Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголыг “Саарал жагсаалт”-д оруулсан Х.Булгантуяаг МАН УИХ-ын сонгуульд сойх гэнэ

-Х.Булгантуяа нь Сангийн яаманд үе залгамжлан дэд сайдын албан тушаалд томилогдож байв-

Х.АМАРАА

 Сангийн дэд сайд Х.Булгантуяаг Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулахад “үнэтэй” хувь нэмэр оруулсан хэмээн эдийн засагчид үздэг билээ. Уг нь ФАТФ-аас манай улсад анхааруулсан захидлыг Сангийн яаманд илгээсээр байтал Х.Булгантуяагийн дэндүү тоомжиргүй байдлаас үүдэн, улс даяараа хохирол амсахад хүрсэн. Энэ тухай эргэн сануулбал, Европын холбоо 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд  татварын хувьд ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орон, бүс нутгийн “хар жагсаалт”-ыг дэлгэсний дотор Монгол Улс багтсан юм. Агуулгадаа “Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш. Мөн ЭЗХАХБ (OECD)-аас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцод нэгдээгүй. BEPS буюу “Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэх” асуудалтай тэмцэх, энэ талаарх стандартуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж тайландаа тусгаж байсан. Энэхүү тайлангаа гаргах буюу Монгол Улсыг хар жагсаалтад оруулахаасаа өмнө Европын холбооноос Монгол Улсын Сангийн яаманд дөрвөн чиглэлээр татварын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх, шалгуур шаардлагуудыг татварын хуульдаа тусган оруулах зөвлөмж  бүхий ил захидлыг хүргүүлсэн байдаг. 

