Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛЖ КАБИНЕТ ТОХИЖУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг” зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс байгуулан ажиллаж байна. Энэхүү салбар комисс нь 14 хоног тутам хуралдаж, хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлж, байнгын асаргаа тогтоох, асаргааны хугацааг сунгах, цуцлах, сургууль, цэцэрлэгт хамруулах, зуучлах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2019 онд есөн удаагийн хурлаар 118 хөгжлийн бэршээлтэй хүүхэд хэлэлцүүлж, үүнээс байнгын асаргаанд шинээр 74, хугацаа сунгасан 44, боловсролын үйлчилгээнд хамруулсан 52 хүүхэд байна.

 

Сүхбаатар дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд эрүүл, аюулгүй ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг кабинетыг засварлан тохижуулж, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмж, хэрэгсэл, бичиг хэрэг, танин мэдэхүйн ном, хөдөлгөөн заслын тоглоом, комиссын гишүүдийн хувцас зэрэг шаардлагатай зүйлсээр хангалаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар мэдлэгтэй болгох зөвлөгөө өгөн ажиллаж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд хамруулах талаар комиссын гишүүдийг чадавхжуулах гурван удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.
Нийслэлд анх удаа сүрьеэгийн эмчилгээг "skype" аппликейшн ашиглан зайнаас хянадаг боллоо

Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд “Эрүүл залуус”, “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17311 буюу өмнөх оны мөн үеэс 12,7 хувиар өссөн. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 14796 буюу өмнөх оны мөн үеэс 13,9 хувиар өсчээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд иргэдийн дундах сүрьеэ бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, сүрьеэгийн эмчилгээг цахим сүлжээгээр хянахад шаардлагатай тоног төхөөрөмж / компьютер, телевизор, чихэвч, вэб камер/, агаар шүүгч, түргэвчилсэн оношлуур зэргээр хангасан. Ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор нийслэлийн хэмжээнд анх удаа "SKYPE" аппликейшн ашиглан сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянаж, эхний таван сарын байдлаар 34 өвчтөн буюу нийт өвчтөний 20.1 хувийг хянаж байна. Энэ нь эмчилгээний таслалт буурах, эмчилгээний хяналт сайжрах үр дүнтэй юм.


Сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг санаачлан МУИС, МУБИС, ШУТИС, Сити их сургууль, Идэр их сургууль, Шихихутуг дээд сургуулийн 1800 гаруй орчим оюутанд сүрьеэгийн, 2000 орчим оюутан залуусыг бэлгийн замаар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамруулж тэмбүүгийн болон сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд бүрэн хамруулаад байна.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com