Дэлхий нийтийг хамарсан хөл хорио, халдварт өртөх эрсдэл нь биднийг гэрээсээ ажиллахад хүргэсэн. Гэрээсээ ажиллах нь сайн, муу олон талтай байж болох ч гэртээ хэрхэн төвлөрч ажиллах талаар бишгүй олон зөвлөгөө интернэтэд хөврөх болов. Монголчууд ч бас гэрээсээ ажиллах дэлхий нийтийн санаачилгад нэгдэж, гэрээсээ хэрхэн ажилладаг “ноу хау”-гаа бусадтайгаа харамгүй хуваалцаж эхэллээ. #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome challenge өрнүүлж буй монголчуудынхаа хоёр жишээг уншигчдадаа хүргэж байна.
“Олон улс оронд хөл хорио тогтсоноос үүдэн дэлхий нийтэд гэрээсээ ажиллах чиг хандлага ч хүчээ авч байна. Гэрээсээ ажиллах нь халдварт өвчний тархалтыг хязгаарлан, урьдчилан сэргийлэх гол хариу хэмжээ болохын сацуу хүүхдэд учрах аюул эрсдэлийг бууруулах, эдийн засаг хүндэрч болзошгүй үед иргэдэд амьдралын хэв маягаа өөрчлөх, шаардлагатай чадваруудад суралцах зэрэг олон давуу талыг олгох юм” хэмээн уг сошиал аяныг санаачлагчид онцолж байна.
UNICEF Mongolia, IWFCI Mongolia, Unread Media гэсэн гурван байгууллагын зүгээс ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан, уг сошиал медиа аян (challenge)-ыг эхлүүлсэн ажээ.
Сэтгүүлч гэдгээр нь хүмүүс мэддэг Эрдэнийн Лхагва уг аянд нэгджээ.
#Би Хэрхэн Гэрээсээ Ажилладаг Вэ?
#WorkingFromHome challenge-д VMLY&R Mongolia компанийн захирал Туулын дуудлагыг хүлээн авч оролцож байна.
Ковид-19 цар тахал бидний мөн чанар буюу нийгмийн харилцаагаа хязгаарлах шаардлага үүсгэж буй тул манай компанийн зүгээс ажиллагсадынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан цэнхэр, улаан багийн зохион байгуулалтад орж ажиллах болоод байгаа билээ.
1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
Гэрээсээ ажилламааргүй байгаа... Гэвч дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт ажлын байрны тухай ойлголт хүчээр өөрчлөгдөж байна. Магадгүй энэ том өөрчлөлт цаашдаа бидний ажлын шинэ арга барил ч болж үлдэж мэдэх юм.
Ажил амьдралаа холих дургүй тул би гэрээсээ ажиллах дургүй нэгэн гэдгээ энэ хугацаанд ойлгож аваад байна. Гэхдээ бидэнд сонголт байхгүй тул чадах чинээгээрээ гэртээ тайван ажлаа явуулах орчин үүсгээд хичээж байна. Гэр бүл маань намайг ойлгож дэмждэг.
Гэрээсээ ажиллахад удаан хугацаанд босохгүй суух, харилцаа холбооны асуудал гарах үед тайван бус санагдах, илүү цагаар ажиллах сөрөг хандлагууд өөр дээрээ анзаарсан. 20-30 минут суугаад босч сунгалт хийх, болж өгвөл 12 удаа суниах гэх мэт дасгал хөдөлгөөн хийж байгаа.
2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Энгийн үед хэрхэн ажлаа явуулдаг, хэрхэн өөрийгөө ажлын долоо хоногт бэлддэг дадлаа хэвээр хадгалж үргэлжлүүлэхийг олон хүн зөвлөж байна. Гүйдэг бол гүй. Алхдаг бол алх. Энэ сэтгэцийн эрүүл мэндэд их тустай гэж уншлаа. Манай ажил өглөөний хурлаар эхэлдэг. Богинохон сунгалтын дасгалууд хийгээд аюулгүй ажиллагааны зөвлөмж хуваалцдаг. Түүний дараа тухайн долоо хоногийн ажилтай холбогдолтой голлох зүйлсийг бүтэн багаараа ярилцахыг хичээдэг. Гэрээсээ ажиллахад энэ бүхэн өөрчлөгдөөгүй. Өглөө, өдөр, орой ажлын цаг тарах үед гурван удаа багаараа хуралдаж мэдээлэл солилцдог. Гэрээсээ ажиллахад сүлжээний найдвартай байдал, ухаалаг төхөөрөмжүүдийнхээ цэнэг, дата гэх мэт хувийн бэлтгэлээ хангахыг анхаараарай. Хурлуудын үеэр камераа асааж баг хамт олноо харах харилцааг илүү сайжруулж амьд болгож буй санагдсан.
3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Dell Notebook, ажлын хувийн Iphone, Apple Earpods чихэвч.
