Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Цолмонбаяр: Ус түгээх газраа энэ хавийнхаа баянбүрд болгохыг хүссэн

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Алтан-Өлгийн долдугаар гудамжинд цагаан өнгөөр гэрэл түгээх худаг бий. Худгийн гадуур мод тарьж, хогийн сав байрлуулжээ. Энд уран зураг харж, ном авч унших ч боломжтой. Тохитой энэ худгаар энэ хавийнхан үйлчлүүлэх дуртай. Ус түгээх 426 дугаар байрны түгээгч Д.Цолмонбаяртай ярилцлаа.

-Энд ажиллаж эхлээд хэр удаж байна вэ. Таныг цалингийн зээл авч, худгаа тохижуулсан гэж сонслоо. Яагаад ийм шийд гаргав? 
-Ус сувгийн Зөөврийн ус хангах албанд ажилд ороод зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх дундын амраагчийн орон тоон дээр ажилд орсон. Амарсан хүний оронд ажилладаг гэсэн үг л дээ. Дөрвөн жил гаруй ингэж ажиллаж байхдаа Газарчингийн тэнд маш гоё худаг харсан. Цэвэрхэн, сайхан тохижуулсан, гоё худаг байлаа. Хэрвээ би өөрийн гэсэн ажлын байртай болбол худаг усаа ийм гоё болгоно доо гэж хүссэн юм. 2017 оны тавдугаар сард юм байна. Манай зөөврийн ус хангах албаны дарга С.Одгэрэл “За энд нэг ийм ус түгээх байр гарлаа. Чи ажиллах уу” гэсэн. Их баярлаж, итгэлийг нь алдаж болохгүй гэж бодогдоод, ажлын байраа сайхан тохижуулах гэж хичээсэн. Мөнгө хэрэгтэй болоод байдаг. Дотроо би “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” гэж бодсон. Ус түгээх байр маань хуучны барилга байлаа. Цалингийн зээл авч, тохижуулж эхэлсэн. Бэрхшээл их тулгарсан даа. Гэсэн ч зогсоогүй. “Цалингийн зээл авч, улсын байр тохижуулдаг нь яаж байгаа юм, чи үнэхээр тэнэг байна” гэж зөндөө хүмүүс хэлсэн л дээ.
-Хэдэн төгрөгийн зээл авсан бэ?
-Тухайн үедээ хоёр сая төгрөгөөр засвар хийсэн. Нийтдээ тав, зургаан сая төгрөгөөр тохижилт хийлээ. Одоо ч энэ ажил маань бага багаар зогсолтгүй явж байгаа. Ер нь Монголын гэр хорооллын амьдралыг харъя гэвэл худаг дээр ирэхэд хангалттай. Хүүхдүүд, настай хүмүүс, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нар ус авахаар ирдэг. Тэднийг ирээд сэтгэл нь амраад явдаг байгаасай гэж хүссэн юм. Ус түгээх газраа энэ хавийнхаа баянбүрд байлгахыг хүссэн. Хогийн сав байрлуулж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн.
-Ус түгээх газраа хэрхэн тохижуулснаа яриач?
-Нүүрсний өрөөгөө амралтынх болгон засварласан. Ном цуглуулж, мини номын сан байгуулсан. “Тагтаа паблишинг”-ийн захирал Б.Баясгалан энэ ажлыг маань дэмжээд, өөрөө ирж сайхан номууд бэлэглэсэн. Энэ хавийн хүмүүс ч ном бэлэглэж, номын сан маань өргөжсөн. Үйлчлүүлэгчид маань ном авч унших боломжтой. Манайд “Бодь мөрийн зэрэг”, Орхан Памукийн “Цас”, “Станбул”, Агнистийн гэгээ цуврал, Трүмен Капоти “Тифанни дахь өглөөний цай” В.Набоковын “Лолита”, Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна” гэх зэрэг ховор сайхан номууд байна. Зарим нэгийг нь хүн уншиж байгаа.
-Уран зургуудаа хаанаас цуглуулав?
-Нөхөр Ц.Батжаргал маань зураач. Энд дөрвөн хүүхэд, нөхрийн маань зурсан зураг, бүтээлүүд бий. Гэр бүлээрээ зураг сонирхдог, надаас бусад нь зурдаг. Том хүү маань СУИС-ийг зураач мэргэжлээр төгсөөд, Хятадад уран зургийн магистрт сурч байгаа.
