Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ч.Өнөрбаяр: Хууль зүйн сайд Ц.Нямдорж ажлаа хий

Б.САНАА

Хууль зүйн ухааны доктор, профессор Ч.Өнөрбаяр Засгийн газар тавдугаар сарын 25-наас Засгийн газар чадамжтай байх эсэх дээр өчигдөр мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр:

-Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш огцорно, огцрохгүй, Үндсэн хуулийн чадамжтай болно, болохгүй гэх мэт олон янзын маргаан үүсээд байгаа. Засгийн газрыг Үндсэн хуулийн чадамжгүй болно гэж яагаад үзээд байгаа юм бэ гэвэл тавдугаар сарын 25-наас мөрдөгдөх Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу дөрвөн сайд л УИХ-ын гишүүн байж болно. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн дотор байгаа шийдвэр гаргахад оролцож байгаа сайд нар нь Үндсэн хуулийн бус болчих гээд байгаа учир Засгийн газрын тогтоол, тэмдэглэл шийдвэрүүд бүхэлдээ Үндсэн хуулийн чадамжгүй болно гээд байгаа юм.

 Тиймээс тавдугаар сарын 25 гэхэд Ерөнхий сайд Үндсэн хуульдаа нийцүүлээд Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Миний санаж байгаагаар дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн гарын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын тухай хуулийн шинэ төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг нь Засгийн газрын тухай хуулийг харах юм бол Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх үүрэгт ажил биш. Засгийн газрын тухай хуулиар Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний асуудал. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж яагаад энэ асуудалд оролцохгүй байгаа юм бэ. Ажлаа хий. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө дэмжихгүй байгаа юм уу, буруу гэж үзээд байгаа юм уу, зөв гэж үзээд байгаа юм уу. Нөгөө талдаа Ерөнхий сайдад УИХ-аас өгсөн гэрийн даалгавраа биелүүлэх ажилд яагаад туслахгүй байгаа юм бэ. УИХ-аас Засгийн газарт үүрэг даалгавар өгчхөөд байдаг. Энэ дээр хууль зүйн бодлогыг Монгол Улсын хэмжээнд хариуцдаг, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг Засгийн газрын тухай хуулийн дагуу хариуцаж байгаагийнхаа хувьд Хууль зүйн сайд өөрөө оролцох хэрэгтэй. Хууль зүйн сайд Ерөнхий сайдад УИХ-аас өгсөн гэрийн даалгавраа биелүүлэхэд нь туслах ёстой, үүрэгтэй. Дараагийн нэг асуудал нь Засгийн газраас Үндсэн хуульд нийцүүлээд Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Энэ төсөл дээр Хууль зүйн сайд нь оролцоогүй болоод тэр юм уу, хууль зүйн бодлогын яам нь оролцоогүй болоод тэр юм уу маш муу боловсруулалттай хууль орж ирсэн. Жишээ нь, Үндсэн хуульд орсон нэмэлтийн дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх тухай байгаа. Гэтэл үүнийг нь нэг хоног болгоод өөрчилчхөж байгаа юм.

 Яагаад Үндсэн хууль дээр долоо хоног гэж заасныг Засгийн газрын тухай хууль дээр нэг хоног болгож өөрчлөөд байгааг мэдэхгүй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэ зүйл орж ирсэн нь Засгийн газрын гишүүд тангараг өргөдөг болсон. Тиймээс Засгийн газрын хуультай хамт шинээр Засгийн газарт орж ажиллах, сайд болох хүмүүсийн өргөх тангаргийн төсөл хамт өргөн баригдах ёстой. Гэтэл энэ төсөл хаана байна вэ? Засгийн газарт шинээр орж ажиллаж байгаа гишүүд нь ёс зүйтэй байх, хариуцлагатай байх, төрийн ажлыг хуулийн дагуу авч хэрэгжүүлэх ажлууд нь тусгалаа олсон байх ёстой гэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com