Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дарга нарын чин хүсэл эрмэлзлийг ойлгодоггүй монголын “орк” салхи, бороог яалтай

Удтал хүлээсэн бороо өнгөрөгч амралтын өдрүүдээр орж, хүн малын зоо тэнийх шиг боллоо. Бороо орох хэдий сайхан ч, бодлогогүй хэдэн дарга нарын маань ажилд гайгүй сайн дүн тавьчхаад байдаг гэмтэй. Үерт автаж, эвдэрч гэмтсэн замыг нүдээ аниад өнгөрүүлье гэхэд хотын төвд, замын голд байрлуулсан алтан шар хайсны түүхийг бичихгүй байж үнэхээр чадашгүй нь. Уг нь жолооч нар маань тэр хайснуудын голд хүрд хийчхээд түгжирч явах зуураа гандангийн ажлаа амжуулах гайхалтай санаа гаргаад байсан юм сан. Даанч өнөө өндөр өртөгтэй, туйлын ач холбогдолтой хашлаганууд маань анхны борооноор нураад уначихдаг нь тоогүй.


Урд хөршөөс шилж сонгож, захиалж авчруулсан хотын менежер Т.Гантөмөр уг нь “Хайс нэг бүр нь 70-80 кг жинтэй, өөрөөсөө хүндрүүлэгчтэй, стандартад нийцсэн хамгийн сайн хашлага” гэж хэдхэн хоногийн өмнө хэлсэн дээ. Түүний амнаас үсэрсэн шүлс хатаж амжаагүй байтал 700 сая төгрөг салхинд хийсчихэв бололтой. 

Ядаж байхад, зарим хэрэгт дуртай, тоонд толгойтой гарууд нь урд хөршөөс оруулж ирэх хайсны үнийг тооцоод гаргачихсан байдаг нь ч юу вэ дээ. Тэдний тооцоолсноор 5000 метр хашааг оруулж ирэх үнэ нь хамгийн ихдээ 185 сая төгрөг болж байгаа юм байх. Үүнд ачигчийн хөлс, гаалийн татвар орж байгаа гэсэн шүү. Ингэж л, Т.Гантөмөр дарга тэргүүтэй, манай талын баатруудын хагас тэрбумын ашигтай наймаа олны өмнө ил болсон болсон түүхтэй.
Чухамдаа, хотын өнгө үзэмжийг нэмж, замын хөдөлгөөнийг сайжруулах гэсэн манай дарга нарын чин хүсэл эрмэлзлийг ойлгодоггүй Монголын “орк” салхи, бороог яалтай билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com