Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Эрх баригчид төсөвт тодотгол хийлгүй дур мэдэн зарцуулж байна

Эдийн засагч
Б.Жаргалан

 Манай улс харьцангуй түргэн шуурхай хөл хорио тогтоосны хүчинд дотооддоо коронавирусийн халдвар алдалгүй өнөөдрийг хүрсэн боловч энэ хугацаанд иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадсангүй. 2020 он гарснаар Монгол Улсын экспортын орлого 40 гаруй хувиар буурч, улсын хэмжээнд 46,000 мянган хүн албан ёсоор ажилгүй болжээ. Ноолуурын салбарт төрийн бодлого дутагдсаны улмаас улс орон даяар 170 мянган малчин өрхийн амьжиргаа эрсдэлд ороод байна. Олон бизнесүүд, ААН-үүд дампуурч байна. Гэтэл эрх баригчид хүндээ хүрсэн шийдвэр гаргалгүй маш их хугацаа алдсан нь харамсалтай.
АН-ын зүгээс иргэдээ үл ялгаварлан бодит санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагыг төр засагт удаа дараалан тавьж ирсэн. Иргэн бүрт 1.2 төгрөгийн нэг удаагийн тусламж олгоё, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлье гэх мэт АН-ын саналуудыг тухайн үед нь хүлээн аваагүй боловч Засгийн газрын хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, зургаан сарын хугацаанд олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь цар тахлын хямралыг даван туулахад хангалттай мөнгөн дэмжлэг биш хэдий ч, хүүхдийн мөнгө нь иргэдэд бодитоор хүрдэг, туршигдсан хөтөлбөр юм.
Нөгөө талаас, дээрх багц арга хэмжээнд шаардагдах 793 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсвийн батлагдсан зардлыг нэмэгдүүлэлгүй хөл хорио тогтоосны улмаас хэмнэгдсэн төсвөөр санхүүжүүлнэ гэж байгаа боловч төсөвтэй холбоотой аливаа мэдээллийг нууцалсаар байна. Тухайлбал, зөвхөн боловсролын салбар гэхэд 2.2 их наяд төгрөгийн батлагдсан төсөвтэй. Гэтэл сургууль цэцэрлэгүүд хаагдсаны улмаас хэдий хэмжээний зардал хэмнэгдэж байгаа, тэр хөрөнгийг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Засгийн газарт “жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрх мэдлийг өгсөн. Ингэснээр эрх баригчид, эдийн засагчдын шаардаж байсан төсвийн тодотголыг хийлгүйгээр зохицуулалт хийх нэрийдлээр дур мэдэн төсвийг өөрчилж байх эрх дархтай болов. Зүй нь, энэ эрсдэлтэй цаг үед УИХ-д суудалтай намууд хамтарсан ажлын хэсэг байгуулан цар тахлын менежменттэй холбоотой шийдвэрүүдийг хамтран гаргах замаар үндэсний зөвшилцөл бий болгоод явбал сайнсан.
Нэмж хэлэхэд, Засгийн газраас баримталж буй бодлого нь зөвхөн иргэдэд чиглэж байгаа нь сонгуульд зориулагдсан гэх хардлагыг дагуулж байгаа. Цалингаа тавьж, ажлын байруудаа хадгалж буй бизнес эрхлэгчдээ дэмжих, хөл хорионд орсны улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогссон ААН-үүдээ дампуурлаас аврах, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах зэрэг ирээдүйн эдийн засгийн өсөлтийг бий болгох, эдийн засгийг нуруундаа үүрч яваа хэсэгтээ санаа хэзээ тавих вэ?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com