Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Иргэд баталгаагүй замаар яваад шаварт сууж, усанд боогдож, осолдож байна

Хүссэн юм хүзүүгээр татаж хур бороо элбэгших цагаар монголчууд урьдын адил “бажгадаж” эхэллээ. Өвөл болохоор утаа ярьдаг шиг, бороо орохоор “Ус зайлуулах хоолой” сураглах жишээтэй. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт эхэлсэн хүчтэй аадар борооны улмаас орон нутгийн хэд хэдэн зам боогдож, үерт автаад байна. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын “Атар 13” гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800 м, 116-123 км-ийн хооронд, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 100 км,117км-т зорчих хэсэгт үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа юм.

К.Айдос: Үерээс болж 1300 орчим зорчЧигч, 28 автобус боогдсон

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Дамба-Очироор овоглодог Улаанбаатар-Лүн чиглэлийн замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл албан ёсоор хаасан . Тэгвэл өчигдрийн 15:00 цагийн байдлаар тус суманд бороо ороогүй ч үерийн ус нэвчиж дуусах хүртэл байдлыг харж байгаад замын хөдөлгөөнийг нээх эсэхийг шийднэ гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.


Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдосаас тодруулахад, “Энэ сарын 15-ны өдөр орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутагт их хэмжээний үер бууж, 20 гаруй метр зам тасарсан, зарим газарт замын далан нь нурсан, газрын гадаргуутайгаа ижил түвшинд очсон. Үерээс болж 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон. Авто тээврийн үндэсний төв , Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тухайн өдрөө Төв аймгийн Баянхангай сумаар тойрч явдаг замыг ашиглах боломжтой гэж үзээд зорчигчдыг жижиг тэрэг, автобусаар зөөсөн. Өнөөдөр өглөө гэхэд үерийн голомтоос 19 автобусыг гаргасан. Баруун тийш нэвтрэх замыг 15-ны өдрөөс 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан ч Баянхонгор Өвөрхангай аймгаар үргэлжлүүлэн аадар бороо орсны улмаас өнөөдөр 18.00 цаг хүртэл сунгасан. Гэхдээ Лүн сумын замыг өнөөдөр маргаашийн дотор засах ямар ч боломжгүй. Шавар, ус ихтэй байна. Тиймээс ус нь татраад хуурай болсон үед туслах замаа гаргана. Үндсэн замыг засахад 14-20 хоног шаардлагатай гэж зам арчлалт засварынхан бидэнд мэдэгдсэн. Бид үндсэн замаа хоёр долоо хоногийн туршид хааж туслах замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэрэв туслах зам засагдахгүй тохиолдолд Лүн сумаас шууд хойд чиглэл буюу Булганы Дашинчилэн сумаар тойруулан Булган, Эрдэнэт, Дархан чиглэлээр явах боломжтой " гэв.

 

Г.Отгонтамир: Үерийн улмаас зургаан хүн амиа алдаад байна

Үерийн эхний өдөр Төв аймгийн Баянхангай суманд гурван айлын байшин, хоёр айлын гэр усанд автсан бөгөөд дөрвөн настай охин амиа алдсаныг Онцгой байдлын аврагчид олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. Түүнчлэн өнгөрөгч ням гарагт Сэлбэ голд 51 настай иргэн амиа алдсан байжээ. Мөн энэ өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж дөрвөн том хүн нэг хүүхэд газар дээрээ нас барсан гэдэг мэдээлэл байгаа юм. Энэ талаар Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр,“Өчигдөр орой баруун чиглэл рүү явах товчоон дээр ачаалал их үүссэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид замыг хязгаарлан хонож ажилласан. Тухайн замыг хаасан байхад цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэлгүй өөрсдийнхөө машинд найдан замгүй бүсээр жалга, гүвээ даван явж байгаад осолдсон хэрэг гарсан. Тодруулбал, өчигдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж дөрвөн том хүн нэг хүүхэд газар дээрээ нас барсан. Ослоос 11 настай ганц хүүхэд л амьд гарсан. Хүүхдийн бие тааруу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Иргэдэд нэг зүйлийг сануулж хэлэхэд Эмээлтийн постоос эхлэн тээврийн цагдаагийн албаныхан хязгаарлалт хийгээд гаргахгүй байгаа. Гэтэл иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд , эд хөрөнгийг нь хамгаалж байгаа үйлдэл гэдгийг огт ойлгохгүй байна. Явах боломжгүй гээд эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гарсан байхад л 61-ийн гарам эсвэл Баянчандмань сум тойроод баталгаагүй замаар яваад шаварт сууж байгаа тохиолдол их байна” гэв.

 

ТЦА: Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага ирсэн

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 575 дуудлага хүлээн авснаас Зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Албан мэдээнд дурдсанаар, ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.
Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалсан" байлаа.

 

ОБЕГ: Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, уруйн үер буух магадлал өндөр байна

Он гарсаар улсын хэмжээнд зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний ес нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм.
Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул:


• Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
• Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөсөн юм.

 

1.5 сая хүн амтай нийслэл хотод ус зайлуулах шугам хангалтгүй байна

Цахим орчинд үерийн үед үүрэгт ажлаа хийж яваа цагдаагийн бичлэг маш их хандалт авсан. Үүнээс улбаалаад манай улсад ус зайлуулах шугам хоолой гэдэг юм байна уу гэх асуудлыг ч зарим иргэд хөндөж байлаа. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад, нийслэлд үерийн ус зайлуулах үндсэн 24 далан, суваг, 85 км шугам сүлжээ байдаг аж. Үүгээр зогсохгүй энэ сувгаар ирэх усыг цуглуулж, шүүдэг 3000 мянга гаруй худаг байдаг гэнэ. Улмаар шүүсэн усыг хөрс, борооны ус зайлуулах насос станцаар дамжуулан Туул гол руу цутгадаг байна. Гэвч энэ нь 1.5 сая хүн амтай нийслэл хотын хэмжээнд хангалтгүй болохыг уртын харайлтынхан бэлээхэн харуулдаг. Түүнчлэн ганц нийслэл хотод гэлтгүй орон нутгийн замд ч мөн ус зайлуулах хоолой тавьж эхэлбэл жил бүр өдий төдий төгрөгөөр зам засч, олон арван эрдэнэт хүний амийг дэмий үрэхгүй баймаар сан.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com