Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
НИЙГМИЙН ШИНЭ ДЭГЛЭМ

Сүүлийн 100 жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газар, зах зээлийн эдийн засагт санхүүгийн салбартай холбоотой гурван том шийдвэр гаргасан.

1. Холбооны нөөцийн банк 1913 онд үүсгэн байгуулах тухай тогтоолыг АНУ-ын Конгрессоос баталсан. Гол зорилго нь Холбооны нөөцийн банк бүх мөнгөний нийлүүлэлтээрээ Улсын өрийн бичгийг худалдан авснаар энэ бүх мөнгө улс орны төлөө зарцуулагдах ёстой.
2. 1944 оны долдугаар сард Нью Хэмпширийн Бреттон Вүүдс тосгонд болсон хуралдаанд оролцогчид өөрийн орны мөнгөн тэмдэгтийн ханшийг америк доллартай харьцуулан тогтоохыг зөвшөөрсөн нь америк доллар нь алтаар баталгаажсан олон улсын валют болохыг зөвшөөрсөн гэрээ байгуулах шийдвэр гаргасан.
3. 1971 оны наймдугаар сард АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Ричард Никсон доллар, алт хоёрыг холбож байсан “аргамжааг” тас татсан шийдвэр гаргасан нь америк доллар “санааны зоргоор” үнэ нь тогтоогдох мөнгөн тэмдэгт болж өөрчлөгдсөн.
Энэхүү санхүүгийн салбартай холбоотой шийдвэрүүд нь АНУ болон дэлхийн улс төр, нийгэм, зах зээлийн эдийн засагт хэрхэн нөлөөлж ирснийг түүх сөхөн товч өгүүлье.
Холбооны нөөцийн банк байгуулагдснаас нэг жилийн дараагаар буюу 1914 онд тухайн үеийн аж үйлдвэрлэл-технологийн төвүүд болох АНУ, Англи, Герман улсууд зах зээлээ тэлэхийн төлөө дэлхийн I дайнд оролцсон бөгөөд энэ дайнд Герман улс ялагдаж, эзэмшиж байсан зах зээлээ ялагчид алдсан.
Харин 1930 оноод оны сүүлээр дэлхийд аж үйлдвэрлэл- технологийн төв болох Англи, АНУ, Япон, Герман мөн ЗХУ бие даасан аж үйлдвэрлэл- технологийн төв гэж албан ёсоор тооцогдож эхэлсэн. Энэ үед ЗХУ-аас бусад төвүүдэд улс төр, нийгэм, зах зээлийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан учраас тэд зах зээлийг тэлэх болон хөдөлмөрийн хуваарийн системийг цааш нь гүнзгийрүүлэх боломжгүй болсон нь дэлхийн II дайн эхлүүлэхэд хүргэсэн. 1941 онд Касабаланкад тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт, Английн ерөнхий сайд асан У. Черчель нар уулзаж, Англи улс цэргийн тусламж авахын тулд өөрийн харьяат колони улсуудад Лондонгоос зөвшөөрөл авахгүй шууд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг АНУ-д хангаж өгсөн тэр үеэс Английн аж үйлдвэрлэл-технологийн төв бие даасан байдлаа алдан бүхэлдээ АНУ-н аж үйлдвэрлэл-технологийн төвд нэгдэн орж, Герман, Япон улсууд дайнд бут цохигдсон тул Дэлхийн II дайны дараа АНУ болон ЗХУ гэсэн том аж үйлдвэрлэл - технологийн төв буюу хөдөлмөрийн хуваарийн систем бүрэлдэн тогтсон билээ. Эдгээр хоёр том төвүүдэд шинжлэх ухаан, технологи, инновацыг тус тусдаа эрчимтэй хөгжүүлж өрсөлдсөөр ирсэн. 1990 оноос социалист систем нуран унаснаар АНУ төвтэй санхүү-технологийн даяаршсан тогтолцоо болон хувирч, дангаар үлдсэн билээ.
Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ, ОПЕК+ хэлэлцээрийн хүрээнд явагдаж буй нефьтийн үнийн дайнаас шалтгаалан хөрөнгийн зах зээлийн үнийн уналт нь дэлхийн нийтийг хамарсан улс төр, нийгэм, зах зээлийн эдийн засгийн гүн хямралтай шууд тулах урьдач нөхцөл болоод байна.
Миний бие өдөр тутмын “Зууны мэдээ” сонины гуравдугаар сарын 30-ны өдрийн дугаарт Д.Энхээгийн орчуулж нийтлүүлсэн коронавирусийн цар тахлын (нийгмийн хамарсан хямралын) дараа дэлхий ямар болох вэ гэсэн гарчигтай материалыг уншсан.
Энэ материалд “Форни Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг олон улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчдээс хүсч, хариултыг нь нийтэлсэн байна.
