Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эмээр эмчлэгддэггүй өвчин буюу тоглоомын дон

Донтолт гэж юу вэ? Бидэнд хаягласан хэд хэдэн захидалд ямар нэгэн зүйлд донтсон гэр бүлийн гишүүнээсээ болж шаналж буйгаа бичсэн байв. Зарим нь архи, тамхи, мансууруулах бодист донтдог бол харахад гэм хоргүй мэт байдаг тоглоомонд донтогчид ч олон бий. Хоёр захидлыг онцлон сонгож “Сэтгэл зүйн гарц” төвийн сэтгэлзүйч П.Энхчимэгээс зөвлөгөө авснаа хүргэе.

Мөрийтэй тоглоомыг энгийн зугаа гэж боддог байлаа

Сайн байна уу. Би хоёр настай охин, нөхрийн хамт амьдардаг. Одоо харамсалтай нь нөхөртөө итгэх итгэл минь үгүй болж охиноо өнчрүүлэх болоод байна. Анх нөхөртэйгээ танилцаж байх үед л тэр покер тоглодог байсан. Би ч гэсэн мөрийтэй тоглоом бол цагийг зугаатай өнгөрүүлэх хэлбэр гэж боддог байсан учраас дургүйцдэггүй, тэр ч бүү хэл заримдаа хамт тоглодог байв. Хүүхэдтэй болсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Залуу хосууд шиг байр хөлсөлсөн хэвээр амьдрах нь надад тааламжгүй санагдаж, өөрийн гэсэн байр сууцтай болох талаар нөхөртөө хэлсэн. Манай нөхөр том хэмжээний наймаа хийдэг учраас зарим хүнтэй харьцуулахад хангалттай орлого олдог. Мөнгөө зөв хуримтлуулбал хялбархан байртай болох боломж бий. Охин минь хоёр нас хүрч байхад тэр ухаараагүй л байна. Охиндоо зориулсан ямар ч хуримтлал бидэнд байхгүй. Өдөртөө идэх хоол, өмсөх хувцсаар гачигдаагүй ч түүний зугаа цэнгэл хөөсөн амьдралаас залхаж байна. Хэлэхээр ойлгодог л доо. Болино л гэдэг. Гэсэн ч найз, нөхөд, танилууд нь уулзъя гэж дуудаад л наргиа нь мөрийтэй тоглоомоор үргэлжлэх юм. Нэг талаар мөрийтэй тоглоом өвчин гэх юм. Тэгэхээр нөхрөө ийм байдалтай орхих нь буруу ч юм шиг. Би яах вэ?

Б.Г 26 настай

Донтсон хүнд ямар шинж тэмдэг
илэрдэг вэ?

РС тоглоомд донтох өвчин бий гэж хүмүүс ярих юм. Хүү минь орой бүр найзуудтайгаа уулзаж, компьютер тоглодог. Архи, тамхи хэрэглэж дампуураад явдаггүй болохоор нь үүнийг буруу зүйл гэж бодоогүй ч донтдог гэхээр нь жаахан айж байна. Гэрт нь компьютер байгаа хэдий ч найзуудтайгаа нийлж тоглохоор зугаатай байдаг гээд тоглоомын газарт очдог.19 нас хүрсэн ч хүү минь архи амсдаггүй, бусдын адил л хичээлдээ хэвийн явж байгаа. Гэхдээ шөнийн 03.00 цаг хүртэл нүдээ улайтал компьютерийн ард суудаг гэхээр харамсалтай. Хамгийн гол нь ирээдүйдээ тэмүүлэх, шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээ нь үгүй болсон юм шиг ээ. Эх хүний хувьд хүүдээ санаа зовж байгаа сэтгэлийг минь ойлгож донтолт гэж юу болох талаар мэдээлэл өгөөч. Ямар ямар шинж тэмдэг илэрвэл донтсон гэж үзэх вэ?

