Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Баялгийн хараал гэж байдаггүй

Рент бол эдийн засгийн ухааны онолд ихээхэн дэлгэрсэн, үргэлж хэрэглэгдэж дурдагддаг ойлголт, ухагдахуун билээ.
Байгалийн баялаг ямар нэг байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бөгөөд энэ нөлөөллийг эдийн засагт рент гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Уламжлалт эдийн засаг дахь рентийн асуудлыг хэрхэн хэлэлцэж ирснийг авч үзье.
Физиократууд анх ренттэй холбоотой өгөөжтэй болон өгөөжгүй хөдөлмөрийн тухай ойлголтын талаар авч үзсэн. Тэд өгөөжтэй хөдөлмөр зөвхөн ХАА-н хөдөлмөр байдаг. Энэ өгөөжтэй хөдөлмөрөөр ямар нэг шинэ товар үйлдвэрлэнэ. Үр тариа тариад ургац хураан авснаар үйлдвэрлэлийн хэмжээ өснө. Мөн үхэр маллахад үнээ нь тугалласнаар та хоёр үхэртэй болох зэргээр шинэ бүтээгдэхүүнтэй болох боломж улам бүр ихэснэ, харин бүх үлдсэн хөдөлмөр нь тэнд дахин хуваарилагддаг гэж үзэж байсан.
А.Смит өгөөжтэй болон өгөөжгүй хөдөлмөр чухал биш зөвхөн ХАА-д рент оршдоггүй, нийгмийг бүрдүүлэгч баян ард түмэн, баян үндэстний баялгийн эх үүсвэр нь хөдөлмөр гэж үзсэн бөгөөд А.Смит макро түвшний асуудлууд буюу үндэсний эдийн засгийг судалж байсан тул байгалийн баялаг тухайн оронд нэгэнт өгөгдсөн. Иймээс байгалийн нөөц баялаг дээр суурилж хөдөлмөртэй холбоотойгоор бүх зүйл үйлдвэрлэгдэж, нийгэм, эдийн засаг өсөн хөгжинө. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц баялгийг ихээхэн үр ашигтай зарцуулж хэрэглэх явдал чухал юм гэжээ.
Түүний дараа рентийг хүч зарцуулж судалсан хүн Д.Рикорда юм. Тэрээр эхний ээлжинд эрэлт бага үед хамгийн сайн чанарын хөрсийг бага зардлаар ашигладаг. Бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр чанар багатай хөрс цаашлаад эрэлт ихээхэн өсөхөд муу чанартай хөрсийг эргэлтэд оруулдаг. Энд хамгийн эцсийн үйлдвэрлэгч зардлаа нөхөн жирийн ашигтай ажиллаж чадах тэр л үнээр бүтээгдэхүүнээ худалдана. Энэ нь нийтийн ашгийн норм болох бөгөөд үүнийг Рикардо долоон хувь гэж тайлбарласан байдаг. Энд эцсийн үйлдвэрлэгчид ямар ч рент байхгүй харин бусдад нь рент байгаа харж болно.
Сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны онолд нийгмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал нь түүнд зарцуулсан хөдөлмөрийн нийлбэртэй тэнцүү байна гэдэг.
Гэвч Рикардогийн тайлбараас харцгаая, энд рент орсон бүтээгдэхүүний бодит үнэ байх тул үнэндээ үндэсний аж ахуйн хүчин чадлын нийлбэр буюу үйлдвэрлэлийн нийт орлого нь зарцуулагдсан хөдөлмөрийн зардлаас их байна. Тэгэхээр үндэсний аж ахуйн нийт орлогын дүнд рентийн хэмжээ орсон асуудал болж байна. Энэ нь сонгодгуудын дунд ихээхэн маргаан дэгдээсэн.
Бас Шинэ сонгодгууд ч байгалийн баялаг нь аж ахуйн орлогын эх сурвалж болдог гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашлаад мөн тэд орлогод капитал ашиглалтыг нэмж оруулан зах зээлийн эдийн засгийн ухааны онолоо боловсруулсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн өртөг буюу орлого нь газар, хөдөлмөр, капитал зэрэг хязгаарагдмал нөөц бүхнээс шалтгаалах бөгөөд эдгээр нь үйлдвэрлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг учраас орлого рент, ашиг, хувь, цалин бүх зүйл бүгд орсон байдаг гэжээ. Гэвч шинэ сонгодгууд нийгмийн хөгжил, үндэсний эдийн засгийн өсөлт, бууралтыг ДНБ, ҮНБ зэрэг тоон үзүүлэлтүүдийн харьцаагаар илэрхийлдэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн: Тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог.
Өөрөөр хэлбэл шинэ сонгодгууд макро түвшинд үндэсний нийт орлого зөвхөн капитал болон хөдөлмөрийн хооронд хуваагддаг гэж тооцдог. Тэгэхээр энэ тооцоонд ямар ч рент байхгүй байна.
Эндээс үндэслээд уламжлалт эдийн засагт буюу сонгодгууд, шинэ сонгодгууд, Австрийн сургууль рентийг зөвхөн микро түвшинд тооцоолж болно харин макро түвшинд рентийг буюу байгалийн баялгийг тооцоолох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийдэг. Энэ нь аливаа нэг үндэстний эдийн засаг бусад үндэстнүүдийн эдийн засгаас ялгагдах гол үндсэн суурь нь байгалийн баялаг бөгөөд түүн дээр тулгуурлан үйлдвэрлэл зохион байгуулдаг гэх үзэл санаа суурилсан бөгөөд тэд өнөөг хүртэл энэ шугам дээрээ хатуу зогссоор ирсэн.
