Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Хур борооны увдис аа ээлж ээлжээр гаргаж байгаарай гэж захья

Өдрийн хоолонд эзэн олон гэдэг шиг уржигдрын бороо зүгээр ч нэг ороогүй бололтой. Цахим орчинд нэгэн хувилгаан “Дэлхийн дөрвөн том далайгаас гуйж биш гуядаж авчирсан бороог Монгол нутаг минь таалан болгооно уу” гэсэн пост оруулжээ. Түүнийг хур бороо гуядаж авчирч буйг “вангадаж” чадсанаараа зарим нэг нь омогшиж, нэлээд лайк цуглуулсан харагдлаа. Харин нөгөө талд, үлгэрт итгэдэг зарим нь Сүмбээ хүүг хурганы арьс сэгсэрч хур бороо оруулсан гэж батлаад эхлэв ээ.


Алинд нь итгэхээ мэдэхгүй гайхаж байтал азаар өчигдөр Цаг уур орчны шинжилгээний газраас нэлээд шинжлэх ухаанч тайлбартай мэдээлэл хийлээ шүү. Тэдний танилцуулснаар “Өнгөрөгч дөрөв, тавдугаар сард 21 аймаг, Улаанбаатар хотод 38 экспедиц гарч, 175 удаа бороо оруулах ажиллагаа явуулсан” гэж байна. Ингэхдээ 386 ширхэг пуужин зарцуулж, үүлэнд зориудаар нөлөөлсөн гэв. Бас болоогүй, зүгээр ч нэг пуужин биш БНХАУ-аас оруулж ирсэн “JFJ-1A” загварын пуужин юм байх. Энэ гайхалтай пуужингаар цаг уурын ажилчид маань хоёр сарын турш өдөр шөнөгүй буудсаны хүчинд ийнхүү хүн зоны ган тайлагдсан гэдгийг мэдээллийн төгсгөлд тэд онцолсон юм.


Том зургаар нь харвал, түмэн олноо гэсэн чин сэтгэлтэй ийм олон гайхалтай хүмүүс байгаад талархаад баршгүй. Тэнгэр заяат монголчуудын нэг болсноороо бахархаад ханашгүй.
Гэхдээ, цаг уурчид маань энэ удаад пуужингаа арай ихдүүлсэн бололтой. Учир нь, хэдэн өдөр үргэлжилсэн борооны улмаас манай улс нэлээд хохирол амсаад байна. Зам даваа хаагдаж, тариан талбай усанд автаж, зургаан хүн эрдэнэт амь насаа алдаад буйг тоохгүй өнгөрч боломгүй. Тийм болохоор дараагийн удаад хутагт хувилгаан, цаг уурчид, Сүмбээ тэргүүтэн зөвлөлдөж байгаад ээлж, ээлжээр хур борооны увдис аа гаргаж байгаарай гэж эгэл ардыг төлөөлж захья даа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com