Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унаж байгаа ч, Монголд олборлолт нэмэгдсээр

 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.224.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 208.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 483.0 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан байна.

Уул уурхайн салбараас 454.3 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ. Үүнд:
Газрын тосны салбараас 21.3 тэрбум
Тусгай зөвшөөрлийн төлбөр 6.0 тэрбум

Төмрийн хүдрээс хураасан татвар 3.6 дахин өсөв

Бусад орлого 1.4 тэрбум болж нэгдсэн төсвийн орлогын 21.7 хувь болов. Уул уурхайн салбараас эхний гурван сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 454 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнд:
Алт 20.7 тэрбум
Нүүрс 171.1 тэрбум
Цайр 6.8 тэрбум
Зэс 217 тэрбум
Төмөр 17.4 тэрбум
Хайлуур жонш 4.6 тэрбум
Бусад 16.7 тэрбум төгрөг төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 212.6 тэрбум төгрөг буюу 31.9 хувиар буурсан байна.
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:
Алт 11.8 (2.3 дахин их) тэрбум
Төмөр 12.5 (3.6 дахин их) тэрбум
Хайлуур жонш 0.5 (11.4 хувь) тэрбум
Бусад 3.1(22.5 хувь) тэрбум төгрөг болон өссөн бол дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна.
Үүнд:
Нүүрс 146.4(46.1 хувь) тэрбум
Зэс 82.8 (27.6 хувь) тэрбум
Цайр 11.2 (62.2 хувь) тэрбум төгрөг болж буурав.

Нүүрсний экспорт 40 шахам хувиар буурч алтны олборлолт 80 гаруй хувиар буурав

Уул уурхай, олборлох салбар оны эхний гурван сарын гүйцэтгэлээр:
8 сая тн нүүрс,
307 мян.тн зэсийн баяжмал,
2.411.6 кг алт,
1.450.9 тн молибдений баяжмал,
26.7 мян.тн хайлуур жоншны хүдэр,
4.3 мян.тн хайлуур жоншны баяжмал,
895.7 мян.тн төмрийн хүдэр,
668.4 мян.тн төмрийн хүдрийн баяжмал,
19.9 мян.тн цайрын баяжмал олборлов.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
алт 1.104.0 кг буюу 84.4 хувь,
молибдений баяжмал 128.9 тн буюу 9.8 хувь,
хайлуур жоншны баяжмал 3.0 мян.тн буюу 3.3 дахин их тус тус өссөн байна. Харин
нүүрс 4.9 сая тн буюу 38.0 хувь,
зэсийн баяжмал 47.4 мян.тн буюу 13.3 хувь,
төмрийн хүдэр 348.3 мян.тн буюу 28.0 хувь,
төмрийн хүдрийн баяжмал 86.3 мян.тн буюу 11.4 хувь,
хайлуур жоншны хүдэр 0.5 мян.тн буюу 2.0 хувь,
цайрын баяжмал 4.0 мян.тн буюу 16.8 хувиар тус тус буурчээ
Хүнд үйлдвэрийн салбар
Оны эхний гурван сарын гүйцэтгэлээр
172.9 мян.тн нүүрсэн шахмал түлш,
2.4 мян.тн катодын зэс,
4.7 мян.тн металл бэлдэц,
7.1 мян.тн металл цувимал,
1.2 мян.тн ган төмөр хийц,
17.4 тн цахилгааны утас үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш 141.9 мян.тн буюу 5.6 дахин их өссөн байна. Харин
катодын зэс 848.0 тн буюу 25.7 хувь,
металл бэлдэц 3.2 мян.тн буюу 40.4 хувь,
металл цувимал 487.1 тн буюу 6.4 хувь,
ган төмөр хийц 9.4 тн буюу 0.8 хувь,
цахилгааны утас 8.7 тн буюу 33.3 хувиар тус тус буурсан байна. Мөн оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 461.5 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 1.2 сая бар буюу 72.4 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20 шахам хувиар буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 859 тэрбум төгрөгөөр буурав. Үүнд:
нүүрс олборлолт 600.7 тэрбум
газрын тос олборлолт 167.6 тэрбум
металлын хүдэр олборлолт 91.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 64.4 хувийг эзэлж байна.

Нүүрсний олборлолт 900 шахам тэрбум төгрөгөөр буурав

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гурван их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр, үүнээс
нүүрс олборлолт 883.9 тэрбум
металлын хүдэр олборлолт 518.9 тэрбум
газрын тос олборлолт 183 тэрбум бусад ашигт малтмалын олборлолт 1.2 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

Уул уурхайн экспорт 30 шахам хувиар буурч, худалдааны

тэнцэл 125 сая долларын алдагдалтай гарав

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар буюу 860.1 сая ам.доллароор буурсан байна. Импорт экспортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 125.8 сая ам.доллароор сөрөг гарсан байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.0 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 735.9 сая ам.доллароор буюу 41.5 хувиар буурсан байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95.0 хувийг эзэлж байна.