Үүнийг илүү тодруулахын тулд рент буюу байгалийн баялгийн талаарх зах зээлийн эдийн засгийн ухааны онолын үзэл санаа болон бодит нөхцөл байдлыг харьцуулан тодруулан авч үзье.
Зах зээлийн эдийн засгийн ухааны онолын загварт идэвхтэй хүчин зүйл рент болон ямар нэг биет капитал байна. Хүмүүс хоорондоо солилцоо хийж хамтран ажиллахын тулд энэхүү хүчин зүйлсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ системд мөнгийг тэнцэтгэлийн нэгдсэн тэнцвэржүүлэгч гэж үздэг нь үнэндээ эдийн засаг дахь нь мөнгөний бодит үйл ажиллагааг нуун далдалж буй хэрэг билээ.
Мөнгөний тархах бодит үйлийг харахад эрэлт нэмэгдэх хэрээр мөнгө эхлээд баян нөөц баялгийг эзэмшиж, дараа нь ашиг багатай нөөц рүү ингэж явсаар бүр ашиггүй баялаг нөөц рүү гэх ийм л дараалал дэгээр мөнгө бүгдийг хуу хамж эрхэндээ оруулдаг.
Харин микро түвшинд хувь хүн буюу аливаа нэг ашигт нөөц баялаг эзэмшигч нь санхүүгийн салбарын /худалдаачид болон банк/ зуучлал, дэмжлэг зохион байгуулалтын дүнд үйлдвэрлэл явуулж зах зээлд борлуулснаар тодорхой хэмжээний орлого олно. Мэдээж энэ орлогоос санхүүгийн салбарынхан оролцооны хэрээрээ ашиг хүртэнэ.
Дашрамд нэг тоо дурдахад, санхүүгийн салбар үйлдвэрлэлийн салбарын нийт ашиг орлогоос 1939 онд 5 хувь, 1972 онд 40 хувь, 2008 онд 70 хувь, 2019 онд 50 хувийг нь хүртдэг гэсэн тооцоо байдаг.
Тэгэхээр өнөөдөр бидний амьдарч буй капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн санхүүгийн нэгдсэн хөгжлийн загварт рент буюу газрын баялаг нь үйлдвэрлэлийн бие даасан нөөц хүчин зүйл биш харин санхүүгийн салбарын нэгэн дэд хэсэг мөнгөний бүтээгдэхүүн юм микро болон макро түвшиндээ гэдэг нь эндээс харагдаж байна.
Монгол Улс өнөөдөр олон улсын хөдөлмөрийн хуваарьт түүхий эд нийлүүлэх замаар дам оролцдог. Иймээс манай эдийн засагт уул уурхай салбар голлох үүрэгтэй оролцдог.
Бид “Үндсэн хууль” -даа “байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна” гээд заагаад өгсөн. Гэвч энэ байгалийн баялаг нь лиценз нэрээр эзэмшигч болон банк санхүүгийн салбарын удирдах цөөн хэдэн хүний улам баяжих хөрөнгийн эх үүсвэр, хэрэгсэл болсон мөн ийм байгалийн баялгийн орлогын тэгш бус хуваарилалт нь өнөөгийн даяаршсан санхүүгийн нэгдсэн хөгжлийн загварын хэрэгжилтийн үр дүн билээ. Үүнийг тоогоор харахад амархан.
Арилжааны банкнуудын нийт хадгаламжийн 43.9 хувийг 100 гаруй иргэд эзэмшдэг аж. Нийт дүнгээрээ 6.8 их наяд төгрөг. Нэг хүний дундаж хадгаламж 70 тэрбум төгрөг, жилийн хадгаламжийн хүү 15 хувь гэж үзвэл хүн бүр жилийн хүүгийн орлогод 10.5 тэрбум төгрөг хүртдэг ажээ.
Нөгөө талдаа Монгол Улсын ДНБ-ний 30 гаруй хувийг, мөн нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Төсвийн орлогын 30-40 хувь буюу гол эх үүсвэр уул уурхайн салбарын татвараас бүрдэж байгаа юм. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнээс хамаарч улсын төсвийн орлого хэлбэлзэж байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр, манайд ямар ч үйлдвэрлэл хөгжөөгүй, хаа сайгүй ганцхан мөнгө хүүлэлт оршиж байгаа нь зах зээлийн эрүүл бус тогтолцоо, бизнесийн хандлага муудаж, хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Зах зээлийн эдийн засагт баялгийн хараал гэж тогтсон хэллэг байдаг. Энэ үг нь алт, мөнгө, зэс, газрын тос зэрэг даxин сэргээгдэxгүй газрын баялагтай улсын эдийн засаг нь, тухайн баялгаа ашиглан мөнгөний эx үүсвэр үүсгэx боломжтой тул хурдацтай хөгжинө гэж үздэг ч эсрэгээрээ улам доройтох улс гүрнүүдийг ингэж нэрлэдэг.
Тэгэхээр байгалийн баялаг маань санхүүгийн салбарын дэд хэсэг тул байгалийн баялгаа борлуулаад орж буй мөнгөн орлого нь санхүүгийн салбараар дамжин мөнгө хүүлэх ажиллагаанд зүсээ хувирган орж, ард түмнийг дааж давшгүй өндөр хүүтэй өр зээлийн хавханд оруулж шулан мөлжиж, тэдний амьдрал үүнээс болж өдрөөс өдөрт уруудан доройтож буйг та бүхэнд энэ нийтлэлээрээ харуулахыг зорилоо. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.
Бидний санал болгож буй Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаанд үүнийг хариулт олдоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com