Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
40 сая хятад гадаад оронд цагаачлан амьдардаг

Ц.ХАС

Сүүлийн үест төр засгийн удирдлагууд эсрэгээрээ хямд өртөгтэй хятад ажилчдаар зам барилгын ажлаа хийлгэх сонирхол давамгайлах болсноос монголчууд хятадуудад дургүй болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр илт харагдах боллоо. Яагаад хөршийнхөө “ажилсаг” хүмүүст ийм дургүй болов. Дэлхий дахинд ямар байдаг вэ гэдгийг сонирхуулж байна.

Монголчууд хятад цагаачид, ажилчдыг “хужаа” хэмээн нэрлэж дургүйцлээ илэрхийлдэг. Энэ нь хятадын хуацяо буюу “хятадын цагаач” гэсэн хятад үгнээс гаралтай, манайхан сунжруулаад ийн нэрлэсэн нь энэ.
Өнөөдөр дэлхий даяар 40 орчим сая / зарим эх сурвалжаар 45-50 сая / хятад хүн тархан суурьшиж амьдарч байна гэсэн бүрэн бус мэдээлэл бий. Энэ нь нэг тэрбум 400 орчим сая хүнтэй улс орны хувьд юу биш мэт боловч монголчуудын хэлдгээр “хятад хүн нар шингэхийг хэзээ ч үздэггүй” гэдэг үг чухам үнэн болохыг баталж байна. Энэ цагаачдын дийлэнх болох 20-30 сая нь зүүн өмнөд Азийн улс орнуудад амьдардаг байна.
Өмнө нь Хятад улс хүн нь хахчихсан, улс, орон нутагтаа ажил олдохгүйн эрхэнд амь зуухын эрхэнд гадаад оронд цагаачлан амьдардаг байсан цаг үе өөрчлөгдөж өнөөдөр БНХАУ дэлхий дахинаа эхний хоёр гуравт ордог эдийн засагтай улс болж хүчирхэгжсэн, үндэсний баячууд олширсон, нөгөө талаар хятадад дотоодод нь барууны соёл ямар нэгэн хэмжээгээр түгэн ард иргэд нь соёлжсоноор хятад иргэдийн цагаачлалын шинэ давлагаа эхэлж байна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна. Дотоодод нь эдийн засаг хүчирхэгжиж амьдрал сайжирч байхад хятад хүний гадаадад цагаачлах нь буурсангүй, харин ч нэмэгдэж байна. Тоо нь өсөхтэй зэрэгцээд цагаачлах зорилго, байдал нь ч өөрчлөгдөж.

Цагаачлалын зорилго өөрчлөгдөж байна

Өмнө нь сүрлэн малгайтай, хилэн шаахайтай хятадууд өөрийгөө, ар гэрээ тэжээхийн тулд ажлын байр хайж гадаад оронд өмссөн хувцастайгаа цагаачлан хар ажилд зүтгэдэг байсан дүр төрх үндсээрээ өөрчлөгдөж эхэллээ. Одоо хөлжиж баяжсан мэдлэг боловсролтой сэхээтнүүд, бизнесменүүд, соёлын зүтгэлтнүүд, авлигажсан түшмэлүүд мөнгөө халааслан гадаадад гарч, мэдлэг оюунаа үнэлүүлэх, илүү тансаг амьдрах гэж харийг зорьдог болж. Тэдний бас нэг зорилго нь улс төрийн тогтвортой байдал, шашны болон бусад эрх чөлөө, цэвэр байгаль орчин, нийгмийн өндөр халамж үйлчилгээ хүсэх явдал.
Бээжингийн төвд орон сууцтай, үндэстэн дамжсан компанид боломжийн цалинтай, 30 настай Чэнь Ко гэгч гэнэт л нэг шөнө онгоцонд суугаад Австралид гарч явсан тухай “The New York Times” сонинд жишээ болгон бичсэн байна. Нисэхийнхээ өмнө Чэнь Ко Австрали бол цэвэр байгальтай, улс төрийн талаар тогтвортой, нийгмийн халамж үйлчилгээ нь сайн, шашин шүтэх явдал чөлөөтэй газар гэж ярьсан байдаг.
Ер нь гадаад орныг зорьж цагаачилж байгаа хятадууд гадаад ертөнцөд хүний эрх, эрх чөлөө хуулиар баталгаажсан байдаг гэж хүсэмжилдэг байна.
Баячууд, албан тушаалтнууд гадаад руу ингэж тэмүүлэх өөр нэг ноцтой шалтгаан нь 2012 онд Си Зиньпин төрийн эрхэнд гараад авлигын эсрэг өргөн хүрээтэй кампани өрнүүлсэн явдал гэж болно. Үнэнийг хэлэхэд авлигачид эх орноосоо зугтсан. Тэд жуулчидтай хамт гараад тэндээ үлдэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэн гэр бүлтэйгээ гарах, албан томилолтоор яваад тэндээсээ зугтах гээд олон арга хэрэглэдэг. Гэхдээ хятадын эрх баригчид авлигын хэрэгт холбогдоод өмч хөрөнгөө аван гадаадад гарсан гэмт хэрэгтнүүдээ дэлхий даяар эрэн сурвалжилж эргүүлэн авчирч, хөрөнгийг нь хурааж байгаа аж.