Тонн нүүрсний хилийн үнэ гурван доллароор буурчээ

Чулуун нүүрсний экспорт: 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 252.4 сая ам.долларын 3.1 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 389.3 сая ам.доллар буюу 60.7 хувиар, тоо хэмжээгээр 4.6 сая тн буюу 59.6 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний гурван сарын байдлаар 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 83.0 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 80.9 ам.доллар болж буурсан байна. Чулуун нүүрсний 96.3 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт
30 хувиар буурав

2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр тоо хэмжээгээр 306.6 мян.тн, үнийн дүнгээр 351.2 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 54.8 мян.тн буюу 15.2 хувиар, 152.6 сая ам.доллар буюу 30.3 хувиар буурсан байна. 2019 оны эхний гурван сарын байдлаар зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 1,393.9 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 1,145.5 ам.доллар болж 248.4 ам.доллар буюу 17.8 хувиар буурсан байна.

Төмрийн хүдрийн үнэ өсөв

Оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.1 сая тн буюу 141.1 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 9.9 мян.тн буюу 0.5 хувиар буурч, үнийн дүнгээр 34.5 сая ам.доллар буюу 32.4 хувиар өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн дундаж үнэ 2019 оны эхний гурван сарын байдлаар 51.4 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 68.4 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 17.0 ам.доллар буюу 33.1 хувиар өссөн байна. Хайлуур жоншны экспорт: 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 35.3 сая ам.доллар ба 137.1 мянган тн-д хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 26.5 мян.тн-оор өссөн ч, үнийн дүнгээр 5.3 сая ам.доллароор буурсан нь экспортын дундаж үнэ 109.4 ам.доллароор буурсантай холбоотой.

Хайлуур жоншийг дөрвөн улсад экспортолж байна

Хайлуур жоншийг 71.5 хувийг БНХАУ руу, 27.5 хувийг ОХУ руу, БНСУ, Узбекстан улс руу тус тус экспортолсон байна. Цайрын баяжмалын экспорт: 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр тоо хэмжээгээр 36.9 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 7.1 мян.тн буюу 16.1 хувиар, үнийн дүнгээр 48.3 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллар буюу 22.8 хувиар тус тус буурсан байна.

Зэсийн үнэ буурсанч, олборлолт нэмэгдэв

Эхний гурван сарын байдлаар цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,309.7 ам.доллароор экспортолсон бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114.9 ам.доллароор буюу 8.1 хувиар буурсан байна. Молибдений баяжмалын экспорт оны эхний гурван сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 11.2 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 748.0 мян.ам.доллар буюу 6.3 хувиар буурсан ч, тоо хэмжээгээр 1.5 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 151.9 тн буюу 10.9 хувиар өссөн байна. Оны эхний гурван сарын байдлаар молибдений баяжмалын 1 тонны экспортын хилийн дундаж үнэ 7,212.0 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,320.7 ам.доллар буюу 15.5 хувиар буурсан байна. Молибдений баяжмалын 83.7 хувийг БНХАУ руу экспортолсон. Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт: 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 80.4 сая ам.долларын 1.6 тн алт экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 115.6 сая ам.доллар буюу 59.0 хувиар, тоо хэмжээгээр 3.1 тн буюу 66.6 хувиар тус тус буурсан. Алтны экспортын дундаж үнэ 2020 оны эхний гурван сарын байдлаар 51,652.1 ам.доллар болж өссөн байна.

Катодын зэсийн үйлдвэрлэл
35 хувиар өсөв

Хүнд үйлдвэрийн салбарт коксын экспорт: 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 70.0 мян.ам.долларын 412.7 тн кокс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 6.4 сая ам.доллар буюу 98.9 хувиар, тоо хэмжээгээр 30.2 мян.тн буюу 98.7 хувиар тус тус буурсан байна.
Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 17.3 сая ам.долларын 3.1 мян.тн катодын зэс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 800.8 тн буюу 35.1 хувиар, үнийн дүнгээр 3.6 сая ам.доллар буюу 26.6 хувиар тус тус өссөн.

Монгол түүхий нефтийн үнэ
0.7 доллароор өсөв

Газрын тосны салбарт боловсруулаагүй нефтийн экспорт оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 322.3 мян.бар буюу 17.7 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс тоо хэмжээгээр 1,298.3 мян.бар буюу 80.1 хувиар, үнийн дүнгээр 70.1 сая ам.доллар буюу 79.8 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний гурван сарын байдлаар 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 54.2 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 54.9 ам.доллар болж 0.7 ам.доллар буюу 1.3 хувиар өссөн. 3.2. ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ Эрдэс бүтээгдэхүүний импорт 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 124.2 сая ам.доллароор буюу 9.7 хувиар буурсан байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 284.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 31.4 сая ам.доллароор буюу 9.9 хувиар буурсан. Газрын тосны олборлолтын чиглэлээр: Монгол Улсын хэмжээнд 2020 онд 6.6 сая баррель (890.000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 464 528 баррель буюу 63.389 тонн газрын тос олборлож, 321.798 баррель буюу 43.933 тонн (7.04 хувь) газрын экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс: А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, Дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна. 2020 оны 04.07-04.14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор Аи-80 автобензин 120 тн, Аи-92 автобензин 8.460 тн, Аи-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9.815 тн нийт 18.752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22.953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com