Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ө.Энхтүвшин: УИХ-ын сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байрт хүн байхгүйгээр зохицуулна

 Улсын онцгой комиссын 20-р хурал өчигдөр (2020.04.28) боллоо. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Ингээд уг хурлаар ярилцсан асуудлын талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв. Тэрбээр:
-УИХ-ын сонгуулийн үеэр тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг хэрхэн авах асуудлыг УОК судалж байна. Бид УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авхуулах вэ гэдэг мөн л асуудалтай. Энэ асуудлыг нарийн судалж, шийдвэрээ гаргана.
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар УОК-оос шийдвэрлэсэн. Коронавирусийн тархалт дэлхий нийтэд улам бүр газар авч, гурван сая гаруй хүн халдварласан. ОХУ-д байдал хүндэрч, “COVID-19”-өөр 87 мянга гаруй хүн, АНУ-д нэг сая гаруй хүн өвдлөө. Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч 38 тохиолдол гаднаас орж ирсэн. Тиймээс Монгол Улс маш өндөр эрсдэлтэй байгаа. Вирус хүнээс хүнд, хүнээс амьтанд халдварлаж байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Энэ шийдвэрийг дагаад иргэдийг гурван боомтоор авах, олон улсын нислэгүүдийг цуцлах хугацааг мөн сунгаж байна.
-Мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтыг нээх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй. Уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
-Гадаадаас 9890 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т ирүүлээд байна. Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, транзит нислэг буюу бусад орноос Солонгосоор дамжин ирэх иргэдийг авна. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авахаар боллоо. ОХУ, БНХАУ-аас иргэдээ галт тэрэг болон автозамаар авах ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсын 190 мянга гаруй иргэн гадаадад бий. Бүх хүнийг шууд авах боломжгүй. Нислэг болон энд тусгаарлах байрны боломж хомс. Тиймээс эхний ээлжинд нэн шаардлагатай буюу ахмад настан, жирэмсэн болон хүүхэдтэй иргэнээ авч байгаа. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд зарим оронд суугаа ЭСЯ-ны гадаа суулт зарлах асуудал яригдаж байна. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоц, нисэх баг бүрэлдэх, тусгаарлах байрны хүрэлцээ нэмэгдэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд байнгын нислэг үйлддэг буюу Солонгос зэрэг орноор дамжиж ирсэн тохиолдолд л авах боломж байна. Шууд БНЭУ, АНУ, Австрали руу нислэг хийх бололцоо байхгүй хэмээн мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com