөд туйлдаа хүрэхээр аливаа юманд автаж донтож эхэлдэг үү?
-Донтолтын уг суурь нь сэтгэлзүйн асуудал байдаг. Архины эмчилгээд явж байгаа хүмүүст сэтгэлзүйн тулгамдсан асудлаа шийдвэрлэж чадахгүй арих уурсаар донтсон явдал байдаг. Мэдээж сэтгэл өвдвөл зарим хүмүүс аливаа юманд донтдог тал бий. Ганцаараа архи ууна гэдэг үнэхээр хүндэрсний шинж. Ганцхан удаа зөвлөгөө өгөөд хүний сэтгэл илаарших боломжгүй. Сэтгэл зүйг эмчлэхэд маш урт хугацаа шаарддаг. Учир нь хүний сэтгэлийг ганц өдөр л өөрчилж болдоггүй, бага багаар нөлөөл үзүүлж зөвлөгөө өгч, асуудлыг нь шийднэ. Үүнийг хүмүүс нэг ганган зүйл худалдан авахтай адилтган сэтгэл ханамж авахыг шаарддаг нь буруу л даа.
-Хүн сэтгэлээ өвдөж байгааг ямар шинж тэмдэгээр нь мэдэж болох вэ?
-Хоолны идэх дуршил буурна эсвэл гэнэт ихэснэ, стресстэнэ, уймраа болно, сандруу болно. Нэг зүйлийш толгойноосоо авч чадахгүй байнга бодно. Унтаж байгаад босоход л амраагүй юм шиг ядарч босно. Хүмүүсийн яриаг гэнэт огцом өөр дээрээ хүлээж аван бухимдлаа огцом түргэн илэрхийлж эхэлнэ. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ харилцаа доголдоно. Хэвийн бус ярьж, бусдыг өөнтөглөж эхэлдэг.
-Осоржамаа, Загдаа гэх мэт хүмүүс сошиал, хэвлэл мэдээллээр их яригддаг. Энэ Манай нийгэм өвчтэй байгаагийн илрэл үү эсвэл яриад үзээд байгаа хүмүүс нь өөрсдөө асуудалтай юм уу?
-Хүн оршин байгаагаа сайнаар болон муугаар илэрхийлдэг. Хүн олны анхаарлыг татах явдал байна. Зарим нэг бие хүний зан төлвийн эмгэг улс төрчид хүртэл олны анхаарлыг татах сонин үйлдэл хийдэг. Хүнд атаархдаг, доромжилдог хүмүүстэй л адил эмгэгтэй. Гэхдээ олон нийтийн анхаарлыг татсан зарим нэгэн хүмүүсийн хувьд илүү хурц хэлбэрээр илэрч байгаан шинж. Зарим нэгэн хүмүүс бусдын стресс тайлагч болж хувираад өөрсдөө хохирогч болоод байгаагаа мэдэхгүй “Од” гэж андуураад байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"