Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Эрдэнэ: Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол эдийн засаг сөхрөхөд бэлэн болчихлоо

Жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ) хамгийн олон ажлын байр бий болгодог. Улс орнуудын эдийн засгийн гол салбарын нэг гэдэг. Гэтэл дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдсэний улмаас улс орнуудын эдийн засаг хүндэрч тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа цомхотгох цаашлаад үүд хаалгаа барихад тулаад байгаа. Нийгэм эдийн засгийн энэ хүнд цаг үед жижиг дунд үйлдвэрлэгчдийн байдал ямар байгаа талаар тэдний  төлөөлөл Ж.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг цех ажиллуулдаг нэгэн юм.

-Төр засгийн бодлого жинхэнэ үйлдвэрлэгчдэд ямар ч хүртээлгүй, асуудлын гадна хаягдаж байна-

-Та хэдэн жил жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд 10 гаруй жил болж байна. Жижиг дунд үйлдвэрлэл улс орны нийгэм, эдийн засагт чамгүй ачаа үүрч явдаг гэж боддог. Тухайлбал, өрхийн нэг үйлдвэрлэгчээс эхлээд, олон мянган ажлын байр бий болгодог. Импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн бүхэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн нэр томьёонд багтах байх. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 84 хувь нь 1-9 хүртэлх ажиллагсадтай гэсэн албан ёсны статистик тоо байдаг юм билээ. Тэгэхээр нэг жижиг үйлдвэрлэгч дунджаар ардаа 10 хүний, энэ хэмжээний өрхийн аж амьдралыг залгуулж яваа гэсэн үг. Тэгээд нэг өрхийг 2-4 ам бүлтэй гэж тооцохоор нэг жижиг цех, үйлдвэрлэгчийн нуруун дээр ямар ачаа явдаг нь надаар хэлүүлэлтгүй тодорхой шүү дээ. Иймд жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол эдийн засаг сөхрөхөд бэлэн болчихлоо.
-Өнөөгийн эрх баригч МАН-ынхан жижиг дунд үйлдвэрлэгч та бүхний авах ёстой ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг хуваагаад авчихсан. Та ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт гаргаж байв уу?
-Харин тийм. Эрх баригч МАН-ынхан эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад ёс, зүйгүй, увайгүй, юу ч гэмээр юм бэ дээ хэлэх ч үг олдохгүй асуудал гарсан. Одоо тэгээд сонгууль гээд ЖДҮ-чин гишүүдийн асуудал чимээгүй дарагдчих шиг боллоо. Уг нь ЖДҮХС-гийн зээл жинхэнэ үйлдвэрлэгч бид нарт хүрч үйлчилдэг бол маш их ач тустай л даа. Олон, арван ажлын байр бий болно. Түүнийгээ дагаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уг зээлийн журмыг уншиж танилцаж байхад бичил зээл нь банкаар дамжихгүйгээр, шаардлага хангасан ААН-д сангаа­саа шууд олгохдох нөхцөл тусгасан нь бас нэг давуу талтай юм билээ. Миний хувьд хүсэлт гаргаж байгаагүй, энэ зээлнээс авч үзээгүй ээ.
-Тэгэхээр та жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдийг төр засаг дэмждэггүй гэдэгт санал нийлэх нь ээ дээ?
-Миний мэдэж сонссоноор Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж яваа нэг сая гаруй иргэн байдаг гэдэг юм билээ. Тэд төр засгийн хөнгөлөлт, урамшуулалд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Нийгмийн халамж, тэтгэлгийн хувьд бүр ч горьдолтгүй халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явдаг, ёстой л нэг бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс жижиг дунд үйлдвэрлэгчид болчхоод байгаа юм. Эрх баригч МАН сайхан сайхан зүйл ярьсан. Биднийг дэмжинэ л гэсэн. Гэвч гаргаж буй шийдвэр нь жинхэнэ үйлдвэрлэгчдэд ямар ч хүртээлгүй, асуудлын гадна хаягдаж байна. Ийм болохоор жижиг дунд үйлдвэрлэгчид төр засгаас ямар нэгэн, тусламж дэмжлэг хүсээд ч үр дүнгүй хоцордог.
-Та банкны зээлтэй юү. Зээлтэй бол Засгийн газрын авсан арга хэмжээний хүрээнд төлөх хугацааг нь хойшлуулсан уу?
-Манай байгууллагын хувьд арилжааны банкнаас бизнесийн зээл авч, түүгээрээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа ямар нэгэн доголдол үүсгэхгүйгээр өдий хүртэл авч явсан. Харамсалтай нь дэлхий даяар гарсан цар, тахлын нөлөөгөөр үйлдвэрийн маань үйл, ажиллагаа доголдоод зогссон. Ажилчид маань цалингүй чөлөө авч хэзээ хүртэл гэртээ суух нь тодорхойгүй болчхоод байна. УИХ, Монголбанкнаас гаргасан бодлого шийдвэрүүд арилжааны банкууд дээр бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа шүү дээ.
-Тэгэхээр танайд хэдэн хүн ажиллаж байсан бэ?
-Манай салбарын ажлын онцлог улирлын чанартай. Ийм учраас өвлийн цагтаа үндсэн болон гэрээт ажилчидтайгаа нийлээд 20 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг. Дэлхий дахинд цар, тахал дэгдэж Монгол Улсад Онцгой дэглэм тогтоож хил, гааль хааснаас хойш ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрүүд үндсэндээ бүрэн зогсолт хийсэн.
-Тэгэхээр Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ, ажлын байрыг хадгална гээд арга хэмжээ авч буй. Тэр нь яг амьдрал дээр хэрэгжиж та бүхэнд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа юм байна даа?
-Яг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан төр засгийн зүгээс үйлдвэрлэгч бидийг ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд, бодит, хурдтай олон талт арга хэмжээг яаралтай авч ажиллаасай гэж хүсэх байна. Цаашдаа энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл олон арван ААН, жижиг дунд үйлдвэрлэгч хаалгаа барихаар болсон. Үүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал, эдийн засагт хор уршигтай олон үйл явдал ар араасаа нүүрлэх бодит аюул тулгараад байна. Цар тахалтай холбогдуулан Засгийн Газраас авч хэрэгжүүлж ажлын хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь доголдсон хэдий ч, ажлын байраа хадгалж үлдэж байгаа ААН-ийн ажилчдын НДШ-ийг зургаан сараар төлж, мөн цалин хөлс, түүнтэй адилтгах Орлогын албан татвар, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-ийг НӨАТ-аас зургаан сараар чөлөөлж өгсөн гэх мэт арга хэмжээ авна гэсэн. Гэвч олон янзаар яриад байх юм. Үр дүнгээ өгөх юм болов уу яах бол гэж харж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байраа хадгалах талаар өшөө илүү бодит ажлууд хэрэгтэй байна л даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com