Эдгээр сэтгэгчдийн хэлсэн санааг нэгтгээд бичиглэхэд цар тахал төрийн эрх мэдлийг хүчтэй болгож үндэсний үзлийг бэхжүүлнэ, өөрийгөө тусгаарлах байдал удаан үргэлжилж байгаа нөхцөлд оршин тогтнох өөрийнхөө нөөц боломжийг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс улам хүчтэй оролцох болно. Иймд XXI зууныг тодорхойлогч шинж нь болсон харилцан ашигтай даяаршлын үзэл санаа эргэж ирэх нь юу л бол юутай ч энэ хямрал олон улсын засаглалын бүтцийг дахин бүрэн шинэчлэх болно. Ийм нөхцөлөөс шалтгаалах дотоодын болон олон улсын зөрчил мөргөлдөөнийг олноор үүсгэж тогтворгүй байдлыг бий болгоно гэнэ. Яваандаа шинэ маягийн прагматик протекционист интернационализмыг эрж хайсан бодлогыг явуулах болно. Миний 2011 онд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн валютын бүсүүдэд хуваагдан нэгдэх талаар л бичсэн санааг маань л давтаад байх шиг.
Одоо нийтлэлийн дүгнэлтээ хийцгээе. Өнөөдөр дэлхий дахин өрнөж буй үйл явдлууд болон эдгээр тэргүүлэх 12 сэтгэгчдийн үзэл санаа бодлоос харахад капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн санхүүгийн либериал хөгжлийн загвар цаашид ажиллах боломжгүй болсон тулд эргээд аж үйлдвэрлэлийн хөгжлийн загварт шилжих нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд эрчимтэй хийгдэж буй талаар өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хэрвээ санхүүгийн даяаршсан либериал хөгжлийн загвараас шууд л 100 гаруй жилийн өмнө хэрэгжиж байсан аж үйлдвэрлэлийн капитализм болох бүхнийг өөрсдөө үйлдвэрлэх загварт шилжих асуудал энд яригдаж буйг та бүхэн анзаарсан байх. К.Маркс “Хүн төрөлхтний түүх үргэлж хөгжиж урагшилж байдаг” гэжээ. Ийм тохиолдолд нийгэм, эдийн засгийн бүхэл бүтэн зууны ухралт хийнэ гэдэг нь өнөөдөр хүрсэн хүн амын амьдралын түвшин болон нийгмийн нөхцөл бодитоор бууран доройтохыг төсөөлөхөд бэрхтэй.
Учир нь өнөөгийн бидний амьдарч буй капиталист нийгмийн шинжлэх ухааны философи,онол,арга зүй, хамрах хүрээ, судалгааны эхлэх цэг, онолын судалгааны цөм нь өөрчлөгдөөгүй байхад зөвхөн нийгмийн хөгжлийн загварын хэмжээнд хийгдэх өөрчлөлт нь ямар ч бодит үр дүнд хүрэхгүй бөгөөд ийм загварын өөрчлөлтийг гүйлтийн тойрог замаар жишээлэхэд, бидний 100 гаруй жил туулж өнгөрүүлсөн тойрог замыг өнөөдөр үүнээс хэд дахин богино хугацаанд тойрно гэдэг нь цаад утгаараа зах зээлийн хязгаартаа хүрсэн ийм нөхцөлд өмнө бидний зарцуулсан 100 гаруй жилээс богино хугацаанд тулж ирэх болно. Яагаад гэвэл бидэнд зах зээлийн эдийн засгийн олон талын хуримтлуулсан мэдлэг, туршлага, баялаг мэдээллийн сан боловсон хүчин бүгд байгаа шүү дээ.
Монгол хэлний их толь бичигт ТОГТОЛЦОО гэдэг үг нь хоёр утга санааг илэрхийлэх бөгөөд үүнд тулгуурлан тогтолцооны өөрчлөлт гэх ойлголтыг авч үзье.
1.Нийгмийн байгуулал, ёс дэглэм: үүнд суурилсан өөрчлөлт бол –ХУВЬСГАЛ. Капиталист нийгмийн дараах нийгмийн байгууламжийн талаар өнөөдөр бидэнд ямар ч төсөөлөл байхгүй учраас энэ нь хаос байдал үүсгэхээс өөр сайн зүйл болохгүй.
2. Эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц, бүрэлдэхүүн: Энд тухайн улс орны шинжлэх ухаанд суурилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн загварын өөрчлөлтийн талаар яригдах ёстой.
Өөрөөр хэлбэл тухайн улс орон үйлдвэрлэлийн хүчин чадлаа хадгалан нийгмийн болон эдийн засгийн, ард түмнийхээ нэгэнт хүрсэн амьдралын түвшинг бууруулахгүй хадгалах цаашлаад нэмэгдүүлэх, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийн танин мэдэхүйн шинжлэх ухааны шинэ хувилбарт суурилсан аливаа өөрчлөлтийг аль болох түргэн хийхгүй бол дээр дурдсан нийгмийн байгууламжийн хямрал болох хувьсгалт өөрчлөлт буюу хаос байдалд хүрч болзошгүй билээ.
Бидний санал болгож буй Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны үзэл баримтлалд бие даасан тусгаар тогносон улс орны гол шалгуурыг томьёолохдоо, нэн тэргүүний хэрэгцээт ялангуяа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг, бие даасан мөнгөний тогтолцоотой, улс орноо гадны аюулаас хамгаалах чадвартай байх ёстой гэж үздэг. Энэ нь Монгол Улсад ч хамаатай юм шүү...

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com