Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь

Ц.ХАС

Дэлхийн улс орнууд хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага парламентдаа эмэгтэйчүүдийг түлхүү оруулах, зөөлөн хүчний бодлогыг дэмжихэд сүүлийн жилүүдэд анхаарах болж байна. Украины парламент Дээд Рада гэхэд л долоо дахь удаагийн сонгуулиараа 46 эмэгтэй депутаттай байсан бол найм дахь сонгуулиараа 56, ес дэх сонгуулиараа 87 буюу нийт депутатуудын 20 хувьд хүргэжээ. Харин саяхан жендерийн квотыг 40 байлгахаар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байна.
Өнөөдрийн байдлаар Болив, Руанда улсуудын парламентад эмэгтэйчүүд олонх болж байна. Руандагийн 80 хүнтэй парламентын 49 нь буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол Боливид 130 депутатын 53.1 хувь болох 69 эмэгтэй төрийн түшээгээр ажиллаж байна. Үүнээс гадна өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Боливид Жанин Аньсе ялсан нь тус улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. 2010 онд Боливын Засгийн газрын бүрэлдэхүүний тал хувь нь эмэгтэй байсан түүх бас бий.

Эмэгтэйчүүд 40 хувиас давсанпарламенттай
улс орнууд

Европын хэд хэдэн орны хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүд 40 хувиас давж байна. Шведэд 349 депутатын 164 нь буюу 47 хувь нь, Бельгид 150 гишүүний 61 нь буюу 40.7 хувь нь, Португалид 230 депутатын 92 нь, Норвегид 169 гишүүний 41.4 хувь нь, Испанийн парламентын 350 депутатын 154 нь, Швейцарийн 200 гишүүний 83 нь буюу 41.5 хувь нь, Македонид парламентын 120 гишүүний 48 нь буюу 40 хувь нь эмэгтэй байна.
Мексикт парламентын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот тогтоож өгснөөр өнөөдөр тус улсын парламентын 500 гишүүний 241 нь буюу 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ер нь Латин Америкийн бусад оронд ч гэсэн зөөлөн хүчний бодлого тийм муу биш. Никарагуад эмэгтэйчүүд парламентад 47.3, Аргентинд 40.9, Коста-Рикад 45.6 хувийг эзэлдэг.
Африк тивийн тухайд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын парламентад эмэгтэйчүүд 46.3 хувь эзэлдэг бол Сенегалд 43, Намибид 42.7, Мозамбикт 41.2 хувь эзэлж байна. Шинэ Зеландад парламентын 120 гишүүний 49 нь буюу 40.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Парламентын гишүүний 30-аас дээш хувь

Европын олонх орны парламентад эмэгтэйчүүд гуравны нэгээс илүү хувь эзэлдэг байна. Германд 31.2, Их Британид 33.8, Италид 35.7, Францад 39.5, Австри 39.3, Исланд 38.1, Люксембург 30, Сан-Марино 31.7, Серби 37.7, Косово 32.5, Нидерландад 31.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Зүүн Тимор, Эфиопи, Эквадор, Тайванийн парламентад эмэгтэйчүүд мөн 30 хувийг эзэлдэг. Бурунди улсад хууль тогтоох дээд байгууллагын 121 гишүүний 44 нь буюу 36.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Тус улс хууль тогтоох байгууллагад байх эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон байна. Мөн Танзанид хууль тогтоох дээд байгууллагын 36.9, Угандад 34.9, Гайанад 34.8, Сальвадорт 33.3, Балбад 32.7, Узбекстанд 32 хувь нь зөөлөн дуут бүсгүйчүүд хууль тогтоох байгууллагад гишүүнээр ажиллаж байна. Узбекстан улс Үндсэн хуульдаа парламентын гишүүдийн 30 хувь нь эмэгтэй байх квот тогтоосон байдаг.

Парламентын гишүүдийн 20 хувиас дээш хувь нь эмэгтэй улс орнууд

Украины өнөөгийн парламент Дээд Радад эмэгтэйчүүд 20.8 хувь буюу 423 депутатын 88 нь эмэгтэй хүн байна. Румынд 31.9, Литвад 24.1, Ирландад 20.9, Албанид 29.5, Босни-Герцеговинд 21.4, Чехэд 22.5, Молдавт 24.8, Черногорид 29.6, Польшид 28.7 хувь нь хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.
Канадад өнгөрсөн намар болсон сонгуулиар түүхэндээ хамгийн олон эмэгтэйг төрийн эрх барих дээд байгууллага парламентдаа сонгосон нь 338 депутат дунд 98 эмэгтэй буюу 29 хувь болсон байна. Гэтэл өмнөх сонгуулиар энэ үзүүлэлт 26 хувьтай л байжээ.
Мөн Афганистан улсад парламентад эмэгтэйчүүд 27, Доминиканы бүгд найрамдах улсад 27.9, Алжирт 25.8, Хятадад 24.9, Иракт 26.4, Израильд 23.3 хувь эзэлж байна.

Парламентад эмэгтэйчүүд хамгийн бага орнууд

Вануату улсын парламентын 52 гишүүн нь бүгд эрэгтэй, нэг ч эмэгтэй байхгүй бол Гайтид 113 депутатын зөвхөн гурав нь буюу 2.5 хувь нь эмэгтэй байна. Мөн Шри-Ланка улсын парламентын 225 гишүүний 5.3 хувь болох 12 эмэгтэй байгаа бол Соломоны аралд 49 депутатын гурав нь, Мали арлын 147 депутатын 14 нь л эмэгтэй байна.
Өнөөдөр манай гаргийн ихэнх улсад хууль тогтоох дээд байгууллага парламент ажиллаж байна. “Коммерсантъ Власть” хэвлэлд бичсэнээр өнөөдөр дэлхийн 187 улс парламенттай аж.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com