Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
700 сая төгрөгийн үнэ бүхий төмөр хашлагыг Бээжингээс импортолжээ

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд нийслэл хот маань алтан шаргал өнгөтэй замын хашлагаар өнгө нэмээд байгаа. Гэвч асуудлыг шийдэж биш давж гардаг монголчууд гарцгүй газраар, хашлага давж яваад папарацид өртсөн юм. Үүнээс улбаалаад замын голд ийм хашлага барих нь зөв эсэх, хэний санаачлагаар, ямар үнэ ханштай хийгдсэн юм бол гэдэг асуулт иргэдийн дунд бий болоод байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбаруудыг хэвлэлд өгчээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ярихдаа "Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойруу зэрэг таван гудамж, 11 байршилд 4850 ширхэг зориулалтын урт хашлага байрлуулж байна. Эдгээр хайснууд нэг бүр нь гурван метрийн урттай, өөрөө хүндрүүлэгчтэй, 70-80 кг жинтэй, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай, стандартад нийцэж байгаа бөгөөд Бээжин хотоос авчирсан. Хашлагыг ямар нэг байдлаар машин мөргөлөө гэхэд тийм амархан налж унахгүй. Харин ч мөргөсөн машин өөрөө ихээхэн хэмжээгээр эвдрэх аюултай" гэсэн юм.


Нийт 700 сая төгрөгийн өртгөөр импортолсон дээрх хашлагын засвар, арчлалт үйлчилгээг Улаанбаатар зам засвар арчлалтын газар хариуцан ажиллах гэнэ. Харин хуучин байсан цагаан хашлагыг хотын захын зам дээр байршуулахаар хадгалж байгаа ажээ. Уг нь монголчууд замын төмөр хашлагыг өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл яагаад заавал Бээжин хотоос импортлох болов гэдэг нь эргээд хэн нэгний бизнес биш биз гэх хардлагыг иргэдэд төрүүлж байгаа юм.


Тэгвэл нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, "Шар хайсан хашлагыг хотын Ерөнхий менежер захиалж, хариуцаж, Тээврийн цагдаатай зөвлөлдөж шаардлагатай газруудад байрлуулсан. Урьд нь байсан хуванцар шар, улаан хайсан хашлагуудыг ч мөн Тамгын газраас шийдээд Улаанбаатар зам засвар арчлалтын газраар тавиулж байсан. Энэ удаад тавигдсан хашлагууд урьдынхаасаа илүү чанартай, стандартад нийцэж байгаа гэж хотын Ерөнхий менежер хэлсэн" гэв.
Харин тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Замын голд хашлага байрлуулах нь олон улсад ашиглагддаг шилдэг туршлага. Жолооч болон явган зорчигч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг бол ингэж төмөр хашаа хатгахгүй байх боломж бий. Замын хөдөлгөөний нийтлэг осол урсгал сөрөх болон зам хөндлөн гарах зэргээс үүддэг. Тийм болохоор хашлага манайд зайлшгүй шаардлагатай" гэсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com