Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
СОЁЛЫН ХАЛДВАРЫГ ТАРХААЯ

 Монголчууд бид хагас нүүдэлчин хэв маягт шилжсэнээсээ хойш сүрхий соёлтой болж амжаагүй л явна. Гэхдээ соёлжсон уу гэвэл соёлжсон. Социализмын соёлын довтолгооноор өнөөгийн соёлынхоо ихэнхийг олж авсан нь үнэн. Энэ нь их богинохон хугацаа. Харин бидний язгуур буюу нүүдэлчдийн соёл бол бүхий л хүрээндээ өндөр түвшинд хүрсэн байсан нь ч түүхийн үнэн. Тухайлбал гаднах нь эзэнтэй, гэр дэх нь эмх цэгцтэй, эдлэл хэрэглэл нь бүрэн бүтэн нүүдэлчдийн амьдрал илүү хог болдог хортой жаяг маяг байсангүй. Гэр бүлийн гишүүд нь суух суудлын хүртэл эрэмбэ дараатай, мэндлэх хүндлэх, ууж идэх нь дэгтэй жаягтай байжээ.
Байгаль дэлхий, уул устайгаа харьцдаг өөрийн гэсэн нандин эрхэм соёлтой байв.

Дөрвөн улирлын мэндчилгээтэй монголчууд танихгүй нэгэнтэй зөрөхдөө дөрөөгөө мулталдаг байсан бол өнөөдөр зам дээрээ заамдалцах нь энүүхэнд.
Бууриа цэвэрлээд нүүдэг монгол буланд суугаад бие засах нь хаа сайгүй. Нүүдэлчин соёлоос суурин амьдрал руу шилжсэн бидний нүүр царай технологийн зуунд иймэрхүү. Хот гэхээр л хөглөрч, хогондоо дарагдсан байх ёстой мэт хандлага ч их. Гэхдээ 380 жилийн түүхэн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн метрополитан хотод маань сайн сайхан зүйлс олноор нэмэгдэж байгааг үгүйсгэж болохгүй. Хамгийн чухал нь соёлын нэвчилт болон хөгжлийг хүмүүс өөрсдөө хурдасгахгүй бол хотын соёлын хандлага, хөгжил хэт удаан явагддагт байгаа юм. Соёлыг тээж, түгээн дэлгэрүүлэгч нь хүн байдаг учраас аливаа соёл хандлагын тухай ярих болвол хүний тухай ярих болно. Хүний соёлын тухай ярих болвол тэрхүү соёл хандлагыг суулгах өөрөөр хэлбэл заан сургах тухай асуудал хөндөгдөх нь зайлшгүй.
Өнөөдөр бүхнийг сошиалаар шүүмжилж байгаа нь нэг талаараа сөрөг ч нөгөө талаараа хүмүүс бие биедээ ийнхүү шаардлага тавьж хамтдаа хөгжих болсон цаг үеийн шаардлага. Хот гэдэг нэг дүрэм журам, нэг дээвэртэй, нэг уснаас уудаг, бие биеэсээ хамааралтай хүмүүсийн бөөгнөрөл. Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагддаг. Тиймээс нэг нийтлэг соёл, эрх ашгийн төлөө хамтдаа бие биеэ дэмжиж бас шахаж шаардах нь нийтийн нэг ажил байгаа гэсэн үг. Соёл гэдэг нь маш өргөн утгатай ч хүний гэгээрэл, боловсролын талыг харуулсан ойлголт болж хэрэглэгддэг. Хүнийг амьтнаас ялгадаг нь хэл яриа, сэтгэл биш харин соёл ч байж болзошгүй. Учир нь соёлыг хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бий болсон зүйлийг нэрлэх болжээ.
Тиймээс хамтын хичээл зүтгэлээр хотын соёлыг мэдэхгүй, хэрэглэж чадахгүй нэгэндээ хэлж зааж өгөх нь шүүмжлэхээс өмнөх хийх ажил юм. Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Нийслэлчүүдийн 30-40 хувь нь түр оршин суугчид буюу хөдөлгөөнт иргэд байдаг байна. Харин оркууд гэж цоллодог хүмүүст мэдэхгүйн зовлон их байдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Суурин газарт хэрхэн оршин суух, хэрхэн хүмүүстэй харилцахаа мэдэхгүй осолдохгүй автобусанд шахалдаж, цардмал зам дээр нус цэрээ хаяж байгаагаа ч мэддэггүй. Өмөөрч байгаа юм биш хэзээ ч хэн ч түүнд магадгүй ингэж болдоггүй, ингэвэл бусад хүмүүст ийм хор хөнөөлтэй гэдгийг хэлж байгаагүй байх. Хөдөөнөөс шинээр ирсэн оюутанд гүүрэн дээр, гарцан дээр такси барьдаггүй юмаа миний дүү гээд эвтэйхэн хэлчихээд дараа нь шүүмжлэхээ урьтал болгох нь зөв.
Тухайлбал зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм. Мөн судалгаанд оролцогсод Улаанбаатар хотыг соёлгүй харагдуулж байгаа шалтгаануудыг гудамжинд хог, ил задгай нус, цэр, шүлсээ хаядаг, архидан согтуурдаг, бие засдаг, харилцааны соёлгүй гээд гудамжинд та бидэнтэй өдөр бүр тохиолддог зуршлуудыг нэрлэсэн байна.
Тэгэхээр нийслэлийн дийлэнх иргэд ахуйн соёлд ч суралцаагүй болж таарлаа. Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна. Гэр хороололд соёлын наад захын хэвшил бий болгохоор Зөрчлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг харин зөвхөн хууль сахиулагчид хэрэгжүүлэх ёстой ойлголт бууриа сахиад үлдсэн хэвээрээ. Эсрэгээрээ энэ хуулийг иргэн бүр биелүүлж, иргэн бүр мэдээлж ховлож шаардлагаа бие биедээ тавих ёстой. Бид удаан ч гэсэн урагшилж яваадаа итгэж улам хурдлах хэрэгтэй. Дэлхийн том хотуудын оршин суугчид гэнэт нэг өдөр соёлтой болчихсон юм биш. Соёлын түвшнөөр тэргүүлэгч Нью-Йорк хот ч хх зууны эхээр өнөөдрийн манайх шиг соёлын дутагдалд орсон, цагаачдын бүдүүлэг үйлдлүүдэд нэрвэгдсэн хот байж.
Харин тухайн үеийн удирдлагууд нь “Би Нью-Йоркдоо хайртай” гэсэн бүх нийтийг хамарсан аян өрнүүлж, соёлын хэмжүүрүүдийг тогтоон, зөрчсөн иргэдийг Нью-Йоркийн иргэн биш гэж тооцохоор болсон түүхтэй. Түүн шиг бид соёлын “вирус”-ийг бие биедээ халдаан тархаах л хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com