Оюу толгойчууд бид Microsoft Outlook, Teams, Yammer, Cisco WebEX, Skype for Business ихэвчлэн ашигладаг. Дотоод сүлжээндээ холбогдохын тулд VPN хэрэглэнэ.
Энэ аянд миний дуудах удирдах ажилтан бол Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөлийн захирал Б.Жавхланг дуудаж байна.
Д.Хулан: Гэрээсээ ажиллах хамгийн том давуу
тал нь аль алийг нь амжуулах
Lhamour брэндийг санаачлагч Khulan Davaadorj Би хэрхэн гэрээсээ ажилладаг вэ аянд нэгдлээ.
Худалдаа Хөгжлийн Банкны Дэд Захирал Б.Баярмаа Bayarmaa Bayarbaatar эгчийнхээ дуудлагаар "Би Хэрхэн Гэрээсээ Ажилладаг Вэ" аянд нэгдлээ.
Миний хувьд угаасаа өөрийн компанитай болохоор таван жилийн турш хаанаас ч хамаагүй ажиллаж ирсэн. Компаниа угаасаа л анх гэрээсээ байгуулж, ажиллуулж байсан болохоор гэртээ ажиллах их тухтай байдаг. Ялангуяа өдөр оффисын ажилдаа дарагдаад, орой нь лабораторийн ажлаа хийгээд, шөнө гэртээ ирээд төлөвлөгөө, алсын хараа гэх мэт дээр их ажилладаг байсан. Гэрээсээ шөнө ажиллах нь надад төвлөрөх боломж олгодог бөгөөд их тайван орчинд ихийг бодож, сэтгэх, бас стратеги боловруулахад хамаагүй амар байдаг.
Дээрээс нь амаржаад найман сар болж байгаа болохоор вирусээс ч өмнө бүтэн зургаан сар хүүхдээ харангаа гэрээсээ ажлаа хийж, ажилчидтайгаа үргэлж цахимаар харьцсаар ирсэн билээ. Манай LHAMOUR баг хамт олон нэг үеэ бодвол их бие даасан, мундаг болсон учраас надад ийнхүү бас боломж олдож, зургаан сар яг өөрөө охиноо харах хүсэл зорилгодоо хүргэхэд минь их тус болсон билээ. Зургаан сар хүрэнгүүт нь хагас ажилладаг болсон.
ГЭРЭЭС АЖИЛЛААД
АВСАН СУРГАМЖ?
Охиноо харангаа, гэр бүлтэйгээ байснаар мэдээж гэрээсээ ажиллах хамгийн том давуу тал нь аль алийг нь амжуулах. Дэлхий даяар одоо цахим орчин руу орж байгаа энэ байдал нь бидэнд маш зөв зохистой мөн оновчтой байдлаар харьцахыг зааж байгаа. Товч бөгөөд тодорхой өгүүлбэрүүдээр, хэнд ч ойлгомжтой байдлаар бичиж сурна гэдэг бас их амаргүй. Манай оффисынхон ч тэр, үйлдвэрийн ахлахууд ч тэр бүгд одоо Gmail, Google Drive ашиглаж, бид и-мэйлээр харьцах харилцаагаа сайжруулан, календарь ашигласнаар бие биеэ хаана юу хийж байгаагаа хоорондоо ярихгүй байсан ч мэдэж, ажлын гүйцэтгэлээ бие биедээ түргэн шуурхай мэдээлэх нь цаг хэмнэдэг.
ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Үр дүнтэй байлгахын тулд яг л тодорхой цаг гаргах хэрэгтэй. Тэр үед зөвхөн ажилдаа анхаарч, түргэн шуурхай шийдэх ёстой зүйлсээ шийдэж, дараа нь харин буцаж гэр орны ажлаа хийж эсвэл охинтойгоо байхдаа харин яг л тэрэндээ анхаарах. Тэгэхгүй бол толгой амрахгүй. Бас бүтээмжтэй байж чадахгүй. Ажлаа хийвэл ажилдаа л төвлөрч, гэрийхэнтэйгээ байхдаа яг л гэрийхэндээ анхаарлаа хандуулах нь их чухал санагдсан.
Бидэнд мөн LHAMOUR group chat-ууд байдаг бөгөөд бид тэндээ сонирхолтой мэдээлэл солилцож, бие биедээ хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөө өгч мөн хөгжилтэй challenge-ууд дотроо хийж, гурван өөр салбар буюу үйлдвэр, худалдаа, оффис гээд байдаг болохоор ингэж цахимаар харьцсанаар ядаж өдөр тутамдаа уулзахгүй юм гэхэд хоорондоо холбоотой байх бас их давуу талтай.
Энэхүү аянд URBAN JEANS-ийн захирал Tungalag Damba эгчийг нэгдэж, хэрхэн гэрээсээ ажиллаж байгаа өөрийн туршлагаасаа хуваалцахыг урьж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН