Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс хар жагсаалтад орсныг УИХ-ын дарга Г.Занданшатар батлав

Т.ЭРДМАА

 Манай улсын эдийн засаг хүндэрсэн, төсвийн орлого бүрдэхгүй болсон өнөө үед бас нэг том саад гарч ирлээ. Учир нь мөнгө угаадаг орнуудын хар жагсаалтад орсон явдал болов. Reuters агентлагийн мэдээлснээр Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Уг мэдээлэлд Монгол Улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсныг дурджээ. Энэ жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Мавритус, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсууд энэхүү бичиг баримтад нэр дурдагдсан байна.
Хар жагсаалтад орсон улс орнуудын компаниуд Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болжээ. Уг бодлого нь цар тахалтай холбоотойгоор ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Европын Холбооны хар жагсаалтад одоо багтаж байгаа орнууд нь Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос юм. Хар жагсаалтад орсон шалтгаан нь мөнгө угаадаг орон хэмээн үзсэн байна.

 Үүнд Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа нь асуудал дагуулсан бололтой. Мөн хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа 23 том хэргийн асуудал ч нөлөөлсөн хэмээж буй юм. Ийнхүү Европын холбооны хар жагсаалтад орсоныг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын өчигдөрийн (2020.05.07) чуулганы үеэр ч батлав.
Манай улс урд нь 2017 онд энэ хар жагсаалтад ороод гарч байсан удаатай. Тухайн үед Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарласан. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс байсан юм. Энэ хар жагсаалтыг гаргахдаа татварын орчин, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах эсэхийг судалсан байдаг. Монгол Улсыг хар жагсаалтад оруулахаасаа өмнө Европын холбооноос Монгол Улсын Сангийн яаманд дөрвөн чиглэлээр татварын орчноо сайжруулах, хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх, шалгуур шаардлагуудыг татварын хуульдаа тусган оруулах зөвлөмж бүхий ил захидлыг хүргүүлсэн байдаг. Харин уг захидлын хариуд Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Мэдээлэл харилцан солилцох, BEPS-ийн санаачилгыг нэвтрүүлэх замаар татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, татварын бааз суурийг хамгаалахын төлөө ЭЗХАХБ-ын хичээл зүтгэлийг Монгол Улсын Сангийн яам өндөр үнэлж дэмжсэн. Гэсэн хэдий ч, Глобал форумын санаачилгыг хэрэгжүүлэхэд хоёр үндсэн саад байна. Нэгдүгээрт, манай дотоодын хууль эрх зүйн орчинд форумаас тавьж буй шаардлагыг биелүүлэх боломжгүй юм, тэр ч утгаараа манай татварын алба банкнаас мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал байдаг. Хоёрдугаарт, Монголын татварын системийн техникийн дэд бүтэц, аюулгүй байдал нь форумын стандартыг дагаж мөрдөхөд хангалтгүй байна” гэсэн утгатай захидал илгээснээр манай улс татварын хар жагсаалтад орсон удаатай. Ийнхүү асуудал хүндэрсний дараа Европын холбооны тавьсан шаардлагыг биелүүлж байж хар жагсаалтаас гарсан. Гэвч энэ удаад дахиад хар жагсаалтад орж буй бололтой.
Дашрамд дурдхад манай улс үүнээс гадна FATF-ын саарал жагсаалтад мөн л мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллагааны талаар доривтой ажил хийх гэрийн даалгавар аваад байгаа билээ. Хэрэв гэрийн даалгавараа биелүүлэхгүй бол бас тус байгууллагын хар жагсаалтад орох асуудал хүлээгдэж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com