 Харин уг захидлын хариуд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Танай тавьсан шаардлага манай хууль тогтоомж, ялангуяа, манай татварын хуультай нийцэхгүй байна” гэсэн утгатай захидал илгээснээр манай улсыг татварын хар жагсаалтад оруулсан билээ.
Х.Булгантуяагийн энэхүү хариу захидлын улмаас Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орох нөхцөл үүссэн гэж зарим эдийн засагчид буруушааж буй. Энэ асуудлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас өөрөөс нь тодруулахад “Миний явуулсан захидал одоогийн “Саарал жагсаалт”-д ороод байгаа асуудал хоорондоо ямар ч холбоо, хамааралгүй. Тухайн үед Глобал форумаас татварын орчноо дөрвөн чиглэлээр сайжруул гэсэн шаардлага бүхий бичиг ирүүлсэн. Үүнийг нь шууд хүлээж авах хууль эрх зүйн орчин манайд бүрдээгүй байсан. Тиймээс судалж үзнэ гэсэн утга бүхий хариу захидал илгээсэн. ФАТФ-аас мөнгө угаахтай холбоотойгоор Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан ба татварын орчныг сайжруулах тухайн бичигтэй энэ асуудал ямар ч холбоогүй гэдгийг дахин хэлье. Тэс хоёр агуулгатай зүйл байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гэвч BEPS-ийн татварын шаардлагууд нь хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэхэд тун хэцүү гэсэн Сангийн дэд сайдын байр суурийг зарим шинжээчид үгүйсгэж байна. Учир нь BEPS-ийн шаардлага нь харин ч манай одоогийн татварын орчноос хамаагүй дээр, хамгийн гол нь ОФФШОР мөнгө хөрөнгийг хянах, эзэн тогтоох, татвар авах, улс дамнасан корпорацуудын татвараас зайлсхийх нүхийг хаах гээд манай улсад тун өгөөжтэй татварын орчныг бүрдүүлэх шаардлагууд байгаа юм.
Гэсэн ч олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй үйл явцад нийцэх, нэгдэх тал дээр Монгол Улсын Засгийн газар санаачилгатай ажиллаагүй, хэнэггүй үйлдэл гаргасан нь Монгол Улсыг хар жагсаалтад оруулахад хүргэсэн ба энэ нь Монгол Улсын төр, засгийн чадамж ямар түвшинд буйг илэрхийлж болно. Ил тод, шударга бус татварын тогтолцоотой улс орон гэдгээрээ цоллуулан хар жагсаалтад орлоо гэж дэлхий нийтэд зарлуулах нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, түүгээр төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн хямралаа давах зорилтод сөрөг нөлөө үзүүлдэг.
Нөгөөтээгүр, оффшорын асуудалд цэг тавихаар дэлхийн 141 улс нэгдэн орсон Глобал форумд манай хоёр хөрш боох ОХУ, БНХАУ, Казахстан, цаашилбал алдарт оффшор Кайманы арлууд болох Панам, Хонконг, Арабын Нэгдсэн Эмират улс гээд бүгд орсон байдаг. Харин авлига, ядуу буурайгаараа алдартай Замби, Зимбабве гээд Африкийн цөөн хэдэн улсууд, мөн Монгол Улс л нэгдэн ороогүй байгаа нь нэгийг хэлж байгаа биз. Ингээд хөөгөөд үзвэл татварын орчноо сайжруулаагүй, мэдээлэл солилцох форумд элсэн ороогүйгээс үүдэн оффшор бүсэд данстай иргэдийн тоо нэмэгдэж, улмаар мөнгө угаах үйл ажиллагаа болж хувирч, эцэстээ ФАТФ-ын саарал жагсаалтад орох нөхцөл байдал үүсчээ.
Ерөөс ФАТФ-ын саарал жагсаалтад орох болсон шалтгааны үндэс суурийг Сангийн дэд сайдын мэдэмхийрч бичсэн захидал тавьсан гэж хэлж болохоор. Хэрэв 2017 оны аравдугаар сард Европын холбооноос ирүүлсэн захидалд өндөр ач холбогдол өгч, Европын холбооны тавьсан татварын орчны нөхцөлийг хангаж ажилласан бол өнөөдөр Монгол Улс Зимбабветай зэрэгцэж, саарал жагсаалтад орж, нэр хүндээ, хөрөнгө оруулалтаа дэлхийн тавцанд алдахгүй байх байлаа. Тэгэхээр Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан Сангийн дэд сайд Х.Булгантуяа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатартайгаа зөвшилцөлгүйгээр толгой мэдэн энэ захидлын хариуг өгсөн байдаг. Монголыг саарал жагсаалтад орсон энэ хар мөрнийх нь үр нь Монголын ард түмэнд татвар нэмэгдсэнээр ирж гай болсон билээ. МАН мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэсэн амлалттай байсан боловч саарал жагсаалтад орж Олон улсын валютын сангийн шахалтаар нэг дор долоон төрлийн татвар нэмж байсан удаатай.
Гэсэн ч Сангийн дэд сайд Х.Булгантуяа өнөөдрийг хүртэл Саарал жагсаалтад оруулсан буруутнаар өөрийгөө гэж хүлээн зөвшөөрөхгүй, сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгна. Тэрбээр томоохон “ар” талтай учраас энэ асуудалд огтхон ч санаа чилээхгүйн дээр харин ч өөрийгөө мундаг хэмээн өргөмжилж явна. Түүний итгэж найдаж буй том “ар” нь Петровисийн Ж.Оюунгэрэл гэнэ лээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн төрсөн ээж нь Сангийн яаманд насаараа газрын даргаар ажиллаж байсан нэгэн ажээ. Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл ээж нь нэр нэгтэй Петровисийн найзтайгаа зүү орох зайгүй нөхөрлөдөг гэдгийг бор шувуу хэлсэн юм. Тийм гэдгийг нь ч Х.Булгантуяагийн намтраас харахад л шууд мэдэж болохоор. Тэрбээр 1981 онд Архангай аймагт төрсөн бөгөөд гадна, дотнын сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ажлын гараагаа 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөхөөр эхлүүлж, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Ингээд 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж, улмаар МАН-ын “сэтэр” зүүсэн байна.
Ийнхүү монголчуудыг хар жагсаалтад оруулж байсан Сангийн дэд сайд ээжийнхээ чинээлэг найзын ачаар крандуулж дэд сайдын албанд очсон байх магадлалтай. Нөгөөтээгүүр, улсын яам, тамгын газар нь олигархиудын өв залгамжилдаг газар болж хувираад байна уу гэлтэй. Наад захын жишээ нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяраар эхэлж, үргэлжлээд Сангийн яаманд насаараа газрын дарга хийсэн хүний охин болох Х.Булгантуяа нь өнөөдөр тус яаманд дэд сайд хийж байна. Энэ зүгээр л нэг тохиолдол гэж үү, мэргэн уншигчид аа?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com