Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хуульч Д.Оросоо гэж хэн бэ?

Хуульч Д.Оросоог улстөрч гэхээс илүүтэй удам дамжсан, салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, онолын сайн мэдлэг, практик туршлага жигдэрсэн, төр захиргааны ажилд гаршсан, Үндсэн хуулийн судлаач, хуульч, өмгөөлөгч гэдгээр нь салбарынх нь андахгүй. Хууль зүй, хүний эрх, төр захиргааны салбарт 20 гаруй жил ажилласан, 40 гарч яваа идэр насны хуульчийн хувьд ид хийж бүтээх цаг мөн гэдэгтэй маргах юм алга.
Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн парламентын “гал тогоо” болсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар ажиллаж, Нийслэл хэмээх их айлын хууль зүйн бодлогыг “зангидаж” явсан туршлагатай хуульч. Бас Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаж байсан. Өмнөх дөрвөн жилд БГД-т ямар их бүтээн байгуулалт, шинэчлэл, өөрчлөлт өрнөж байсныг эргээд бодоход зорьсон л бол ямар ч том ажлын ард гардаг “зүтгүүр машин” бололтой юм. Нийслэл, дүүрэг удирдана гэдэг бол амар ажил биш. Харин ч төр захиргааны бүх л түвшинд ажилласан, ийм л туршлагатай, “чанагдсан” боловсон хүчин манайд хамгийн их дутагдаж буй.
Өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн үндэсний хүрээлэнд багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, төслийн багийн ахлагчаар Үндсэн хуулийн эх баригч Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид агсны удирдлага дор зургаан жил хамт ажиллаж, өвгөн багшаас их ч зүйл сурч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд “гаршсан” байна.
Түүний бичсэн нийтлэл, өгсөн ярилцлага цаанаа л суурьтай, даацтай байдаг. Хоосон онол ярьж цэцэрхэж явдаггүй нь түүний онолын цэгцтэй мэдлэг, төр, захиргааны ажлын туршлагатай холбоотой байх. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт, Үндсэн хуульд оруулах журам, Үндсэн хуулийн халдашгүй байдал, Монголд нам, төрийн эрх мэдэл хэрхэн хутгалдсан, татварын нэмэгдэл гээд хэд хэдэн жинтэйхэн нийтлэл сүүлд бичсэн харагдсан. Өнөөгийн эрх баригч нарын хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн алдааг эхнээс нь эсэргүүцсэн, зөв замд нь оруулсан “тэрслүү хуульч” бол Д.Оросоо. Түүний хуульчийн хувьд бичсэн нийтлэл, өгсөн ярилцлагыг сонсохоор үнэхээр л дэмжиж болохгүй л зүйл харагдаад байгаа юм.
Хүний эрхийн Үндэсний комиссын Үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан хуульчийн хувьд хүний эрхийн тухай мэдлэг, мэдрэмж харин сайн гэж болно. Хуульчийн хувьд бусад хуульчдаас ялгарах зүйл нь тэр үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тууштай дэмжиж, хамгаалж ирсэн хуульч. Энэ чиглэлээрээ удахгүй хууль зүйн докторын зэрэг хамгаална. Олон ч сэтгүүлч, сонинг өмгөөлж хамгаалж байсан даа, манай хэвлэлийн салбарын хувьд хэвлэлийн эрх чөлөөг “ойлгодог” цөөн хуульчийн нэг.
УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвшиж “өвдөг шороодсон” ч УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөхөөр, мөн Хууль зүйн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй.
Хуульч Д.Оросоо сүүлийн үед УИХ-аас батлан гаргаж буй хуулийн “чанар”-т мэргэжлийн хүний хувьд ихээхэн шүүмжлэлтэй хандах болжээ. Тэрээр Монголд хууль зүйн техникийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа, УИХ-аас гаргаж буй шинэ хуулиуд өмнөх хуулиа хуулбарласан шинж илт ажиглагдаж, нэмэлт, өөрчлөлтийн түвшинд шийдэж болох зүйлийг хуулийн шинэчилсэн найруулга болгож оруулан батлуулах нь их болж байгаа нь хууль тогтоомжийн системчлэл, тогтвортой байдлыг алдагдуулж байна гэлээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өмнө болсон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож тэр илтгэл тавьсан. Илтгэлдээ уг хуулийн төсөлд хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй, хүч оруулсан нэр томьёо цөөнгүй байгааг дурдаж, хууль бол зохицуулах шаардлагатай нийгмийн хүрээнээс халихгүй байх, олон төрлийн харилцааны цуглуулга байж болохгүйг мэргэжлийн хуульчийн хувьд сануулаад авсан. Хууль тогтоомжийн тухай хуулиар хүчин төгөлдөр хуульд таван жил тутамд, шаардлагатай тохиолдолд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх учиртай. 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх, мөн энэ хуулийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яам эрх зүйн магадлагаа, дүгнэлт хийх хэрэгтэй байгааг мэргэжлийн хуульчийн хувьд хэлж байлаа. Бидэнд хоосон улс төржилтөөс илүү ийм л мэргэжлийн хүний үг, оновчтой дүгнэлт ус, агаар мэт хэрэгтэй болсон цаг.
Өдгөө АН түүнийг хоёр дахь удаагаа УИХ-д нэр дэвшүүлсэн нь түүний Үндсэн хуулийн судлаач, нийслэл, дүүрэгт ажилласан туршлагыг ч харгалзан үзсэнийх биз. Манай улс төрийн тогтолцоо гажуудаж, төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсан, нам, төрийн эрх мэдэл хутгалдсан, хуулийн засаглалыг үгүй хийснээс болж Монголд ардчиллын чанар дордож, Монголын шүүх, эрх зүйн систем доголдож, хүний эрх зөрчигдөж байгааг зоригтой дуугарч буй мэргэжлийн хуульчдын нэг юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com