Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Гэрэлмаа: Коронавирустэй хүмүүсийн хог хаягдал улаанчулуутын хогийн цэгт очихгүй

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Гэрэлмаагаас коронавирустэй хүмүүсийн хог хаягдал болон ялгадсыг хэрхэн аюулгүй болгож байгаа талаар тодрууллаа.

-АХБ цар тахлын үе дэх эмнэлгийн хог хаягдлын асуудлаар гишүүн орнууддаа зориулж зөвлөмж гаргасан байна лээ. Монголын нөхцөлд коронавирустэй өвчтөнүүдийн хог хаягдлыг хэрхэн аюулгүй болгож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хог хаягдлын тухай хуульд зааснаар хог хаягдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь харьяа нэгж байгууллагын хог хаягдлын менежментийг хариуцаж, хяналт тавих, үйл ажиллагааг мэргэжил арга зүй, удирдлагаар хангах мөн эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг зохицуулах журам, заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах , тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” 505 дугаар тушаалыг батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
Энэхүү тушаалаар эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг боловсруулах төвлөрсөн байгууламжид тавих шаардлага, хог хаягдлын менежментэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт, энэ талаарх сургалтад тавигдах шаардлага, аюултай хог хаягдлыг бүртгэх маягтыг тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагаас гарах бүх халдвартай хог хаягдал нэгдсэн зохицуулалттай байдаг гэсэн үг юм.
-Тэгэхээр коронавирустэй өвчтөнүүдийн хог хаягдал Улаанчулуутын хогийн цэгт очиж холилдохгүй гэж ойлгож болох уу?
-Хэзээ ч холилдохгүй. Улаанчулуутын цэг дээр нийслэлийн Тохижилт үйлчилгээний компаниуд энгийн, ахуйн хог хаягдлыг тээвэрлэж устгадаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь Улаанчулуут руу хэзээ ч тээвэрлэгдэхгүй гэсэн үг.
Эрүүл мэндийн байгууллагад сэжигтэй тохиолдол гэж нэрлэгдэх болон хавьтал болсон иргэд, мөн уг халдварт өвчний голомтот бүс нутаг, улсаас ирсэн хүмүүсийг гурван янзаар тусгаарлаж байна. Энэ нь дотроо ялгаатай ойлголттой.
1. Тусгаарлан эмчлэх байр: Батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийг хэлнэ.
2. Ажиглан тусгаарлах байр: Ойрын хавьтал, голомтот бүс нутаг, улсаас ирсэн иргэдийг халдварын нууц үеийн хугацаа дуусах хүртэлх хугацаанд тусгаарлан ажиглахыг хэлнэ.
3. Түр тусгаарлах өрөө: Сэжигтэй тохиолдлыг тухайн байгаа газарт нь эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгөх хүртэл хугацаанд түр тусгаарлахыг хэлнэ.
Тусгаарлан эмчлэх байранд халдвартай хог хаягдлын устгал Эрүүл мэндийн сайдын 505 дугаар тушаалаар зохицуулагдаж, Ажиглан тусгаарлах болон түр тусгаарлах өрөөнд Эрүүл мэндийн сайдын 269 дугаар тушаалаар хог хаягдлыг хэрхэн цуглуулах, тээвэрлэх, устгах талаар зохицуулалт хийсэн байдаг.
-Тусгаарлан ажиглах байранд байж байгаад, коронавирус илэрсэн хүмүүсийн хог хаягдлыг тусад нь ангилж байсан гэсэн үг үү?
-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг энгийн болон аюултай хог хаягдал гэж хоёр ангилдаг. Аюултай хог хаягдлыг дотор нь халдвартай, хурц үзүүртэй, иртэй, эмгэг, эмийн болон эсэд хортой нөлөөтэй, химийн бодисын болон цацраг идэвхит хог хаягдал гэж зургаа хуваан ялгадаг. Энэ ангиллын дагуу хог хаягдлыг заасан өнгийн уут болон аюулгүй хайрцагт ялган хийж, хог хаягдлыг хийх тусгай саванд битүүмжлэн, гадаргууд нь халдваргүйжүүлэлт хийж, хог хаягдал хадгалах түр цэгт цуглуулдаг.
Цуглуулсан халдвартай хог хаягдлаа тусгай өндөр даралтын уурын автоклав хэмээх төхөөрөмжинд хийж, ариутгадаг. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд ариутгах, халдваргүйжүүлэх гэдэг ойлголтууд нь ялгаатай. Химийн бодисын тусламжтайгаар халдваргүйжүүлэлт хийж, нян бактерийг цөөлж, заримыг нь устгаж байхад, ариутгалаар өндөр түвшний халдваргүйжүүлэлтэд устдаггүй вирус, бактери, спор зэргийг устгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, халдвартай хог хаягдал бүрэн халдваргүй болно гэсэн үг юм.
Ингээд ариутгасан хог хаягдлыг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэгтэй тусгай зөвшөөрөл бүхий компанид хүлээлгэн өгч, устгуулна.
-Хог хаягдлыг стандартын дагуу халдваргүйжүүлж байгаа эсэхэд хяналт тавьдаг уу?
-Эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг камераар хянахаас гадна цаг минутаар нь тусгай маягтад жинлэж, бүртгэдэг. Энэ нь сар, улирал, жилийн хог хаягдлын мэдээнд бүртгэгдэж, хяналт, судалгаа, тооцоолол тогтмол хийгдэж байдаг гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллага бүр нь хог хаягдлын менежментээр сургагдсан багш нарыг бэлтгэсэн бөгөөд хог хаягдал цуглуулах тусгай ажилтан томилогдож, хог хаягдлыг зөвхөн заасан тусгай маршрутаар зөөвөрлөдөг. Халдварт өвчний голомтод бүр өндөр дэглэм баримтална. ХӨСҮТ-д бүх процесс маршруттай, цагтай, тэмдэглэгээтэй, хяналттай явдаг.
-ХӨСҮТ урьдчилан цэвэрлэх байгууламжтай гэсэн үү. Гадаадын зарим хотын цэвэрлэх байгууламжаас коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. Харин Монголд коронавирустэй хүмүүсийн ялгадсыг төв цэвэрлэх байгууламжид хүрэхээс өмнө ариутгаж халдваргүйжүүлж чадаж байна уу?
-ХӨСҮТ нь ус, ариутгах татуургын систем буюу бохирын систем нь тусдаа бие даасан байгууламжтай. 2011 онд технологийн шинэчлэл хийж, бүх тоног төхөөрөмжийг дахин шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. ХӨСҮТ-өөс гарч байгаа бохирыг дөрвөн станцаар, станц бүр нь гурван дамжлагаар цэвэрлэж, халдваргүйжүүлэн, төв шугамд шахаж, тус бохир нь төв цэвэрлэх байгууламжийн 8-9 үе шат цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг дамжиж цэвэрлэгддэг. Тэгэхээр бүрэн халдваргүй болгож байна гэж ойлгож болно.
-Хөдөө орон нутагт бол эмнэлгийн халдвартай хог хаягдлыг хэрхэн устгадаг вэ?
-Хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагууд өөрийн гэсэн бие даасан халдвартай хог хаягдлыг устгах байгууламжтай. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах дэд төсөл хэрэгжсэн. Нийслэл, орон нутгийн хог хаягдлын байгууламжууд төслөөр шинэчлэгдсэн байгаа. Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг ялгаагүй Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу чанд мөрдөж хийгддэг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com