Нөхөр маань саяхан өөд болсон. Саяхан фэйсбүүкийн найз эмэгтэй маань ч зураг өгсөн. Эко соёл сангийнхантай хамтарч гаднаа мод тарьсан. Цэцэг тарьдаг. 
-Зээлээ төлөх шаардлагатай болно. Хаанаас орлого олох вэ?
-Зээлээ төлж байгаа. Цалин бага багаар нэмэгдэж байгаа. Манай зөөврийн ус хангах албаны дарга ирээд “За, Цолмонбаяр аа, асуудалд орсон шүү” гэсэн. Дарга нар шалгалтаар ирээд “Энэ хүн чинь бага цалинтай байж, цаашдаа яаж амьдрах юм бэ” гэж л дээ. Гэхдээ би сэтгэл хангалуун ажилладаг. Миний ажил үйлс сайхан бүтэмжтэй байгаа. 
-Гэрийнхэн тань зээл авна гэхээр яаж хүлээж авсан бэ?
-Нөхөр маань эхэндээ дургүйцсэн. “Би ёстой ийм хүн ерөөсөө үзээгүй, хүн чинь зээл аваад, гэртээ зарцуулдаг байтал, буцаад Ус суваг руу хийдэг ийм мангар хүн байх уу” гэсэн. (инээв) Бид хоёр бүр муудалцаж билээ. 
-Гэхдээ зөв юм хийжээ гэж бодогдуулахаар үйл явдал болсон уу?
-Болсон. Эко соёл сангаас илтгэл тавих урилга ирсэн. Ингээд Эко эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад “Надад мөрөөдөл бий” гэсэн илтгэл тавьсан. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Ногоон парламентын чуулга уулзалтад бас илтгэл тавьж байлаа. Контрол сайтаас ирж сурвалжилга хийгээд, цахим ертөнцөд хүмүүс их сайхан хүлээж авсан. Тэр бүхэнд их урамшсан. Манай үйлчлүүлэгчдийн хандлага ч их өөрчлөгдсөн дөө. Хогоо хогийн саванд хийдэг болсон. Бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцаж, зарим нь мөнгөө өөдөөс шидчихдэг байсан бол одоо хүндэтгэлтэй өгдөг болсон. Би зөв юм хийжээ л гэж бодсон. Хэсэгхэн газарт ч болов эерэг уур амьсгал бүрдүүлж чадсан. Манай ус түгээхийн ажилтан, удирдлагууд маань ирж үзээд, зарим нь гайхаад, бас баяр хүргэж урам өгсөн. Ер нь хөрөнгө оруулалт багадахгүй л гэж боддог. Биеэ ёс зүйтэй авч явах, хогоо хогийн саванд хийх, сайхан харьцахаас л бүх зүйл эхэлнэ. Ингэж байж улс хөгжинө гэж боддог. Бас залуус маань их, бага гэлтгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаасай. Ажлыг битгий голоосой. Ээж маань энэ тухай байнга захидаг. 
-Та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би зургаан хүүхэд төрүүлсэн. Одоо дөрвөн хүүхэд маань бий. Надад зовлон бэрхшээл тохиолдож байсан ч хүмүүс итгэл, урам өгсөн. Залуу насандаа хүүхдүүдээ төрүүлж, боловсрол ч сайн эзэмшиж чадаагүй л дээ. Би амьдралынхаа тэн хагасыг хүүхдүүдээ өсгөхөд зориулсан. Одоо хүүхдүүд маань том болж, миний ажлын өрөөнд зураг зурж өгч хөрөнгө оруулалт хийсэн. Надад үнэндээ карьeр хөөж явах боломж байгаагүй. Нас ахиж байгаа үедээ би маш санаандгүй энэ ажилд орсон. Тиймээс энэ ажлаа хийсэн шиг хийж байгаад дуусгана гэж боддог. Ус бол үнэт эрдэнэ. Энэ үнэт эрдэнэтэй хувь заяагаа холбосондоо үнэхээр баярладаг. Жижигхэн зүйлсээс соёл эхэлдэг гэж боддог. Хүмүүс зөв, соёлтой, эерэг хандлага түгээхийг хүсдэг. Энэ миний мөрөөдөл.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com