Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Масктай, бээлийтэй сонгууль

 Цар тахлын үед юун сонгууль, наадам гэж ундууцах хүн олон байгаа ч үзэгний үзүүрээр “хувьсгал хийж”, эрх баригчдыг халах эрх мэдлээсээ сонгогчид яаран юунд татгалзах билээ. АНУ-ын Үндсэн хуулийн эцэг хэмээгддэг Жэймс Мадисоны “Сонгууль зогсвол дарангуйлал эхэлдэг” хэмээх үгийг ч санахад илүүдэхгүй. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд сонгуулиа хийх үү гэдэг асуулт тулгарч буй. Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн тооцоогоор 2020 онд дэлхийн улс орнуудад 70 гаруй сонгууль болохоор товлогдсон ч 45 нь хойшлуулсан бол 24 нь цар тахлын үед буюу 2020 оны хоёроос дөрөвдүгээр сарын хооронд зохион байгуулагджээ. Цар тахлын үед халдвар тархах эрсдэл нүүрлэж, айдас хүйдэс их байгаа ч сонгууль засгийн эрх барьж байгаа хүчинд “дүн” тавих боломжийг иргэнд олгодог. Цар тахлын үед ч сонгуулиа амжилттай хийх боломжтой гэдгийг 2014 онд эбола вирусийн халдварын үед Либера улс харуулсан. Эбола вирусийн халдвараар тус улсад 10678 хүн өвчилж, 4810 нь нас бараад байсан билээ. Олон жил иргэний дайнд туйлдсан тус улсад сонгууль явуулах нь ихээхэн ач холбогдолтой байсан хэрэг. Цар тахлын үеэр сонгууль явуулах боломжтойг баталсан сүүлийн үеийн жишээ нь БНСУ-ын парламентын сонгууль юм. Сонгогчдынх нь ирц сүүлийн 28 жил байгаагүй өндөр байсан гэнэ.
Цар тахлын үед сонгууль хийхэд аюулгүй байдлыг хангах нь чухлыг судлаачид БНСУ-аар жишээ татан онцолж буй. Хөл хорио тогтоосон үед сонгогчдын хөдөлгөөнийг хязгаарладаг учраас сонгуулийн уламжлалт хэлбэр болох биеэр очиж санал өгөхөөс гадна бусад боломжит хувилбарыг улс орнууд ашиглах хандлага нэмэгджээ. Тухайлбал, ХБНГУ-ын Бавари муж энэ оны гуравдугаар сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатанд нийт сонгогч нь саналаа шуудангаар өгчээ. Шинэ Зеланд гэхэд л 2020 оны есдүгээр сарын 19-нд болох парламентын сонгуульд өөрийн биеэр очиж санал өгөх боломжгүй иргэддээ шуудан, цахимаар эсвэл утсаар санал өгөх боломж олгосон байна.
Онцгой нөхцөл байдлын үед сонгуулийг ил тод, нээлттэй явуулах нь бэрх даваа болсон. БНСУ-д энэ асуудлыг шийдэхийн тулд үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг сувгуудаар хоёр өдөр үргэлжилсэн урьдчилан санал хураалт, мөн сонгуулийн өдрийн санал хураалтыг шууд нэвтрүүлжээ. Монголын нөхцөлд сонгуулийн байранд суурилуулсан камеруудыг ашиглан ил тод байх боломжтойг Нээлттэй нийгэм форумын судлаачид дэвшүүлсэн байна лээ. “Сонгуулийн өдрийн үйл явцыг ажиглагчид хянах боломжтой байхаас гадна УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 62.11 дэх хэсэгт “Санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор санал авах байруудад хяналтын камер байрлуулж болно. Хяналтын камерыг сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд саад учруулахгүйгээр байрлуулна” гэж заасан байна. Эдгээр камерыг ашиглан, санал авах байранд өрнөж буй үйл явцыг бүхэлд нь ажиглах боломжийг иргэдэд олгох нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж тэд зөвлөсөн шүү.
