Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ажилгүй болсон 50 мянган хүнийг төлөөлж эзэнгүй ажлын багаж хэрэгслийн жагсаал зохион байгууллаа

Дэлхий нийтээр тавдугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн билээ.
1886 оны тавдугаар сарын 1-нд АНУ, Канадын үйлдвэрүүд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцсэн түүхтэй.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт буюу 2020 оны тавдугаар сарын 1-нд тус өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж, COVID-19 вирусээс үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалан “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаалыг интернэт орчинд, “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулсан юм. Тус жагсаал 08:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд эгнүүлэн тавьсан байлаа. Энэ нь СOVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах зорилготой аж. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Н.Амартүвшин хэлэхдээ Цаашид эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл бидний тооцоолсноор ажилгүйдэл 20 хувьд хүрч 240 орчим мянган хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжилнэ гэсэн үг. Үүний цаана байгаа өрхийн гишүүдийг тооцвол ядуурлын түвшин одоо 28 хувьд байгаа бол 50 хувьд хүрч өснө. Ядуурлын түвшин 50 хувьд хүрснээр улс оронд томоохон гамшиг нүүрлэнэ. Вирусийн хор хөнөөлөөс ядуурлын хор хөнөөл илүү юм. Тиймээс бусад улс орнууд вирустэй тэмцэхээс гадна эдийн засгийнхаа төлөө ч тэмцэж байна. Энэ хоёрын хоорондын уялдааг сайн хангаж байж хямралыг даван туулна. Өнөөдрийг хүртэл 100 хоногийн турш хувийн хэвшил өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж тэвчлээ. Дэлхийд хувийн хэвшил 28 хоногийн санхүүгийн нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Иргэдийн 94 хувь нь нэг сарын санхүүгийн нөөцтэй байна. Тэгэхээр эдийн засгаа хамгаалах, ядуурлаас сэргийлэхийн тулд ажлын байрыг хадгалж хувийн хэвшлээ дэмжих юм.
Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамт төр нь хүчтэй эдийн засгаа хамгаалж хувийн хэвшилтэйгээ хамтарч ажлын байраа хадгалах гарц байна. Тиймээс ажлын байраа хамгаалахын төлөө эв санааны нэгдэлд нэгдэцгээе гэж уриалж байна. Улс орнууд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувиар иргэдийн орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалсан төрөл бүрийн арга хэмжээ авч хөнгөлттэй зээл тусламж, бусад тогтмол зардлуудыг төр хариуцах, хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч байна. Энэ хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрчилтэй, иргэдийг талцуулсан олон өдөр үргэлжилсэн маргаан болсон. Энэ долоо хоногийн лхагва гарагт нийгмийн даатгалын шимтгэлийн хүрээнд бүрэн тохирлоо. Түүнээс биш байгаа оносон шийдвэр гараагүй байна. Өнөөдөр дэлхийн 165 улс оронд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Бид энэ өдрийг ажлын байраа хадгалж үлдэцгээе, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулцгаая гэж эрх баригчдад уриалж байна. Тиймээс нэгэнт ажилгүй болсон 50 мянган ажилчдыг төлөөлж эзэнгүй ажлын багаж хэрэгслийн жагсаалыг хийж байгаа. Энэ хямралыг хувийн хэвшил дангаараа даван туулах боломжгүй. Бидний гаргасан санал, судалгааг төр засгаас анхааралтай уншиж танилцаад хувийн хэвшлээ дэмжсэн шийдвэр гаргана гэж найдаж байна. Өнөөдөр бүх аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувийнх нь борлуулалт буурчихсан, 30-40 хувь нь ажлын байраа цомхотгочихсон энэ үед Монголбанкнаас зээлийн нөхцөлийг чангаруулах байтугай зээлийн нөхцөлийг сулруулж, барьцаа батлан даалтыг төр даагаач ээ гэдэг асуудлыг хөндөж байна” гэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com