Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Коронавирус аялал жуулчлалыг хэрхэн өөрчлөв

Зуны урин дулаан улирал хэдийнээ ирж хүмүүсийн аялж зугаалж, газар орон үздэг цаг эхэлчихсэн ч олон улсын агаарын тээвэр ажиллахгүй, жилийн жилд аялагч жуулчдаар дүүрэн байдаг улс орон, амралт сувиллын газар, наран шарлагын газрууд хоосон хэвээр л байна. Дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй хөл хорио, хязгаарлалтын дэглэм аялал жуулчлалын салбарыг хэрхэн өөрчлөв. “Ирэх зун гэр бүлээрээ тийшээ л явна даа” хэмээн төлөвлөж байсан хүн энэ хүслээ биелүүлж чадах нь уу. Энэ зуны аялал жуулчлалын төлөв ямар байх вэ гэдэг асуудлаар Умард Европын Аялал жуулчлал амралт судалгааны хүрээлэнгийн шинжээч Ульф Зонтаг DW хэвлэлийн асуултад ингэж хариулжээ.

-Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 2020 онд дэлхий даяар аялах хүний тоо 1.4 тэрбумаас нэг тэрбум болтол буурна гэж тооцоолжээ. Өмнө нь ингэж айхтар унаж байсан тохиолдол бий юү?
-Ёстой байхгүй. Би энэ байгууллагын гаргасан энэ төлөв, тоог магадгүй их өөдрөг байна гэж бодож байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага бол энэ жил аялагч жуулчдын тоо өмнөхөөсөө 40-70 хувь буурах байх гэж байгаа.
-Тэгэхээр та хүмүүс аялж жуулчлах боломжгүй бол амралтаа гэртээ өнгөрүүлэх хэрэгтэй болно гэх гээд байна уу?
-Бүх зүйл улс төрийн шийдлээс л шууд шалтгаална, урьдчилан таамаглахад хэцүү. Хэнд зоримог шийдвэр гаргах улс төрийн эр зориг байна. Гэхдээ юун түрүү аялал жуулчлалын гол бүс нутагт энэ халдвар ямар үр дагавар үлдээв, эдгээр бүсийг нээлээ гэхэд хувийн тусгаар сууц бий юу зэргийг харгалзаж байж ямар нэг шийдэл гаргах хэрэгтэй болно. Өөрийн майхан сууцтай явдаг жуулчин байхад, бас очсон газартаа хоног төөрүүлчих байр хайдаг жуулчин бас бий. Би тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхнээс гадаадын аялал жуулчлал сэргэх эхний шинжүүд илрэх байх гэж найдаж байна. Харин хэзээнээс урьдынх шиг улс орнууд дамжаад чөлөөтэй аялж жуулчилдаг болох тухайд одоо хэлэхэд хэцүү байна.
-Германы Балтийн болон Умард тэнгисийн амралтын газруудад аялагчдыг бөөгнөрүүлэхгүй тусгаар байлгахын тулд хос ор бэлтгэж байна. Италид наран шарлагын газрын тавцан, зоогийн газрын ширээнүүдийн дундуур шил, хуванцар хаалт босгож байна. Энэ бүхэн үнэхээр ашигтай юу?
-Өнөө болтол коронавирусийн эсрэг вакцин гараагүй байгаа болохоор ямар ч байсан хүмүүс бие биетэйгээ нэг их ойртож хавьтахгүй, тусгаарлалтын дэглэм барих нь зүйтэй л дээ. Тэгэхээр амралтын газрууд ийм арга хэмжээ авч байгаа бол гайхаад байх юмгүй. Ер нь хүмүүсийг өөрөөр яаж орон зайгаас тусгаарлах билээ. Байж болох нэг хувилбар бол зочид буудлуудад хоёр дахь өрөө гаргах. Эсвэл хоёр дахь зочид буудал нээх. Наран шарлагын газар хүмүүсийг яаж тусгаар байлгах вэ. Шил хуванцар хана босгох уу, ямар хувилбарууд байна сайн судлах хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд аялал жуулчлалын салбарыг аврахын тулд ямар арга хэрэглэх вэ, ямар дэвшил ашиглах вэ гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй болж байна.
-Асуудал цаашаа яаж өрнөх бол. Ямар нэг хязгаарлалт, хориогүйгээр хэзээ нэг чөлөөтэй аялж зугаалдаг болох бол гэж хүмүүс сонирхож байна. Үүний тулд ямар нөхцөл шаардлага хэрэгтэй юм бол?
-Улс орнуудыг харж байхад өвчний тархалт бүр дуусч хэвийн амьдралдаа шилжиж орсон цагт жуулчдад зориулж хилээ нээх юм шиг байна. Ялангуяа манай Европт. Дэлхий дахинаа яг ингэж хэвийн чөлөөтэй болохын тулд эхлээд коронавирусийн вакцин гаргаж авах юм уу, эмчилгээний эрчимтэй арга бий болгох хэрэгтэй л дээ.
-Коронавирусийн халдварын тархалт дууслаа гэхэд хүмүүс айх аюулгүй яг л урьдынхаараа аялж зугаалдаг болох уу, эсвэл аялж жуулчлах хэлбэр өөрчлөгдөж, олны дунд бөөнөөрөө явахаас эмээж татгалздаг болох болов уу?
-Ямар ч нийгэм, ялангуяа Европт аялах жуулчлах гэдэг хүмүүсийн ерийн амьдралын л нэг хэсэг байсаар ирсэн. Урьдынхаараа чөлөөтэй аялж зугаалах боломж эргэн ирвэл хүмүүс баярлах нь мэдээж. Ингээд сэргэх үед хүмүүс аялах жуулчлахдаа яаж хандах нь эдийн засгийн хямрал, энэ халдвар, хөл хорио бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлөв гэдгээс л хамаарах байх. Ерөнхийд нь харах юм бол хөл хорионд удсаны дараа аялах жуулчлах эрэлт их л байх болов уу.
Хүмүүс урьдынх шигээ чөлөөтэй аялж жуулчилдаг болох эсэх талаар ярихад хүмүүс өөрсдөө тодорхой гаргалгаа хийх ёстой. Ер нь аялал жуулчлалын салбарыг илүү үр дүнтэй, чанартай болгохын тулд энэ салбарынхан ухаанаа уралдуулж өргөн хэлэлцүүлэг өрнүүлэн шинэ шинэ гаргалгаа хайх хэрэгтэй л дээ. Аялал жуулчлалын компаниуд, тэдний түншүүд өөр өөрийн бүс нутагтаа илүү их байгалийн аялал хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Аялал жуулчлалын салбарыг өөрчлөн шинэчлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ өөрчилж шинэчлэх, шинээр бүтээхэд одоо хамгийн боломжтой цаг. Коронавирусийн цар тахлын дараа хүмүүс бөөнөөрөө аялахаас татгалзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
-Коронавирусийн цар тах­лаас болоод дэлхий даяар аялал жуулчлалын олон агент­лаг, амралт сувиллын газар дампуурахад хүрч, өрсөлдөөн багасах нь. Тэгэхээр энэ цар тахлын дараа аялах жуулчлах үнэ өсөх юм биш байгаа?
-Үнэхээр энэ салбарын олон байгууллага дампуурч байна. Тэгэхээр өрсөлдөөн багасах төдийгүй, хүмүүс аялах жуулчлах, мөнгөө үрэхээс эмээж эрэлт бас буурах нь. Тэгэхээр аялагч жуулчдаа татахын тулд үнээ нэг их өсгөхгүй байх, гэхдээ нэг их хямдрахгүй л болов уу.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com