Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Аугаа их Эх орны дайн тоо баримтаар

Ц.ХАС 

Германы фашизмаас хүн төрөлхтнийг аварсан Зөвлөлтийн улаан арми эх орны дайнд ялсны 75 жилийн ой маргааш тохионо. Энэ дайны хүндийг үүрсэн Орос орон, тэдний холбоотнууд энэ ойг маргааш даруухан тэмдэглэнэ. Ялалт ямар их үнээр ирснийг зөвхөн тоо баримтаар танд хүргэж байна.

•Аугаа их Эх орны дайн 1941 оны зургадугаар сарын 22-ноос 1945 оны тавдугаар сарын 9 хүртэл нийт 1418 хоног үргэлжилсэн.
•Дайн 1941 оны зургадугаар сарын 22-ны өглөө 04:00 цагт эхлэхэд фашистууд зөвхөн энэ өдөр Зөвлөлтийн 1200 онгоцыг сөнөөсний 800-г нь нисэх буудал дээр устгажээ.
•Дайн эхлэхэд фашист Герман холбоотнуудынхаа хамт ЗХУ-ын баруун хил дээр 5.5 сая хүнтэй 190 дивиз, 4300 танк, давшилтын зэвсэг, 47.2 мянган их буу миномёт, 5000 нисэх онгоц, байлдааны 190 хөлөг онгоц байруулаад байжээ.
•Дайн эхлэхэд Зөвлөлтийн цэргийн баруун тойрогт нийт 2.9 сая хүнтэй 166 дивиз, есөн бригад, 1800 танк, 1540 онгоц байрлаж байжээ.
•Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн 34 сая 476.700 цэрэг офицер байлдааны ажиллагаанд оролцсоны 490 мянга нь эмэгтэйчүүд байжээ.
•Эх орны дайн дуусахад Зөвлөлтийн зэвсэгт хүчинд ЗХУ-ын 12 маршал, гурван гол маршал, төрөл цэргийн 11 маршал, тэнгисийн цэргийн флотын адмирал хоёр, 5597 генерал, адмирал байжээ.
•Дайны хугацаанд Зөвлөлт холбоот улс нийтдээ 661 дивиз, 666 бригад эмхлэн байгуулж байлдаанд оролцуулсан байна.
•1943 оноос эхлээд Зөвлөлтийн армитай гадаадын цэргийн бүлэглэлүүд байлдаж эхэлсэн байна. ЗХУ-ын нутагт Польшийн хоёр арми, Чехийн армийн корпус, Румыны явган цэргийн хоёр дивиз, Югославын явган болон танкийн хоёр бригад, Францын нисэх “Нормандия” эскадриль улаан армийн талд байлдаж байлаа. Дайны төгсгөл гэхэд гадаадын цэргийн бүлэглэлийн нийт хүний тоо 550 мянгад хүрсэн байна.