Солонгост сонгуулийн үеэр халдвар тархаахгүйн тулд сонгогчдод маш тодорхой заавар, зөвлөмж өгч байсныг СЕХ-ныхон маань анзаарсан байгаа. Сонгууль өгөх байранд хүүхдээ дагуулж ирэхгүй байх, гэрээсээ гарахаасаа өмнө 30 секундын турш гараа угаах, маск зүүхийг сануулж байлаа. Санал авах байрны үүдэнд иргэдийн халууныг шалгаж оруулах бөгөөд гарыг ариутгасны дараа нэг удаагийн бээлий өгч байв. Сонгогчид санал өгөхөөр дараалалд зогсохдоо нэг метрийн зайтай хүлээх, хоорондоо ярихгүй байх, дэлгэцэнд нүүрээ таниулах үед маскаа аваад, буцаан зүүх, гэртээ очоод 30 секундын турш гараа угаах гэх мэтээр зөвлөмж өгч байжээ.
Хөл хорионы үеэр олон хүн цуглуулж уулзалт хийх, гар барих боломж хомс байх нь тодорхой боллоо. Тийм ч учраас нэр дэвшигчдийн хувьд уламжлалт аргуудаас татгалзаж, сошиалд идэвхтэй, шинэлэг арга хэлбэрээр өөрийгөө танилцуулах шаардлага тулгарав. Телевизийн ярилцлага, хэлэлцүүлэгт олон нэр дэвшигч найдлага тавьж байгаа ч улсаа хөгжүүлэх талаар ухаантай царай гарган ярих нэр дэвшигчдийг тэвчин сонсох үзэгчдийн тоо сонгууль дөхөх тусам улам бүр цөөрөх нь тодорхой. Facebook, Instagram, Youtube зэрэг сошиал сүлжээгээр дамжуулан, улс төрийн асуудлуудыг хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх арга хэрэгсэл болох политайнмент (политик, энтертайнмент хоёрын нийлбэр) маягийн элементүүд бүхий сурталчилгаа Солонгост түлхүү явсныг манайхан ч бас бодолцоно биз.
Маск хүрэлцэхгүй байгаа нөхцөлд даавуун маск хийх арга зааж өгөх аянг зарим нэр дэвшигчид тойрогтоо өрнүүлсэн байна лээ.
Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудаад ариутгалын бодис цацаж, сурталчилгаагаа хийсэн нөхөд ч бий. Ковид-19 цар тахал Солонгосын сонгуулийн томоохон сэдэв болсон бол манай намуудын мөрийн хөтөлбөр хараахан зарлагдаагүй учраас энэ сэдэвт хэр анхаарал хандуулсныг хараахан хэлэх боломж алга. Хэдийгээр ковид нэг өдөр дууссан ч хүн төрөлхтөнд дараа дараагийн сорилтууд ирсээр байх нигууртай тул нийтийг хамарсан тахлын үед бэлэн байдалд байх, шуурхай арга хэмжээ авах чадвартай байх нь намууд төдийгүй улстөрчдөд тавигдах том шалгуур ч байж мэднэ.
Цагаан сар зэрэг томоохон баяруудыг бид гэр зуураа тэмдэглэн өнгөрүүлсэн. Сонгууль ч бас урд урдынхаас даруухан болж өнгөрөх шинжтэй байна. Хөл хорионы үеэр шинэ залуу нэр дэвшигчдийн хувьд сонгогчидтой уулзалт хийж, гар барих боломжгүй учраас олонд танигдсан нэр дэвшигчдэд давуу тал болж мэднэ. Гэсэн ч шинэ залуу нэр дэвшигчдийн хувьд сул талаа давуу тал болгож хувиргах боломж бий. Нэр цэвэр гэдэг нь том давуу тал болж хувирахыг ч үгүйсгэхгүй.
Ингэхэд шүдний эмчид очихдоо цаг авдаг шиг сонгуулийн өдөр цаг авч, хүний хөл татрах үед саналаа өгөх боломж байж ч болох юм биш үү?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com