47 настай Л.Д

Хэн нэгний тусламжгүйгээр мөрийтэй тоглоомын донгоос салах аргагүй

 Мөрийтэй тоглоом бол чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгсэл төдийгүй дэлхийд нэр хүндтэй спортын төрөл. Тиймдээ ч нийгэм, соёлын хөгжлийг дагаад оршин тогтнох хүчээ баттай босгож чаджээ. Гэтэл энэ тоглоом хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлж, ямар үр дагавар, хор уршиг учруулж байдгийг тэр бүр мэддэггүй.
Мөрийтэй тоглоомын талаарх мэдээлэл, сурталчилгаа болон хэн нэгэн найз хожсон мөнгөнийхөө талаар шүүрс алдан ярих нь бусдыг азаа үзэх хүсэл рүү үргэлж түлхэж байдаг. Мөрийтэй тоглоом тоглож байгаа хүн бүр эмгэг тоглоомч, тоглоомд автагч ( Үүнийг донтогч хэмээн ярьдаг) болдоггүй ч, болох үүд хаалга нь нээлттэй байдаг. Дэлхий дээрх маш олон гэр бүл эхний захидлыг бичсэн бүсгүйтэй адил асуудалтай тулгардаг. Үүнээс гарах арга зам бий.
Юуны өмнө та нөхрөө өвчин туссан гэдгийг ойлгож харилцах хэрэгтэй. Мэдээж “Яагаад больчхож болдоггүй юм бол. Охиндоо бас надад хайргүй юм уу” гэсэн гомдол таны сэтгэлийг зовоож, асуудлыг бүр ч хүндрүүлэх болно. Мөрийтэй тоглоомд донтох нь сэтгэцийн өөрчлөлт юм. Энэ нь сэтгэл хөдлөлийн хэвийн байдлыг алдагдуулж, нэг зүйлд хэтэрхий тэмүүлж хяналтгүй болдог. Тоглогчийнхоо амьдралыг сүйрүүлдэг хамгийн эрсдэлтэй тоглоом юм. Түүний өвчний онцлогийг мэдэж харилцсанаар та өөрт хуримтлагдсан маш олон асуулт, гомдол, цөхрөлийг бодитоор харж чадна. Мөрийтэй тоглоомд донтогч нь гарах үр дүнг бус тоглох дур хүслээ чухалчилснаар ойр дотнын хүмүүсээ гомдоож байгаагаа мэдсэн ч өөрийгөө захирч дийлдэггүй. Та нөхрөө эмгэг тоглогч, сонирхогч эсвэл автагчийн аль нь болохыг мэдэх боломжтой. Донтолт ч бас үе шаттай үргэлжилдэг.

1. Сэтгэл догдолж буйг мэдрэх. Мөрийтэй тоглоомд гэнэт баяжих юм сан эсвэл РС тоглоомынхоо дүрд өөрийгөө хувирган төсөөлөх.
2. Хэмнэл. Сэтгэл санаа таагүй үед давтагдах байдлаар илрэх. Түр зуурын бэрхшээл саадыг туулах чадваргүй хүмүүст түлхүү илэрнэ.
3. Төлөвшил. Сэтгэл санаа таагүй үед тухайн зүйлээр орлуулан тайвшрах.
4. Эмгэгт автах. Өөрийгөө ажил, найз нөхөд, гэр бүлийн харилцаанаас тусгаарлаж, худал ярина.
5. Эмгэг. Сэтгэцийн хувьд бүрэн хамааралтай болно.

Энэ жагсаалтын дагуу та нөхрөө өдөрт хэдэн цагийг мөрийтэй тоглоомд зарцуулж, ямар чухал зүйлсийг орхигдуулж байгааг тэмдэглээрэй. Хэдэн долоо хоногийн турш тэмдэглэгээ хийхэд танд илүү тодорхой дүр зураг харагдах болно. Мөн нөхөртэйгээ мөрийтэй тоглоомд донтох талаар ярилцаж, хор уршгийнх нь талаар мэдээлэл өгөөрэй. Ямар ч донтогч хэзээ ч өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэмдэглэгээний үр дүнд нөхөр тань эмгэг тоглогч болох нь илэрвэл мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Өөрийн хүсэл тэмүүллээр мөрийтэй тоглоомын донгоос салах боломж маш бага байдаг. Тиймээс тантай ижил асуудалтай хүмүүст зориулан дараах зөвлөмжийг хүргэе.