Томоохон бүслэлтүүд

•Хамгийн удаан үргэлжилсэн бүслэлт бол Ленинградын бүслэлт. 1941 оны есдүгээр сарын 8-наас 1944 оны нэгдүгээр сарын 27 хүртэл 872 хоног үргэлжилсэн энэ бүслэлтийн үеэр 800 мянга гаруй хүн өлсгөлөнгөөр амь үрэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны туршид АНУ, Их Британийн нийлээд үрэгдсэн цэргийн тооноос илүү.
•Ленинградын бүслэлтийн үеэр ажилчдын нэг өдрийн нормын талх 250 грамм байсан бол, албан хаагч, хүүхдэд хоёр дахин бага байлаа.
•Бүслэлтийн үед хот дээр 107 мянган бөмбөг, их бууны 150 мянган сум туссан байна.
•Хар тэнгисийн эргийн Севастополийн боомтын хамгаалалт хамгийн удаан үргэлжилсэн нь 1941 оны аравдугаар сараас 1942 оны долдугаар сар хүртэл нийт 147 өдөр үргэлжилсэн байна.
•Сталинградын тулалдаан 1942 оны долдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл нийт 200 өдөр, шөнө үргэлжилжээ.
•Энэ тулалдаанаар улаан арми 480 мянган цэрэг офицероо, 4340 танк, миномёт, 2769 нисэх онгоцоо алдаж хотыг чөлөөлөх үеэр немцийн 24 генералыг олзолж авчээ.
•Хотын гудамж, байшин, барилгын давхар бүрийн төлөө ширүүн тулалдаан болж хожмоо Павловын хэмээн нэрлэгдсэн дөрвөн давхар байшингийн төлөөх тулалдаан 58 хоног үргэлжилсэн гэдэг.
•Дэлхийн түүхэнд танкийн хамгийн том тулалдаан болж орсон Курскийн цүлхэнд 1943 оны зун Зөвлөлтийн улаан армийн хүн хүчний хохирол Германыхаас долоо дахин их байсан гэдэг. Энд 360 мянган хүн алагдаж, сураггүй алга болсон байна.
•Энд Зөвлөлтийн улаан арми нэг сая 336 мянган цэрэг офицер, 19100 их буу миномёт, 3444 танк, өөрөө явагч их буу, байлдааны 2900 нисэх онгоц хуримтлуулан орсон бол Германы тал 900 мянга гаруй хүн хүч, 10 мянган их буу миномёт, 2700 танк, өөрөө явагч их буу, байлдааны 2050 нисэх онгоц хуримтлуулан тулалджээ.

Партизаны дайн

•Дайны дөрвөн жилд дайсны ард талд нэг сая гаруй хүн партизаны хөдөлгөөнд нэгдэж 600 мянга гаруй отряд болон байлдаж байжээ.
•Белоруссын партизаны отрядууд гэхэд л дайсны 387.5 мянган цэрэг офицерыг устгаж 84 мянгыг шархдуулан 4106 цэрэг офицерыг олзолж авчээ.
•Партизанууд Зөвлөлтийн 8373 цэрэг офицерыг олзноос суллаж, дайсны цэргийн 8269 төмөр замын цуваа, 29 хуягт галт тэрэг, 4606 гүүрийг дэлбэлсэн байна.
•Дайсны цэргийн штаб, гарнизон 732-ыг устгаж, 284 онгоц, 14.7 мянган автомашин, трактор, сум хэрэгсэл бүхий агуулах 738, холбооны 835 км шугамыг устгаж жагсаалаас гаргажээ.
•Партизаны хөдөлгөөнд оролцсон 184 мянга орчим партизан, нууц ажилтанд Зөвлөлтийн одон медалиар шагнагдсаны дотор 248 хүн ЗХУ-ын баатар болжээ.

Эх орны дайны хүн хүчний хохирол

•Эх орны дайны үеэр Зөвлөлтийн улаан армийн нийт хохирол 11 сая 944,1 мянган хүн болсны 6.885 сая нь амь үрэгдэж, дөрвөн сая 559 мянган хүн нь сураггүй алга болж, олзлогдсон байна.
•Дайны туршид Зөвлөлт холбоот улс нийт 26.6 сая хүнээ алдсан гэдэг бол 1998 онд энэ тоог 29 592 749 хүрсэн гэж шинэчлэн гаргасан байдаг.
•Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн энгийн номхон 13.7 сая хүн амь үрэгдсэний 7.4 саяыг нь булаан эзлэгчид шууд хөнөөсөн бол 2.2 сая нь Германд ажилд хөөгдөж яваад амь алдсан, 4.1 сая нь булаан эзлэлтийн үед өлсгөлөнгөөр нас барсан гэнэ.

