Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ардчиллаа иргэдийн шууд оролцоогоор авран хамгаалцгаая-2

Монгол орны эдийн засаг 2017 оноос эхлэн уул уурхайн салбарын орлогоос хамаарч 5-7 хувь буюу 1.2 их наяд төгрөгөөр өссөн. Гэтэл эдийн засгийн энэ өндөр өсөлт иргэдийн амьдралд бодитой үр нөлөө үзүүлээгүй бөгөөд харин ч хот суурин газрын ядуурал нэмэгдэж, ядуурлын түвшин 28 хувьтай байсаар. Энэ бол хэчнээн их байгалийн баялагтай байгаад ч, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд төдий хэмжээгээр оруулаад ч, ард иргэдэд нь ашиг тусаа өгдөггүй “Муу засаглалтай”, “Баялгийн хараал хүрсэн”, “Голланд өвчинд нэрвэгдсэн” гэгддэг улс орнуудын дүр төрх юм. Зүй нь, “Баян улсын иргэн Баян байх ёстой”. Гэтэл манайд эсрэгээрээ “Баян улсын иргэн Ядуу амьдарсаар”?
Тэгвэл байгалийн баялагтаа бид яаж эзэн болох вэ. Үүний тулд бид эхлээд “7 Үгүй”-г халж, “7 За”-г хэрэгжүүлэх хэрэгтэй.
Нэн түрүүнд халах ёстой “7 Үгүй” гэдэгт:
•“Байгалийн баялгийн хараал” тусахгүй
•“Голланд өвчин”-д нэрвэгдэхгүй
•Авлигын “аалзны тор”-нд орооцолдохгүй
•Ядуу иргэдтэй баян орон болон хувирахгүй
•Тэгш бус байдлыг тэвчихгүй
•Хяналтгүй, хариуцлагагүй төр тогтоохгүй
•Хуулийг гууль болгохгүй
Нэн түрүүнд хэрэгжүүлэх ёстой “7 За” гэдэгт:
•Байгалийн нөөц баялгийг “хяслан ба зовлон” биш “хүслэн ба жаргал” болгохын төлөө
•Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлыг хамтад нь шийддэг тогтвортой хөгжлийн төлөө
•Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн төлөө
•Ардчиллыг батжуулан бэхжүүлэхийн төлөө
•Тэгш, шударга хуваарилалтыг тогтоохын төлөө
•Ил тод, нээлттэй, хариуцлагатай төрийг тогтоохын төлөө
•Хуулиа дээдлэн чандлан мөрдөж, сахин хэрэгжүүлэхийн төлөө “За” гэж хэлцгээе.
Байгалийн баялгаас ашиг хүртэгч болохын тулд иргэн та эхлээд олборлох үйлдвэрлэлийн онцлогийг сайтар ойлгох нь чухал бөгөөд анхаарал хандуулах хэдэн гол асуудал байгааг бүү мартаарай.
1. Байгалийн баялгийг үйлдвэрлэн бий болгох шаардлагагүй, зөвхөн олборлоод авчихдагаараа бусад баялгаас ялгаатай бөгөөд үүнийг ажиллах хүчний томоохон оролцоогүйгээр, үйлдвэрлэлийн бусад салбартай холбоогүйгээр, улс төрөөс хамааралгүйгээр хийж болдог юм шүү. Томоохон уурхайнуудын технологи сайжирч, тэнд ажиллагсадын тоо сүүлийн үед буурсаар байгааг бодолцоорой.
2. Ихэнх байгалийн баялаг дахин сэргээгддэггүй учир энэ бол одоо үеийнхэн бидний орлогын эх үүсвэр, санхүү эдийн засгийн хямралыг гэтлэх нөөц боломж төдийхөн зүйл биш ээ. Энэ бол Монгол Улсын ирээдүй хойч үеийн өмч хөрөнгө гэдгийг ойлгоорой.
3. Олборлох үйлдвэрлэлийн талаар маш их мэдлэг, мэдээлэл, туршлагатай, сайн муу элдэв арга ухаанд гаршсан, овсгоо самбаатай, үлэмж хэмжээний хөрөнгө мөнгөтэй, өндөр эрх мэдэлтэй, уул уурхайн үндэстэн дамнасан корпорацуудтай Монгол Улсын Засгийн газар нүүр тулан гэрээ хэлцэл хийдэг. Нэг тал нь илт давуу нөхцөлд шударга худалдааны зарчим алдагдах аюултайг сэрэмжлээрэй.
4. Байгалийн баялаг нь орлогын хувьд маш тогтворгүй, эмзэг зүйл. Учир нь ашигт малтмалын олборлолтын хэмжээ өөрчлөгдөж, уул уурхайн компаниудын төлөх татвар, хураамж цаг хугацааны хувьд харилцан адилгүй, ашигт малтмалын үнэ үргэлж хэлбэлзэж байдаг эрсдэлтэйг анхаараарай.
5. Тухайн улс орон ашигт малтмал олборлосноор илүү баян болж байгаа бус харин хөрөнгөө идэж байна гэсэн үг. Иймд улс орны нийт хөрөнгө баялгийн сан багасч дундарч байгаа гэдгийг тооцоорой.
6. Улстөрчид Засгийн эрх авахын тулд байгалийн баялгийг “Эрдэнийн хувь” болгон хүртээхийг амладаг. Тэд Засгийн эрхээ хэвээр хадгалж үлдэхийн тулд байгалийн баялгийг “Эх орны хишиг” болгон өрсөлдөгчөөсөө илүү их хэмжээгээр тараахыг амлаж, тэднээс түрүүнд амжиж ашиглахыг яарч байна шүү. Болгоомжлоорой.
7. Эцэст нь улстөрчдийн уран амлалтад итгэсэн ард түмэн бэлэн хувь хишиг хүртэхийг хүлээн “хий хоосон мөрөөдөл”-д автан суухад хүрч болзошгүй юм. Аливаа улс эрдэс баялгийн экспортоос хэдий чинээ их хамааралтай байна, нялхсын эндэгдэл, дундаж наслалт, хүүхдийн боловсрол гэх мэт хүний хөгжлийн үзүүлэлтээрээ төдий чинээ тааруу амжилт үзүүлдгийг судалгаагаар тогтоосон байдгийг бүү мартаарай.
8. Эцэст нь хэлэхэд эрт дээр үед байгалийн баялагтай орнууд баян байсан бол одоо идэвхтэй ард иргэдтэй орнууд баян болсон байгааг анзаарагтун.
Мөн түүнчлэн Монгол Улсын иргэн бүр байгаль орчны мэдээлэл авах, байгаль орчны шийдвэрт оролцох, байгаль орчны эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхээр нэхэмжлэх эрхийг баталгаажуулж, хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд Ардчилсан нам “Хүртээмжтэй эдийн засаг” хөтөлбөртөө: “Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулан, мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр удирдуулж, арвижуулна” хэмээн тусгасан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com