Зөвлөгөө

Та мөрийтэй тоглоомыг зөвхөн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэлбэр мөн эсэхийг анхаарч байх хэрэгтэй. Өөрийн амьдралд томоохон байр суурь эзэлсэн зүйл болохоос болгоомжлох нь чухал юм.
- Тоглоомыг мөнгө хожихын тулд ашиглахгүй байх
- Өөрийн чөлөөт цагтаа зориулсан эсвэл ямар нэг зүйл худалдан авах , гэр бүлийн хэрэгцээ, гишүүдэд зарцуулах мөнгийг өөртөө үлдээн оролц.
- Хэдэн төгрөг алдахад бэлэн байна тэр хэмжээгээрээ өөртөө хязгаар тогтоо. Өөрийгөө энэ хил дээр барь.
- Хэр их хугацааг зарцуулах хязгаараа гарга
- Таагүй мэдрэмжтэй үедээ бүү тогло
- Архи, мансууруулах бодис, хүчтэй эм бэлдмэл хэрэглэсэн үед тоглож болохгүй.
- Өмнөх тоглоомд үлдсэн хүсэл мэдрэмжээ дараагийн тоглоомд адилтган хэрэглэхийг оролдох хэрэггүй.
Бүтээсэн зүйлийг үгүй хийх амархан боловч түүнийг хадгалах нь тухайн хүнээс маш их хүч, тэвчээр шаарддаг. Гэхдээ энэ нь тухайн зүйлийн утга учрыг илүү тодорхой мэдрүүлдэг ач холбогдолтой.

Гэнэтхэн нэг л өдөр донтогч болчихдоггүй

 Хоёр дахь захидлыг илгээсэн эмэгтэй болон түүний хүүд тохиолдож байгаа асуудал өнөөдөр зөвхөн манай улс биш олон улсад нас, хүйс харгалзахгүй тулгарч байна. Донтолт гэдгийг тодорхойлсон үг, өгүүлбэр байдаггүй ч аливаа зүйлд автан хяналтаа алдах гэдэг ойлголтод суурилна. Аливаа зүйлд донтогч нь бодит мэдрэмжээс зугтан хуурмаг хүсэл дэх мэдрэмж төсөөлөлдөө амьдардаг. Тухайн мэдрэмжээс таашаал авах нь хэдий чинээ удаан үргэлжилнэ тэр хэмжээгээр бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдаг. Тэд өөрийн асуудлыг байнга нууж, үгүйсгэж байдаг бөгөөд хүссэн үедээ энэ зуршлаа орхиж болно гэж итгэдэг.
Тухайн зүйлд хэр их хугацаа зарцуулж байгаагаар нь эмгэгийг нь тодорхойлж болно. Мөн бусад хүсэл сонирхлоо умартан, уурлаж бухимдах нь ихэсдэг. Анги хамт олныхоо зохион байгуулсан үйл ажиллагаанаас татгалзаж тоглоомынхоо шинэ хамтрагчийг найзаараа сонгодог. Эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгааг нь анзаарах хэрэгтэй. Анзааралгүй явж байгаад нэг л өдөр худалч, донтогч болчихсон мэт ойлгож болохгүй. Донтсон үедээ хүүхдийн хоолны дуршил буурах эсвэл хэт идэмхий болж, нойргүйтэн анхаарал сулардаг.
Хүүхэддээ цаг зарцуулах гэдгийг нэг ширээний ард өөр өөр зүйл хийж суух эсвэл хооллох төдийгээр хэмжих хэрэггүй. Тэднийг өөрийн гэсэн үзэл бодол дотоод ертөнцтэй хувь хүн гэдэг утгаар нь харилцаж, хүрэлцэн хайрлах нь зөв. Гэр бүлд ямар нэгэн таагүй эсвэл дутуу мэдрэмж байгаа үед л тэд цагийг өөрийгөө баясгаж, зугаацуулахад зарцуулдаг. Тиймээс гэр бүлийн харилцаа болон өөрөөсөө эхлэн асуудлыг хайж олохыг хичээгээрэй. Мөн донтогч нь хэний ч тусламжгүй өөрийн чармайлтаар энэ эмгэгээс салах нь ховор байдаг учраас мэргэжлийн хүнд хандахыг зөвлөе.

Та бүхэн гэр бүлийн асуудлын талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл atime.mn@gmail.com хаягаар захидал бичээрэй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Болормаа202.126.89.233
Сайн бна у? Сайн сэтгэл зүйч хаанаас олж уулзах вэ тоглоомын дон бнаа гэрт 1хүн
2020/07/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com