Дайн үеийн хөдөлмөр

•Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд дайны дөрвөн жилд Зөвлөлтийн аж үйлдвэрийн салбарынхан 130 мянган нисэх онгоц, 105 мянган танк, өөрөө явагч их буу, 660 мянган их буу, миномёт, найман сая тонн сум галт хэрэгсэл, буудлагын 20 сая зэвсэг үйлдвэрлэжээ.
•Эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөл­мөрийн үрээр шархадсан дайчдын 72, өвчилсөн цэрэг офицеруудын 90 хувь нь эдгэрэн жагсаалдаа эргэн орж байлдсан байна.
•Цэргийн эмч нараас 43 хүн Зөвлөлт холбоот улсын баатар цол хүртсэн бол 115 мянган хүн одон медалиар шагнуулжээ.
•Цэргийн сурвалжлагч, сэтгүүлчид тулалдааны талбарт тун чухал үүрэг гүйцэтгэж байлдааны үеэр 1500 орчим сурвалжлагч амь үрэгдсэн байна. Фронтод ажилласан бараг бүх сурвалжлагч сэтгүүлч одон медалиар шагнуулжээ.
•Дайны үеэр тэргүүн шугаманд фронтын 25 театр, театр-концертын 400 бригад ажиллаж энд 40 мянга гаруй жүжигчин оролцож явжээ.
•Хөдөлмөрч ардууд фронтод хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлж тэдний цуглуулсан мөнгөөр 2500 нисэх онгоц, хэдэн мянган танк, цэргийн бусад техник үйлдвэрлэсэн байна.
•Оросын үнэн алдартны сүм өөрийн цуглуулсан хөрөнгөөрөө танкийн “Дмитрий Донской” цуваа “Александр Невский” нисэх эскадриль байгуулж фронтод илгээж байжээ.

Сүйрэл хохирол

•Дайны дөрвөн жилд Зөвлөлтийн 1710 хот, 70 мянган тосгон, 32 мянган завод, фабрик, 98 мянган хамтрал, 2890 машинт станц эвдэрч сүйрсний хохирлын үнэлгээ нь 128 тэрбум ам.доллар болжээ.
•Уран барилга, түүхэн дурсгалын 2000 гаруй бүтээл, 400 музей, 30 сая орон сууц газрын хөрснөөс арчигдан сүйрч үгүй болжээ.

Нүүлгэн шилжүүлсэн нь

•Дайны жилүүдэд аж үйлдвэрийн томоо­хон 1523 үйлдвэр завод, 145 их дээд сургууль, 66 музейг дайсны хөлөөс зайлуулан нүүлгэн шилжүүлжээ.
•Оросын болон Ленинградын Эрмитажаас 300 мянга орчим үнэт үзмэр, Лениний номын сангаас 700 мянга, Түүхийн номын сангаас 100 мянган үнэт ховор номыг гүн ар тал Дорнод руу зөөж аварсан байна.

Шагнал

•Аугаа их Эх орны дайны фронтод тулалдсан цэрэг офицерын тавны нэг нь зөвлөлтийн ямар нэг одон медаль, шагнал хүртсэн байна.
•Зөвлөлт холбоот улсын баатар цолоор 11.681 хүн, Алдар”-ын иж бүрдэл одонгоор 2532 хүн шагнуулжээ.
•Фронтод томчуудтай мөр зэрэгцэн тулалдаж, партизанчилж явсан Лёня Голиков, Марат Казей, Валя Котик, Зина Портнова, Александр Чекалин нарын таван хүүхэд Зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнуулсан байдаг.
•Мөн 20 хүүхэд “Эх орны дайны партизан” медалиар шагнуулсан бол 15 мянган хүүхэд “Ленинградыг хамгаалсны төлөө”, 20 мянган хүүхэд “Москвагийн хамгаалалтын төлөө” медалиар шагнуулжээ.
•Дайны үед ар талд хөдөлмөрлөсөн 16 сая хүн одон медалиар шагнуулсан бол 200 орчим хүн Зөвлөлт холбоот улсын баатар цол хүртсэн байна.
•Фашист Германы цэрэгтэй халз тулж ширүүн эсэргүүцэл үзүүлсэн, баатарлаг гавьяа байгуулсан 12 хотыг “Баатар хот”-оор өргөмжилсөн байдаг.
•Аугаа их Эх орны дайн дууссан 1945 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод 1000 их буугаар 30 мянган удаа буудаж ёслолын буудлага үйлдсэн бол 1945 оны зургадугаар сарын 24-нд болсон ялалтын парадад Улаан талбайд 34 мянган цэрэг офицер, 1850 нэгж цэргийн техник оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com