Орост

Өмнө нь хятадууд азийн орнуудыг илүүтэй зорьж суурьшдаг байсан бол одоо барууны орнууд, Европыг илүүтэй зорьж байна. Ийм улс орнуудын нэг нь Орос. Сүүлийн үест оросууд “хятадын аюул” хэмээн ярьж бичих нь элбэгшлээ.
Орост өнөөдөр ирж байгаа 10 гадаад хүний нэг нь хятад байна гэсэн тоо бий. 2019 оны эхний хагас жилд хятадын 863 мянган иргэн орост ирсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 30 хувь илүү байна гэж оросын Статистикийн байгууллага мэдээлсэн байна.
Байнга оршин суух зөвшөөрөл хүсэгчдийн тоо 2017-2019 онд жилд дунджаар 4700 хүн байжээ. Энэ хугацаанд 196 хятад хүн оросын иргэншил авсан байх жишээний.
Хятадууд орост тэгээд ямар ажил эрхэлдэг юм. Оросууд 2016 онд ойн эдэлбэр бүхий дөрвөн сая га талбайгаа мод бэлтгэн боловсруулах зориулалтаар хятадуудад өгсөн бол, Өвөрбайгалийн хязгаарт 40 мянган хавтгай дөрвөлжин км газрыг 49 жилийн хугацаагаар хятадуудад түрээслүүлсэн. Нөгөө талд нь 2018 оны хоёрдугаар сарын мэдээгээр орост хятадын хуулийн этгээд, иргэний зээмшдэг 5867 аж ахуй нэгж компани ажиллаж байжээ.
Оросуудын, ард иргэдийн өөр нэг болгоомжилж байгаа зүйл гэвэл оросын нутагт удаан хугацаагаар оршин суух хятад иргэд орос эхнэр авах нь түгээмэл болсон явдал.

Хятадын цагаач
нарын онцлог

Хятадын цагаач нар өөр бусад улс орны цагаачдыг бодвол их онцлогтой, нарийн дэг журамтай, нэг үгээр хэлэхэд амь нэгтэй, очсон газар бүртээ өөрийн хятад хороолол “чайнатаун” үүсгэн нэг дор амьдардаг. Тэд хэзээ ч өөрийн эх орны иргэншлээ цуцалдаггүй, ямагт давхар иргэншилтэй хэвээр байдаг. Өөрийн гэсэн хэвлэл заавал гаргана.
Тухайн гадаад оронд төрсөн хүүхэд хятад хэл, соёлоо хэзээ ч орхихгүй, гадаад оронд л амьдарч байгаагаас биш, хятад зан төрхөө хэзээ ч мартахгүй өсч хүмүүжнэ. Хятадууд нэгэнт л нэг дор шахам амьдардгаас өөрийн гэсэн сургууль байгуулж тэндээ хүүхдээ сургаж хүмүүжүүлнэ.
Иймдээ ч хятад хэлэнд “хятадын цагаачлалын гурван үнэт зүйл” гэдэг нэр томьёо бий болсон. Энэ нь хятад хэвлэл, уламжлалт сургууль, цагаач иргэн өөрөө гэнэ. Чухам энэ гурван үнэт зүйл нь харьд ажиллаж амьдарч байгаа хятадуудыг нэгтгэж, эх оронч үзлийн нь тулгуур болдог байна.
Тэд хүүхдүүдээ “Чиний эх орон бол Хятад, Хятадад чиний өвөг дээдэс төрж өсөн амьдарч байсан. Чи ч бас хятад” гэж хүмүүжүүлдэг.
Энэ хэрээрээ өөрийн эх орон Хятадтайгаа хэдэн үе дамжин хэлхээ холбоотой ажиллаж амьдардаг байна. Хэзээ нэгэн цагт эх орондоо буцаж очлоо гэхэд төрөл төрөгсөдтэйгөө уулзаж холбоо тогтоодог.
Гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчдийн газар нь ч тэнд амьдарч байгаа ард иргэдээ “мартаж” орхидоггүй байнга уулзаж, улсынхаа төрийн бодлого, шийдвэр, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг танилцуулан тайлбарлаж байнгын холбоотой ажилладаг байна.
Хятадын эдийн засгийн гайхамшгийн нэг шижим нь гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа “хужаа” нарын хөрөнгө эд материалын болон оюуны хөрөнгө оруулалттай холбоотой гэж үзэх нь ч бий.
Хятадын коммунист намын 16 дугаар их хурлын дараа Францад суугаа Худалдааны танхимын тэргүүн Жо Сюйгуан гэгч “Энэ их хурлаар байгуулагдсан ХКН-ын Төв хороо нь “хүн бүхнээс дээгүүр”, “хөгжил нь хамгийн чухал” гэсэн байр суурь баримтлан улс орны дотоод тайван байдал, эв нэгдлийг хангахын төлөө ажиллана гээд Хятад улс гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа цагаач, эх орон нэгтнүүдийнхээ хүчийг үнэлж тэдний эрх ашиг сонирхлыг хамгаалан, хятад хүн бүр хамтдаа шинэ хүчирхэг Хятад улсыг бий болгох таатай орчин бүрдүүлнэ” гэж хэлсэн байдаг.

Бизнесийн чадвар

Зүүн өмнөд Азид 20-30 сая хятад хүн цагаачлан амьдарч байна гэсэн тоо бий. Хятадууд Тайланд болон зүүн өмнөд Ази дахь Европын колони онуудад XIX зууны дунд үеэс л цагаачлан амьдарч уурхай, тариалангийн талбайд ажиллаж эхэлжээ. Одоо тэдний үр хүүхэд хойч үеийнхэн хэдийнээ хөл дээрээ босч баяжин, мэдлэг боловсролтой болж энэ бүс нутгийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай болчихсон байна. Ер нь нэг үгээр хэлэхэд хятад хүн хаана ч амьдрах чадвартай гэж болно.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com